Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 29 December

    Газрын биржийн ажиллах журмыг баталлаа

    Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа. Газрын бирж нь: –  Төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах –  Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах –  Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдах –  Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан …

  • 29 December

    Шанхай-Күнминий хурдны төмөр зам ашиглалтад оров

    Шанхай-Күнминий хурдны төмөр зам өчигдөр албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь Хятадын зүүн барууныг холбосон хурдны төмөр замын шугам бүх талаар ашиглалтад орсныг харуулж байна. Шанхай-Күнминий хурдны төмөр зам бол Хятадын урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Шанхай, Жэжян, Жянсү, Хүнань, Күйжөү, Юньнань зэрэг 6 муж хотыг дайрдаг ба нийт 2252 км урт төмөр зам юм. …

  • 29 December

    Бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлнэ

              Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн амарна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сард баталж, хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт тогтвортой мөрдөгдөхөөр болсон.          Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс …

  • 29 December

    “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв. Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ …

  • 29 December

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэцэн шийдвэрлэсэн байна. Үүнд, – УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 55 насны ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов. – Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг …

  • 29 December

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг чөлөөлж, Л.Нинжжамцыг томилов

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хуралдаж зарим тогтоол шийдвэрүүдийг гаргалаа. Өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын хорооны 07 тоот тогтоол, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын хамтарсан шалгалтын тайлан, Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэлэлцээд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийг байгууллаа. …

  • 28 December

    Ёслолын буудлагыг таван байршилд хийнэ

    Нийслэлийн онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын31-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Баярт зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Сүхбаатарын Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад хийх бөгөөд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд хяналт тавина …

  • 28 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн 31-ний үдэш болно

    Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Цэнгүүний тайз заслын ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Ажлын хэсгээс явуулсан судалгааны дүнд үндэслэн …

  • 28 December

    Атрын III аяныг үргэлжлүүлнэ

    Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм. Ингэснээр нэгжээс авах …

  • 28 December

    “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлнэ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан. Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон …

  • 28 December

    Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн банк”-тай хамтарч ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх, ногоон хөгжил, шинэ техник технологийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна. Улаанбаатар хотод жижиг, дунд …

  • 28 December

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд” барилгын материалын …

  • 28 December

    Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр 3-5 хоног асрахад цалинтай чөлөө олгоно

    Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Энэ дагуу: –  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах –  Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны …

  • 28 December

    Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана

    Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Хүүхдийн …

  • 28 December

    Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэмт хэрэгтэй, тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 400 гаруй чиглэлд 1500 гаруй алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 400 гаруй сонсогч хөдөлгөөнт …