Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 28 December

    Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, ажилтнуудыг шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Улсын Дээд шүүхийн шүүгч Батаагийн Батцэрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагаагийн Байгалмаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхам-Янжингийн Оюун, Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албаны референт Чүлтэмийн Жаргалсайхан, Улсын Дээд шүүхийн …

  • 28 December

    Баяраар өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана

    Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Уг тушаалд харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт дараах үүргийг даалгасан байна. Тухайлбал, Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх, Шинэ жилийн үеэр тусламж …

  • 28 December

    Ерөнхий консул Т.Ганболд экзекватураа гардан авлаа

    Монгол Улсаас БН Киргиз Улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд 12 сарын 26-ны өдөр БНКиргиз Улсын  ГХЯ-нд очиж, консулын патентаа өгч, Экзекватураа гардан авлаа. БН Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усенов Ерөнхий консул Т.Ганболдод экзекватурыг гардуулан өгөв. Ерөнхий консул Т.Ганболд экзекватураа гардан аваад, БН Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усеновт хандаж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар …

  • 28 December

    О.Баасанхүү С Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүсэн шүүх хурлын талаар мэдээлэл хийлээ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.12.28/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, төр нийгмийн нэр зүтгэлтэн З.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүсэн шүүх хуралтай холбогдуулж мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийх болсноо эхэнд нь тодотгов. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өчигдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлаар шүүх хурал болж, шүүгдэгчдэд ял өглөө. Би шүүхийн шийдвэрийн зөв, …

  • 28 December

    МҮОНРТ-ийн ерөнхий захиралд Н.Дэмбэрэлийн нэр яригдаж байна

            УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос МҮОНРТ-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Ажлын хэсэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид орж ажилласан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд МҮОНРТ-ийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Шалгалтын дүнгээр бол МҮОНРТ-д хууль хэрэгждэггүй юм …

  • 28 December

    Энэ сарын 29,30-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Энэ сарын 29,30-ны өдрүүдэд бүх нийтээрээ амарна. Тодруулбал, бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон билээ. Харин энэ сарын 30-ны ажлын өдрийг ирэх оны 1-р сарын 7-ны өдөр шилжүүлж ажиллахаар болсон.Эдгээр өдрүүдэд буюу энэ сарын 29,30-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэлийн …

  • 28 December

    Пиротехникийн хэрэгслийн үзлэг шалгалт үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам,  аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, …

  • 28 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана

    Нийслэлийн онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын  31-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Баярт зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Сүхбаатарын Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад хийх бөгөөд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд хяналт …

  • 28 December

    Монгол залуу Туркэд дээрэм, хүчингийн хэргээр баривчлагджээ

    ИСТАНБУЛ. /dailysabah/. Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын иргэн, 32 настай Э. Т гэгчийг тус хотын цагдаа нар баривчилсан байна. Хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ. Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн …

  • 28 December

    Улаанбаатар хотын 2016 оны онцлох 10 ажил

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон нийслэлийн удирдлагын шинэ баг ажлаа хүлээн аваад 6 сар өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг танилцуулж байна. 1.Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ НИТХ-ын Анхдугаар хуралдаанаас нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны долоодугаар сарын 6-ны өдөр батламжилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 28 December

    МҮОНРТ-ийн ерөнхий захиралд Н.Дэмбэрэлийн нэр яригдаж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос МҮОНРТ-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Ажлын хэсэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид орж ажилласан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд МҮОНРТ-ийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Шалгалтын дүнгээр бол МҮОНРТ-д хууль хэрэгждэггүй юм …

  • 28 December

    УИХ-ын З.Нарантуяа “Монполимет”-ийн Ц.Гарамжавыг үнэн нүүр царайг илчлэв

    -Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа шүү. Судалгаагүй зээл авсны төлөө та бас хариуцлагаа хүлээгээд энэ зээлээ хугацаанд нь төлөх юм бол 111 тэрбум төгрөг чинь хорогдох гээд байна- УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд үгээ хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын цөөнхийн бүлгийн З.Нарантуяа …

  • 28 December

    УИХ-ын даргын айлчлалын үеэр монголчуудад өгсөн гадныхны сануулга

    УИХ-ын дарга М.Энхболд ОХУ болон Персийн булангийн орнуудаар ажлын айлчлал хийсэн. Хойд хөрш болон Арабын нэгдсэн Эмират, Саудын Арабын вант улсад айлчилна гэсэн албан мэдээгээр үдүүлсэн УИХ-ын дарга Кувейт улсад ч айлчлалаа үргэлжлүүлсэн. Түүний айлчлалын үеэр гадаад ертөнц монголчуудыг хэрхэн хүлээн авч, ямар үгсийг хэлж, сануулга үлдээж байсныг товчлон хүргэе. ОХУ: Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй ОХУ-аас айлчлалаа …

  • 28 December

    Налайх дүүрэгт “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлжээ

    Налайх дүүргийн ЕБС-иудын дунд хэрэгжүүлсэн “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 12 сарын 26-ны өдөр 119 дүгээр сургуульд боллоо. Тус хөгжлийн хөтөлбөрийг Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран өнгөрсөн 3 сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дүүргийн ЕБС-иудын 9-12 дугаар ангийн 2100 гаруй сурагч хамрагджээ. Хөтөлбөрийн хаалтад дүүргийн Засаг дарга Засаг дарга Ч.Раднаабазар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга …

  • 28 December

    Ц.Сандуй шилдэг сурагчдад шагнал гардууллаа

    Сонгинохайрхан дүүргийн тэргүүний 65-р сургууль өчигдөр 2016 оны шилдэг сурагчдаа шалгарууллаа. Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн ахлах ангийн болон бага ангийн тус бүр 10 сурагчийг шилдгээр шалгаруулсан байна. Шилдгүүдээ тодруулах тус сургуулийн баярын үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хүүхэд багачууд маань хуучин оныхоо амжилтыг дүгнэж, шинэ …