Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын Тамгын газар үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын гавьяат цол хүртсэн Р.Хатанбаатар, Ш.Ринчин нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
12 January
ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнуудад хариуцлагатай, хяналттай ажиллахыг үүрэгдлээ
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.01.12/ тус яамны хурлын танхимд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ, харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын дарга, албатын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнийг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр …
-
12 January
Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургаалийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хууль Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох …
-
12 January
Цахилгаанд холбогдоогүй айлуудын асуудлыг нийслэлээс хөрөнгө гарган шийдвэрлэнэ
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Улаанбаатар хотын харилцаа холбооны ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их болон урсгал засварын үед нийслэлийн болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог хангахад оршиж байгаа аж. Жишээлбэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран …
-
12 January
Нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ …
-
12 January
НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндэрсэн аймгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ
Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй албаны …
-
12 January
Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх замын явган хүний 7км замын цасыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд 2017 оны 01 сарын 11-ний өдөр 3 техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3км явган хүний замыг цасыг шүүрдэж, 4км явган …
-
12 January
“Монгол наадам цогцолбор” ЮНЕСКО-той хамтран ажиллана
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж. “Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй. Монгол …
-
12 January
Анх удаа зүрхний хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүллээ
2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна. Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, …
-
12 January
Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилжээ
Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдыг Тагнуулын төв газрын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ. АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог хэдий ч Н.Ганболд 4.6 жил АТГ-ын даргын албыг хашаад албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрүүл мэндийн асуудлын улмаас хугацаанаасаа өмнө АТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
-
12 January
НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах …
-
12 January
Манай Улсад ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна
Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж, бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношооор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдсэн юм. Энэ удаагийн уулзалтаар: – Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний …
-
12 January
Казахстан Улсын элчин сайд Баян-Өлгий аймагт Консулын газар нээх хүсэлтийг УИХ-ын даргад тавьлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод, “Өнгөрсөн хугацааны хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг, төлөвийг …
-
12 January
Куба Улс манай улсын спорт, аялал жуулчлалын салбарын шинэ хамтын ажиллагаанд анхаарал хандуулна гэв
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын …
-
12 January
Мөнххайрханы “Үзүүр гялан”-гийн олдвор дэлхийн үл тайлагдах гайхамшигт тооцогджээ
Шинжлэх ухаан ба ертөнцийн нууц Уншигч та бүхэнтэй нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцая. Өнгөрсөн 2016 оны намар манай Ховд аймгийн Мөнххайраны сумын нутаг “Үзүүр гялан” гэдэг газар хадны хөндийгөөс эртний хүний шарил (оршуулга) олдсоныг Манай аймгийн судлаачид (Ховд их сургуулийн багш судлаачид, аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан болон холбогдох бусад хүмүүс) мэргэжлийн дагуу үзлэг хийж, олборлон зөөвөрлөж авч ирсэн ба түүнийг …