Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 15 December

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Учир нь хуучин оноо үдэж шинэ оноо угтаж буй аж ахуй нэгж байгууллага, найз нөхөд, хамт олон шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа баяр ёслолоо хэрхэн тэмдэглэх тал дээр анхаардаг болохоос өөрсдийн аюулгүй байдлаа хангах, гэмт хэрэг зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх тал дээр анхааралаа төдийлөн хандуулдаггүй. Энэ байдлаас …

  • 15 December

    С.Бямбацогт: Хууль зөрчсөн, зөрчөөгүй болохыг нь ялгаж салгаад ил зарлах хэрэгтэ

    Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ. Хөгжлийн банк гэхээр л улстөржиж, бие биенээ гүтгэж доромжилдог боллоо. Нийт 6 их наяд төгрөг босгосноос орон нутгийн аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, Гудамж төсөл, томоохон үйлдвэр аж ахуй нэгж байгуулсан, иргэдийн олноор ажлын байртай болгосон гээд үр дүнгээ өгсөн ажлууд цөөнгүй байгаа. …

  • 15 December

    АТГ-аас Ж.Мөнхбатад албан бичиг хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ. Тус газраас “Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Элдэвсайханыг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Тиймээс …

  • 15 December

    Тайванийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж Тайванийн Хууль зүйн яамны Хууль зүйн академийн Ерөнхийлөгч, хатагтай Пи-юу Цай тэргүүтэй төлөөлөгчид болон Монголын Улсын Ерөнхий прокурорын Гадаад харилцааны хэлтсийн дарга, ноён Г.Ганзориг нарыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга …

  • 15 December

    Төмөр замын гарам дээр гарсан осол, зөрчлийн 98 хувь нь жолооч нарын буруугаас болжээ

    “Төмөр замын гарам, аюултай бүс-2” сэдэвт зөвлөгөөнийг ЗТХЯ, нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, ХЭҮК, Тээврийн прокурор, Төмөр зам дахь Цагдаагийн газар хамтран өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр төмөр замын гарам дээр хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэл өндөр болж байгаа, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн байгууллагынхан ярилцаж, зөвлөлдсөн юм. Энэ асуудлыг нийслэлийн …

  • 15 December

    Б.Наранхүү: Оросуудаас төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх аавын хүү гарч ирнэ

    Монголын улстөрд популизм хийх нь өндөр оноо авдаг “үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталлаа. Харамсалтай нь поп-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугатаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна. Эрдэнэтийг үндэсний компани болгосон үйл явцад “Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид “од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид …

  • 15 December

    ХСҮТ-д 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    Хавдар судлалын үндэсний төвд хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тэдний 50-60 хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг байна. Тиймээс ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах 1 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж, өнгөрсөн 10 дугаар сард …

  • 15 December

    Хан-Уул дүүрэг “цайны цаг”-гүйгээр иргэддээ шуурхай үйлчилдэг боллоо

    Төрийн үйлчилгээ хүнд суртал, явдал чирэгдэлтэй байх ёсгүй. Гэвч тийм байх ёстой юм шиг байсаар дасал болчихсон байна. Тэгвэл Хан-Уул дүүрэг ийм дасал болсон хэвшлийг эвдэж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Тэд төр захиргааны төв байрын өмнөх авто зогсоолыг үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд нээлттэй болгож өгсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн байранд үйл …

  • 15 December

    Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгч, баяр хүргэлээ. Тус сургууль Монгол Улсад эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлэн ийнхүү шагнасан байна. “Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийн бакалаврын түвшний сургалтыг Монголын 300 гаруй хүн төгсөж, 20 гаруй хүн эрдмийн …

  • 15 December

    Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав

    УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д  албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Баримт бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Сбер” банкны Удирдах захирал А.Иванов нар гарын үсэг зурлаа. “Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк …

  • 15 December

    УИХ-ын дарга М. Энхболд ОХУ-д айлчилж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийхээр  (2016.12.14) Москвад ирлээ. Тэрбээр айлчлалаа ОХУ-ын “Нэгдмэл Орос” намынхантай зөвлөлдөх уулзалт хийснээр эхэллээ. “Нэгдмэл Орос” намын төв байранд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдыг тус намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов угтан, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав. Ноён Б.Грызлов хөрш зэргэлдээ …

  • 15 December

    Засгийн газрын ээлжит хуралдаан болов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив УИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг. Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулж, бие даасан байдлыг нь хангах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байна. …

  • 15 December

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина

    Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон. Үйлдвэрийн нийт …

  • 15 December

    Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

    “Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Бүсийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, эрчимжсэн ХАА-н бүс хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Халх гол бүтээн байгуулалтын бүс”-д хууль зөрчиж …

  • 15 December

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэнэ

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болов. Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны даргаар Гадаад харилцааны сайдыг томилж бүрэлдэхүүнийг нь батлав. Ойн хүрээнд шуудангийн марк хэвлүүлэх, лого тэмдэг гаргах, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, Япон орны тухай зохион бичлэг, илтгэлийн уралдаан зарлах зэрэг 40 орчим арга хэмжээ хийхээр төлөвлөөд байна. Бүтэн …