ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. 2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссын зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих …
Мэдээ мэдээлэл
July, 2023
-
28 July
Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баталсан байдаг. Тус журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлийг тогтоосон. Тэгвэл тус журамд буюу тээврийн …
-
28 July
УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.163, мөрдөн байцаалтын 1867 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явахын эсрэг 6, Хүрээлэн …
-
28 July
53-р сургуулийн урд талбайг засварлаж, тохижуулна
53-р сургуулийн урд талбай авто зам, явган замгүй улмаас хичээл эхлэх болон тарах цагаар хүүхдүүд осолд өртөх, автомашинууд мөргөлдөх зэрэг асуудлууд ихээр гардаг. Иргэд, эцэг эхчүүд ч Баянзүрх дүүрэгт энэ асуудлаар маш олон удаагийн санал гомдол ирүүлж байсан. Тэгвэл энэ жилдээ багтаан тухайн орчмын зам засварын ажлыг эхлүүлж, ээлтэй орчныг бүрдүүлэхээр болжээ. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэн …
-
28 July
Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч …
-
27 July
Монголын баг тийболын тэмцээний аваргын алтан цомын эзэд боллоо
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ болон тийболын тэмцээнд аваргын алтан цомын эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ. Tийболын аварга шалгаруулах тэмцээн нь 2023 оны долоодугаар сарын 19-26-ны хооронд Япон Улсын Анан хотод болж, 35 баг хүчээ сорьсон. Манай …
-
27 July
Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Сүхбаатар дүүргийн 3,4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл тус авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно …
-
27 July
Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ
Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил хийж буй. Иймээс тус байршилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллалаа. Дээрх 0.6 км замыг долоодугаар сарын 22-24-ний хооронд засахаар төлөвлөж байсан ч бороо орсны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас хааж, асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн. Хотын дарга Д.Сумъяабазар “Баяр наадмын амралт …
-
27 July
НИТХ дахь АН-ын бүлэг:Хотын даргыг намын бүлгээс бус иргэд өөрсдөө сонгодог болохыг шаардаж байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг огцруулахыг шаардлаа. Нийслэлийн иргэдээс авсан судалгаагаар 76 хувь нь хотын даргыг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа тул нэн даруй огцруулах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн хотын даргыг намын бүлгээс бус иргэд өөрсдөө сонгодог болохыг шаардаж байгааг онцлон …
-
27 July
Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүндэт зочид, төлөөлөгчид, нутгийн зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл …
-
27 July
Налайх-Багануур чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажил 89 хувьтай байна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ЗТХЯ-ны холбогдох албаны бүрэлдэхүүн зүүн аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна. Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг. Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна. Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд …
-
27 July
Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэртээ их засвар хийнэ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Ган цувимал бүтээгдэхүүний хувьд D13-D32 мм-ийн хөндлөн огтлолтой арматур, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн үндсэн түүхий эд болох R80, R40 мм гөлгөр ган туйванг тус тус үйлдвэрлэдэг. Металлыг даралтаар боловсруулан, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх …
-
27 July
Төв аймаг:Хурдан хязаалангийн уралдаанд Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүлэв
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 271 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ж.Дэмбэрэлсайханы бор хязаалан аман хүзүүдлээ. Айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан, аймгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач, Ө.Алтанхуягийн хээр …
-
27 July
Нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралд Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжаалах, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчныг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл …
-
27 July
Дэнжийн мянга орчмын зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.Хуралд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчим нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд чөлөөлсөн газруудын судалгааг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа. Тодруулбал, Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн …