Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 30 March

    Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсон “өвчнөө” яаралтай оношлох хэрэгтэй байна

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүд өнөөдөр Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны группын Худалдаа, өрсөлдөх чадварын газар, Олон улсын санхүүгийн корпорациас манай улсад Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хамтран …

  • 30 March

    Өнгөрсөн онд 730 орчим мянган иргэн төр, засагт ханджээ

    2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм. 65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, …

  • 30 March

    Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг байнгын эрчим хүчээр хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд …

  • 30 March

    Монгол эмэгтэй Чежү аралд зам тээврийн осол гаргах үед түүнтэй хамт Солонгос цагдаа байсан ажээ

      Өмнөд Солонгос Улсын Чежү арлын Согүйпү дүүрэгт Монгол улсын иргэн 41-н настай эмэгтэй А нь зам тээврийн осол гаргаж, нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн билээ. Тэрээр хэрэг гардаг өдөр амь насаа алдсан 35-н настай, Монгол эмэгтэй Б-гийн хамт явж байсан ба тэд замдаа түр зогсч амраад цааш хөдлөхдөө жолооч осол гаргаж, түүнийг машинаараа дайрсан байна. Гэвч А нь хэргийн газарт түүнийг орхин зугатаасан …

  • 30 March

    Стандартын шаардлага хангахгүй мотоцикль импортлохыг хориглох талаар санал боловсруулахыг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан 127 …

  • 30 March

    Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

      Өмнөд Солонгос Улсын Сөүл хотын цагдаагийн газраас тус улсад гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулсан байгаа бол уг хэргийн хамсаатан болох Монгол улсын иргэн, 27-н настай эрэгтэй Т-ийг гадуур байцааж эхэлжээ.     Монгол залуу Т нь Сөүл хотын нэгэн казиногоор үйлчлүүлж байхдаа Хятад Улсын иргэн, Солонгос үндэстэн Хунг гэгдэх хүнтэй танилцсан ба тэрээр Монгол залууд “Өөрийнхөө нэр дээр болон …

  • 30 March

    Хаваржилт хүндэрсэн сумуудад өвс, малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна.  Сүүлийн өдрүүдэд цас ихээр орсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалж байгаа 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо. Шаардагдах хөрөнгийг Засгийн газрын …

  • 30 March

    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8013 га газрыг өмчлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газрыг, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, …

  • 30 March

    Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав

    Олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах Ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа. Буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэрчилгээжүүлэх, буудлын эзэмшилд олгосон тусгай хэрэгцээний газрыг Иргэний …

  • 30 March

    “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов

      Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон юм. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа. Иймд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн …

  • 30 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    2017 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи  баруун зүгийн нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Ерөө …

  • 29 March

    Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг маргааш эцэслэн шийдэхээр болжээ

        Өмнөд Солонгосын Сөүл хотын Мөрдөн байцаах төв газраас тус улсын шүүхэд хандаж, экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд эрүүгийн хэрэг үүсгэх саналыг өнгөрсөн даваа гаригт гаргасан билээ.     Тэгвэл хэргийн шүүх бүрэлдэхүүний хурал маргааш өглөө 10:00 цагт Сөүл хотын Мөрдөн байцаах төв газарт болох ба уг хуралд экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох юм байна.     Шүүх бүрэлдэхүүн 24-н цагийн дотор …

  • 29 March

    Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлаагүйгээс осол гарчээ

    Сонгинохайрхан дүүргийн 32–р хорооны нутаг дэвсгэрт мах боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Монгол эко мах” ХХК-ийн үйлдвэрт ашиглагддаг уур үүсгэгч зууханд осол гарчээ. Мэдээллийн дагуу тус үйлдвэрт гарсан ослын байдалд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр газар дээр нь үзлэг шалгалт хийлээ. Монгол эко мах ХХК нь 2011 онд ашиглалтад орсон ба мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мах …

  • 29 March

    Бээжинд жолоочгүй анхны метро ашиглалтад орно

      -Бээжин хотод энэ жилдээ багтаан жолоочгүй метроны замыг ашиглалтад оруулна гэж мэдэгдлээ- Бээжингийн Орон нутаг, нийслэлийн хөгжил дэд бүтцийн хорооны төлөөлөгчийн хэлснээр энэхүү байгууламж нь Хятадын эх газарт барих анхны дотоодын, бүрэн автомат метроны зам байх аж. 16.6 км үргэлжлэх Янфан шугамыг сайжруулснаар хотын баруун өмнөд хэсгийн иргэдийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг сайжруулна гэжээ. Үүнээс гадна 2017 онд эхлэх байгууламжийн …

  • 29 March

    Цагдаагийн албан хаагчид Сансарын Баянцээлийн гудамжинд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

    Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс санаачилан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.  Баянцээлийн гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг. Тиймээс тус гудамж, орчмын газарт иргэдэд цагдаагийн байгууллага хүрч ажиллах …