Мэдээ мэдээлэл

June, 2023

  • 26 June

    MNBC үйлчилгээний багцын үнэ тарифт өөрчлөлт орлоо

    Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!  “Эн Би Си” ХХК нь 16 жилийн хугацаанд MNBC олон суваг дамжуулах үйлчилгээгээ хэрэглэгч та бүхэндээ хүргэсээр ирсэн байна. Бид тус хугацаанд хэрэглэгчдийнхээ хүсэл хэрэгцээнд нийцүүлэн техник технологийн шинэчлэлийг цаг бүрд хийн, хамрах хүрээгээ тэлж ажиллахаас гадна сонирхолтой кино, контент болон олны таашаалд нийцсэн гадаадын болон дотоодын сувгуудыг хэрэглэгчдэдээ нийлүүлэхийг зорьж ирсэн. …

  • 26 June

    Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэдэд нөхөн олговор олгоно

    “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо. Тус тогтоолоор байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин …

  • 26 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд угтав. …

  • 26 June

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоомжийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахыг зорьж дараах 10 зарчмын асуудлуудыг хуулийн төсөлд шинээр тусган боловсруулжээ. …

  • 26 June

    Нүүрсний экспорт 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор нэмэгджээ

    Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч, гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 …

  • 26 June

    Д.Амарбаясгалан: Улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөв, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй

     Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллав. 2010 оноос эхлэн тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах санаачилгууд гарч 2014 онд концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь барих, ашиглах, шилжүүлэх гэрээгээр зургаан төсөл хэрэгжүүлэх байсан ч 2015 онд гэрээний нөхцөлийг барих, шилжүүлэх болгон өөрчилжээ. Гэрээний хэрэгжилтэд …

  • 26 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар мордов

    Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос мордов. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …

  • 25 June

    Евгений Пригожин цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ

    Баасан гарагт Москва руу “шударга ёсны жагсаал” зохион байгуулж, Ростов хотын төвийг хяналтдаа аваад байсан “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бямба гаргийн орой Оросын нийслэлээс 200 км-ийн зайд хөлсний цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж, хээрийн хуарангууд руу буцааж байгаагаа зарлав. “Нэг өдрийн дотор бид Москва руу 200 км-т тулж очсон. Энэ хугацаанд бид цэргүүдийнхээ нэг ч дусал цусыг …

  • 23 June

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын /2023.06.22/ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “… үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн …

  • 23 June

    “Оюутан цагдаа-2023” хөтөлбөрт 150 гаруй оюутнууд хамрагдаж байна

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Оюутан цагдаа” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн …

  • 23 June

    Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна. Энэхүү уулзалт нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлснээр  хүний эрх, эрх чөлөө, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах …

  • 23 June

    Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох шүүх хурлыг хойшлуулав

    Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг “шүүх бүрэлдэхүүнтэй”-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн …

  • 23 June

    Тогтвортой ногоон аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хөтөлбөрт манлайлж ажиллахыг хүсэв

    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өчигдөр (2023.06.22) НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (UNIDO) БНХАУ, БНАСАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч, Бүс нутгийн газрын дарга, ноён Стивен Байнус Карбо-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг ноён Стивен Байнус Карбо-г Монгол Улсад …

  • 23 June

    “УБТЗ” ХНН: Олон жил шийдлээ олохгүй байсан их өрийн асуудлыг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх …

  • 23 June

    Улаанбаатар хотод 27-29 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар …