Мэдээ мэдээлэл

December, 2022

  • 12 December

    О.Цогтгэрэл:АН-ын бүлгээс эрх баригчдад шаардлага өгнө

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаа өнөөдөр хийлээ.  Хуралдаанаар ил болсон оффтэйк /off take/ гэрээнүүдийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.  Товч танилцуулгыг Ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат, эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж нар хийлээ.  Энэ оны 9 сард ОУВС-ын гаргасан тайланд “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна.  Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр …

  • 12 December

    Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын бүх гэрээг албан ёсны сайтад байршуулна

    Арванхоёрдугаар сарын 9-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Эдгээр гэрээг тус компанийн албан ёсны сайтад байршуулаад буй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна” …

  • 12 December

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно

    Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн …

  • 12 December

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгалаа. Монгол Улсын Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан …

  • 12 December

    “Бөртэ чоно-2022” ёслол Чингис хаан музейд болно

    МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулна. Оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм. Өнгөрсөн жил жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчнаар шалгарч, “Бөртэ чоно”-ын …

  • 12 December

    Н.Учрал:Цахим технологи эх орны эрдэнэс баялгийг хулгайлж тонох боломж нөхцөлийг уг үндсээр нь устгана

    Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал нүүрсний хулгайг уг үндсээр нь таслах цахим бирж байгуулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 12 дугаар сарын 9-нд уулзлаа. “Гэрэгэ системс” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр нүүрсний хулгайн талаар улс төрийн эр зориг гарган, нийгэмдээ хандан зарласан Засгийн газрын салбар хариуцсан сайдын манлайлал дор мэдээллийн технологийн компаниудын нэгдэл, төр, иргэний оролцоо, хяналттайгаар цахим бирж байгуулах бүрэн …

  • 12 December

    Жагсаж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна

    Д.Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг Улаанбаатар хотын даргын өгсөн чиглэлийн дагуу эрчимжүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэн хоёр цаг тутамд үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авсаар байна. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар төв талбайд ажиллан хүмүүст …

  • 12 December

    Ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг үүрэг болгов

    Тавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.Мөн ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Монгол Улсын Шадар сайд …

  • 12 December

    Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна

    Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг …

  • 12 December

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 12-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан …

  • 9 December

    “Эрдэнэс тавантолгой” ХК өдөрт 1062 автомашинаар 110,618 тонн нүүрс гаргаж дээд амжилтаа шинэчиллээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022.12.07-ны өдөр 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс ачиж компанийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байсан бол 2022.12.08 өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас нийт 1062 тээврийн хэрэгслээр 110,618 тонн нүүрс ачиж өмнөх өдрийн болон түүхэн рекордоо дахин шинэчиллээ. Нийт гаргасан нүүрсний хувьд 856 тээврийн хэрэгслээр 92,372 тонн коксжих нүүрс, 203 тээврийн хэрэгслээр 18,246 тонн эрчим хүчний нүүрс тус …

  • 9 December

    “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь …

  • 9 December

    “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.“Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн …

  • 8 December

    Г.Занданшатар: Эзэнгүй хулгайн тухай яриад байхаар ард түмэн бухимдах нь аргагүй

    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр “ Улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Үнийн өсөлт, инфляц, орлогын хомсдол иргэдийн амьжиргааг доройтуулж, …

  • 8 December

    Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулна

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, Улсын Их Хурлын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.  Улсын Их Хурлын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа. …