Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 14 March

    Йорданы Хашимитын Вант Улсад cуух элчин сайд Ч.Баярмөнх итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Йорданы Хаан Эрхэм дээд  Абдулла II уламжилж Монгол, Йорданы харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн …

  • 14 March

    Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барина

    Ази номхон далайн Эдийн засаг, Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн тэргүүн KAWASAKA SHINJI, Sogo Service компанийн ТУЗ-ын гишүүн, Ерөнхий захирал,  Японы ерөнхий хог хаягдал цуглуулах тээвэрлэлтийн хоршооллын Гүйцэтгэх захирал SOGOU HIROYUKI, MK2 компанийн ТУЗ-ын гишүүн KAWASAKA MIYUKI нарын Япон улсын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт зочилж, хог хаягдлыг дахин боловсруулах талаар дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус дүүрэгт хог боловсруулах үйлдвэр барих тухай санал солилцлоо. …

  • 14 March

    Нийслэлийн АН-ын даргад Ш.Түвдэндорж өрсөлдөхөөр болжээ

      Нийслэлийн Ардчилсан намын даргын өрсөлдөөнд  УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлэхээр болжээ. Түүний өмнө Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан юм. Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа өчигдөр 16:00 цагт дуусгавар болох байсан ч хоёр өдрөөр буюу ирэх лхагва гараг хүртэл сунгахаар албан ёсны тогтоол гарсан юм. Түүнчлэн …

  • 14 March

    Шар усны үерт өртөх эрсдлийг иргэд өөрсдөө бий болгож байна

    Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шар усны үерт өртөж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм. “Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер Зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус …

  • 14 March

    Улаанбаатар хотын орчны бохирдлыг байгалийн аргаар бууруулах боломжуудыг танилцуулна

    Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал, олон наст ургамал, бут, сөөг болон модны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, суурьшлын бүс, ой болон ногоон байгууламжид тарьж ургуулах ургамлын төрөл зүйлийг сонгохдоо орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх …

  • 14 March

    “Colors” хамтлагийн залуус бүгд мансуурсан байсныг тогтоолоо

    Энэ оны нэгдүгээр сард “Colors” хамтлагийн гишүүн 22 настай залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас унаж, нас барсан хэрэг гарсан билээ. Залуугийн үхлийн шалтгааныг олохын тулд хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан “Colors” хамтлагийн 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан юм. Тэгвэл шүүхийн шинжилгээний хариу …

  • 14 March

    Нидерланд, Туркийн харилцаа огцом “хүйтэрлээ”

    Турк улсын засаг захиргаа тус улсад суугаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын орох, гарах эрхийг хязгаарлаж, Нидерландын Элчин сайдыг амралтаа дуусгаад, тус улсад орж ирэхгүй байхыг хүсчээ. Энэ нь Нидерланд, Туркийн хоорондын харилцаа огцом хүйтэрснийг илтгэж буй шинж юм. Үүнээс өмнөхөн Голландын засаг захиргаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглуг туркуудтэйгээ уулзалт хийхийг таслах зогсоох зорилгоор онгоцыг нь газардахыг зөвшөөрөөгүй билээ. …

  • 14 March

    Ардчилсан намд сонгууль үргэлжилсээр, З.Энхболд нэр дэвшсээр…

    -Экс дарга З.Энхболд дотоодын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв. Тэрбээр өөрийн гараар байгуулсан “Шонхор” фракцынхаа С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар гишүүдийн санал хураалтаар сонгогдсонд санаа нь амраад, гол нь намаа ялагдалд хүргэсэн гэм буруугаа хүлээж хэсэгтээ л нам жим болно гэж хүмүүс бодсон байх- Их улс төрд хэдийнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орж, намууд түргэвчилсэн марш хийж эхэлсэн байхад Ардчилсан намынхан Үндэсний Бодлогын …

  • 14 March

    “Цэргийн баяр”-аар утааны эсрэг жагсаал болно

    “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэ сарын 18 буюу Цэргийн баярын өдөр дахин жагсахаар болжээ. Тус байгууллагаас өмнө нь хоёр удаа утааны эсрэг жагсаал зохион байгуулж Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул ийнхүү дахин жагсахаар болсон байна. Тэгвэл жагсаалд 300-350 хүн оролцох бөгөөд “Утааг арилга”, “Эмнэлгээ барь” гэсэн үгэн хэлбэрт орж жагсахаа Хотын …

  • 14 March

    Л.Оюун-Эрдэнэ Прогрессив Аллианс байгууллагын Гүйцэтгэх зөвлөлд сонгогджээ

    Зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай дэлхийн 100 гаруй орны улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн Прогрессив Аллианс байгууллагын ээлжит хурал 2017 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Герман улсын Социал демократ намын байранд болж өнгөрөв. МАН тус байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн идэвхтэй гишүүн байж ирсэн юм. Ээлжит хурлаар тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгосон бөгөөд …

  • 13 March

    Гудамж, талбайд нус. цэрээ хаявал 10.000 төгрөгөөр торгохоор боллоо

    Өмнөх Засгийн газрын үед батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг энэ оны долдугаар сарын 1 болгож хойшлуулсан билээ. Одоогоор шинэ хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл, бусад орны туршлага” сэдвээр хэлэлцүүлэг болсон. Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулга хийсэн юм. “Нэгдүгээрт, хуулийн …

  • 13 March

    Ерөнхийлөгчөөс буусан Пак Гын Хэг үргэлжлүүлэн шалгана

      -Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г сэжигтнээр татаж, албадан байцаалт авахаар болжээ-     Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч байсан Пак Гын Хе огцорсонтой холбогдуулан түүний авилгалын хэргийг үргэлжлүүлэн шалгах ажил эхлэхээр болжээ.     Энэ тухай хэргийг шалгаж байгаа  мөрдөн байцаах албанаас “Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г энэ долоо хоногийн сүүлээр сэжигтнээр татаж, албадан байцаалт авна” гэж мэдэгдсэн байна.     …

  • 13 March

    Намянжү хотод монголын урлаг соёлыг сурталчилсан тоглолт болно

    БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. 2 хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг байна. Уг хотхонд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж. Энэ жилийн …

  • 13 March

    Ж.Цолмон эмэгтэй гишүүдээр “лоббидуулж” анагаахын сургуульд эзэн суухаар хөөцөлдөж байна

    Анагаахын салбар чинь ямар үйлийн үртэй юм бэ. Монгол улсын Эрүүл мэндийн салбар уналтанд орлоо. Үе үеийн Засгийн газрын ажлыг унагаадаг ганц яам бол эрүүл мэндийн яам болчихлоо гэхэд хэлсдэхгүй. Одоогийн сайд ч гэсэн ямар шинэчлэл өөрчлөлт хийж ард түмний эрүүл мэндэд анхаарах гэж байгааа нь тодорхой бус. Эрүүл мэндийн салбарт ганц гайгүй яваа нь Анагаахын шинжлэх ухааны их сургууль. …

  • 13 March

    П.Цагаан: АН-ын дотоод сонгуулийн “хураамж” гэгчийг хүчингүй болгох ёстой

    Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Нийслэл, Аймаг, дүүрэг , Сумын намын хорооны дарга, Намын хорооны гишүүд, Үүрийн дарга нарыг сонгох сонгууль 2017 оны 4 сарын 2-ны өдөр болохоор товлогджээ.  Сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн хураамж,  нэр дэвшигчийн дэнчин гэгчийг урьдчилан төлөх ёстой юм байна. Тухайлбал, хуучнаар ҮЗХ, шинэ нэрээр Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч нь хураамжийн төлбөр, дэнчингийн …