Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
28 December
Богд хааны ордон музейд тууль хайлна
Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11:40 цагаас Их хөлгөн тууль болон “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайлна. Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлах бөгөөд туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрөлүүд …
-
28 December
Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн …
-
28 December
2016 оны ОНЦЛОХ АМЖИЛТУУД
2016оны ажлын сүүлийн өдрийн мэнд хүргэе. Таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн гэж найдаж байна. Тэгвэл 2016 оноо Монгол Улс ямар амжилтаар үдэж байна вэ. Улс төрийн хүрээнд өрнөл, адал явдал ихтэй жил байлаа. Алдаа, оноо бүгд давхцаж, гуниг харуусал, уур бухимдал ч байсан биз. Спорт, соёл урлагийн салбарт амжилтаар арвин байв. Гурван ч сонгуулийг амжилттай зохион байгууллаа …
-
28 December
Б.Чойжилсүрэн: Хөгжлийн банкнаас авсан хувийн хэвшлийнхний зээлийг хаахгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр авлагын тооцоог энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэх тухай асуудал дээр хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг …
-
28 December
Хүүхдийн дуучин МУГЖ М.Долгорт орон сууцны түлхүүр гардууллаа
Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ, дуучин М.Долгор монголын урлагт 70 жил зүтгэхдээ 60 жилд нь зөвхөн хүүхдийн дуу дуулжээ. “Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүүхэд бүрийн дуулах дуртай дуунуудыг хүүхдийн хоолой, хүүхдийн сэтгэлгээгээр одоо ч дуулсаар яваа түүнд өнөөдөр хотын дарга С.Батболд орон сууцны түлхүүр гардуулан өглөө. Дүн өвлийн хүйтнээр тохилог сайхан байртай болсондоо баяртай байгаагаа …
-
28 December
Төрийн дээд одон медалиар 153 хүнийг шагналаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор …
-
28 December
МХЕГ-ын албан хаагчид төрийн дээд одон, медалиар шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МХЕГ-ын ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энхбат нар шагналыг гардуулж, баяр хүргэж амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МХЕГ-ын ахмад ажилтан Ч.Баатар, Н.Жанцан, Дэд …
-
28 December
Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагт тэглэнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Тогтоолд: – Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах – Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох – Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй …
-
28 December
Шинэ оны босгон дээр шагналын хур буулаа
Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улс байгуулсны 105 жилийн ой 12 дугаар сарын 29-ны өдөр тохиож байгаа билээ. Тусгаар тогтнолоо сэргээсний энэхүү баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан иргэдэд төрийн одон медаль гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ–ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг …
-
28 December
Цэргийн дээд цол олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол олгов. Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Дуламсүрэнгийн Даваад дэслэгч генерал, ТЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Буянхүүгийн Доньжчимбууд бригадын генерал, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Хожгорын Лхагвасүрэнд бригадын генерал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Жамсрангийн Бямбасүрэнд бригадын генерал, ШШГЕГ-ын дарга хурандаа …
-
28 December
Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хаана
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон тухай Замын цагдаагийн Албанаас мэдээллээ. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, …
-
28 December
Монгол Улс ОХУ-аас 1.6 тэрбум ам.долларын зээл хүсээд татгалзсан хариу сонсчээ
Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэнийг Оросын тал хүлээж аваагүй тухай “Интерфакс” агентлаг өнгөрөгч мягмар гарагт мэдээлжээ. Энэ сарын 13-нд болсон хоёр орны Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссийн XX хуралдааны үеэр дээрх зээлийн асуудал яригдсаныг тус хуралдааны тэмдэглэлээс эш татан мэдээлсэн байна. Гэвч Монголын …
-
28 December
НЗДТГ-ын Цэргийн штаб “Тэргүүний цэргийн штаб” боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб энэ жилийн “Тэргүүний цэргийн штаб” боллоо. Тус штабыг улс орныг батлан хамгаалах үйл хэргийн төлөө хүчин чармайлт гаргаж, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг 92.40 хувьтай гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах яамнаас …
-
28 December
“Тэнгэрийн өрх” хөшөө сүндэрлэлээ
Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг энэ жил манай улс амжилттай зохион байгуулсан. Уулзалтын дурсалд зориулж “Тэнгэрийн өрх” хөшөөг байршуулахаар өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдрийн А/32 тогтоолоор шийдвэрлэсэн. “Тэнгэрийн өрх” хөшөөг хотын төвд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулж өнөөдөр нээлтийг хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд …