Мэдээ мэдээлэл

November, 2022

  • 29 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхий сайдын өргөөнд албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, …

  • 29 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа

    Япон Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор угтав. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, Япон Улсын Төрийн дуулал эгшиглэж, Япон Улсын хүндэт харуул хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Япон Улсын Ерөнхий сайд нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулснаар угтах …

  • 28 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

    БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтлаа. Энэ үеэр …

  • 28 November

    Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг ₮1 их наяд 742.3 тэрбумаар төлөвлөжээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төслийн төслийг танилцуулав.  Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 …

  • 28 November

    Аялал жуулчлалын тухай хууль:Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно

    Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгоод байна. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ. Энэхүү хуулийн төслийн хүрээнд:Нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний …

  • 28 November

    О.Цогтгэрэл: Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Уг хурлаар Ардчилсан намын бүлгээс намын бүхий л салбар нэгж, гишүүддээ нээлттэй хандаж, хамтарч ажиллах уриалгын төсөл, Газрын багц хуульд завсарлага авсан тухай, Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн “Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого” хэсгийн биелэлтийн талаар тус тус хэлэлцсэн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл  “Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанд …

  • 28 November

    Х.Нямбаатар: Аялал жуулчлалын сан байгуулна

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Улмаар уг  хуулийн төслийг бүлгээр дэмжиж, энэ ондоо багтаан батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, 12-р сардаа багтаан батлуулах зорилготой ажиллаж байна. Бид …

  • 28 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

    БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, найрсаг, халуун дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газарт талархал илэрхийллээ. Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар …

  • 28 November

    Ж.Ганбаатар: Нүүрсний хулгайг шийдэхийн тулд Цагаан хадыг татан буулгана

    Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сайд Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд шатахууны асуудлаар мэдээлэл хийв. ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд, 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон. Сүүлийн …

  • 28 November

    Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unsend – Бүү шилжүүл” аян эхэллээ

    Цахим хэрэглээ өссөн өнөө үед Цагдаагийн байгууллагын тоо баримтаар энэ оны эхний 10 сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс залилах гэмт хэргийн шинжтэй 10300 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 88.2 хувийг цахим хэрэгсэл ашиглаж залилсан үйлдэл эзэлж байна. Залилагчдаас иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар мөнгө зээлэх, ипотекийн зээлийг шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний бизнест жуулчилж өгөх гэх мэт зарыг …

  • 28 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав. Ерөнхийлөгч Ухнаагийн …

  • 28 November

    Улаанбаатарт 26 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Tөвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас …

  • 25 November

    “The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо

    “The Hu” хамтлаг өнөөдөр Франц улсын нийслэл Парис хотод байх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр томилогдлоо. “The Hu” хамтлагийг “Энх тайвны төлөөр уран бүтээлч”-ээр томилох яриа хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сард болсон дэлхийн Соёлын сайд нарын уулзалтын үеэр яригдсан юм. Тус хуралд, Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин оролцсон бөгөөд Монгол Улсын …

  • 25 November

    Даваа гарагт сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын …

  • 25 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүний 88512 нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд 13 мянга …