Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 16 February

    Манжуур луу явж байсан таван Монгол иргэн нас баржээ

    БНХАУ-ын Манжуур хот руу явж байсан Монгол Улсын таван иргэн автын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна. Тэд энэ сарын 15-ны өдөр буюу Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин явж байсан бөгөөд автын ослын улмаас газар дээрээ амь насаа алдсан байна. Албаныхны хэлж буйгаар тэд Манжуур хотод ойрхон ирээд осолдсон байна. Жолооч нь таксинд явдаг Хятад хүн байсан …

  • 16 February

    Гемодиализийн эмчилгээний зардлыг төр хариуцдаг боллоо

    Эрүүл мэндийн яамнаас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахыг зорин судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаар гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо.         Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 7 хувийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, үйл …

  • 16 February

    “Жи Тайм”-ын захирал Ж.Марат нарын найман хүнийг баривчилжээ

    Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрөгч 12-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрынхан “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас баривчилсан байна. Түүнд Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч тэрбээр хил даван зугтах гэж оролдсон учир ийнхүү баривчилсан байна. Албаныхан Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман хүнийг баривчилсан …

  • 16 February

    Улаанбаатарын утааны “нэхүүн үнэр”-ийг Оросын хэвлэл онцлов

    Улаанбаатар бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон үзүүлэлтээс Монгол Улсын нийслэлийн тоосжилт, агаарын бохирдлын хэмжээ хэдэн дахин илүү байна. Ийм нөхцөлд иргэд нь амьдарч, эрх баригчид нь утааны асуудлаа шийдэх гэж оролдож байна. Энэ асуудлыг kommersant сайт “нэхүүн үнэр” гэсэн гарчигтайгаар онцлон бичжээ. Мөн Улаанбаатар зургийг “Ъ” галерейд оруулсан байна.  Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

  • 16 February

    М.Энхболд: Хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь хямралаас гарах нэг гол алхам байх болно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгийд ирэв. Замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2-р багийн малчин Х.Есенкелдийнд зочлов. Х.Есенкелдийнх хэдэн үеэрээ Толбо нуурын эргэн тойрон нутагласаар өдийг хүргэсэн, малч удмын хүн аж. Эднийх аймаг, сумандаа шилдэгт тооцогддог малчдын нэг. Хонь, ямаа голлосон 1000 гаруй малтай, хоёр хүүхэд нь удмаа дагаж малчин болсон байна. Эдний …

  • 16 February

    Агаарын бохирдлыг бууруулах бодит “Эко” шийдэл

    Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2011 оноос хойш нийт 132 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин үр дүнд  утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ хооронд утаагүй зуух, гэрийн халдаг дулаалга гэх мэт хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч энэ бүхэн  нэгэнт гамшгийн хэмжээнд хүрчихсэн утааг бууруулахад ямар ч  нэмэргүй гэдгийг одоо л ойлгож эхэлж байна.  Тодруулбал Засгийн газраас  энэ жил агаарын бохирдлыг …

  • 16 February

    Хятадад хоёр Монгол хүн хар тамхины хэргээр баривчилагджээ

    Монгол Улсын хоёр иргэн Хятадын хойд хилийн Эрээн хотод хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр “Синьхуа” агентлагт мэдээлсэн байна. Монгол Улсын иргэн Энхжаргал нь өнгөрсөн бямба гарагт  Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт  баригдсан байна. Тэгвэл  маргааш өдөр нь Эрээн хотын гаалийн хяналтынхан Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 …

  • 16 February

    Ким Чен Нам дүүгээсээ тайван амьдруулахыг хүсч байжээ

    -Түүнийг Малайзын нисэх онгоцны буудал дээр хортой зүүгээр хөнөөлөө- БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзын нисэх онгоцны буудал дээр хүнд алуулжээ. Түүн рүү үл таних хоёр эмэгтэй хортой зүү барин халдсаны улмаас амиа алдсан гэнэ. Хэрэгтнүүд халдлага үйлдсэн даруйдаа хэргийн газраас зугтжээ. Малайзын хууль сахиулах байгууллагынхан ч амиа алдсан хүнийг БНАСАУ-ын иргэн Ким Чен Нам мөн …

  • 16 February

    Нисэгчгүй нисэх онгоц Дубай хотод үйл ажиллагаа явуулна

    Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын зам тээврийн газар сүүлийн үе, энэ оны 7-р сараас Дубай нь дэлхийн хамгийн анхны нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоц үйл ажиллагаа явуулдаг хот болох бөгөөд Хятадад үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн анхны нисэгчгүй нисэх онгоц “Ихан 184”-ыг ашигласан гэж мэдэгджээ. Дубай хотын зам тээврийн газрын захиалан үйлдвэрлэсэн энэхүү нисэгчгүй нисэх онгоцны  бүтэн нэр нь “Ихан 184 автомат зорчигч …

  • 16 February

    “Эрдэнэт” үйлдвэрийг олон нийтийн компани болгох хэрэгтэй

      Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг зөвшөөрсөн өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүйд тооцож тус хувийг улсын мэдэлд шилжүүлсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт УИХ гаргасан билээ. Мэдээж “Монголын Зэс” компани болон тус компанийн зөвлөхөөр ажилласан Худалдаа Хөгжлийн банк үүнд гомдол гаргах нь дамжиггүй. Дараа дараагийн процесс Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн Хуулийн Цэц …

  • 16 February

    Хоёр нам хоёулаа хоног тоолж сууна уу?!

    -Ж.Эрдэнэбатын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад хэдийнэ 200 хоногийг ардаа үдсэн ч Монгол Улсын эдийн засаг хийгээд иргэдийн амьдралд нэг их өөрчлөлт орсонгүй. АН-ынхан ч тэр төрийн эрхийг шилжүүлж өгснөөсөө хойш эрх баригч намынхаа үг, үйлдэл бүрийг шүүмжлэхээс өөр дорвитой “гавьяа” байгуулсангүй- Ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөөсөө үл ялиг хазайсан МАН, парламентад алдан онон сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-ын …

  • 16 February

    Сар шинийн баяраар нэмэлт автобусаар үйлчилнэ

    XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна. XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 …

  • 16 February

    Ким Чен Намын амь насыг хөнөөсөн байж болзошгүй хоёр эмэгтэйн нэгийг баривчилжээ

          Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзын нисэх онгоцны буудалд бусдад хорлогдож амь насаа алдсан билээ.     Тус улсын цагдаагийн газраас гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй ази царайтай хоёр эмэгтэйг эрэн сурвалжилж байсан ба өчигдөр нэг эмэгтэйг нь баривчилжээ.     Малайзийн цагдаагийн газраас “Ким Чен Намын амь нас хохирсны дараа сэжигтэн болох 2 эмэгтэй таксинд сууж …

  • 16 February

    Чингэлтэй дүүргийн Самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болов

    Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Самбо бөхийн дүүргийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 02 дугаар сарын 11-нд Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд 12 сургуулийн 216 тамирчин оролцов. Багийн дүнгээр 1-р байранд Х.Болдбаатар дасгалжуулагчтай 72-р сургууль, 2-р байранд Цэрэнтогтох дасгалжуулагчтай 49-р сургууль, 3-р байранд Чагнаадорж дасгалжуулагчтай 61-р сургууль тус тус 1, 2, 3 дугаар байранд шалгарч алт, …