Мэдээ мэдээлэл

May, 2023

  • 17 May

    УИХ-ын дарга хүний эрх зөрчигдөж буй газар бүрд хүрч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг өнөөдөр ( 2023.05.17) хүлээн авч уулзлаа.  Тэрбээр ярианыхаа эхэнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, санал шүүмжлэл байсан. Энэ асуудалд Улсын Их Хурал онцгойлон …

  • 17 May

    Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо. Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээр шийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд …

  • 17 May

    Т.Доржханд: Гишүүдийн тоог 126 болговол өнөөдрийн 76 гишүүнд зарцуулж буй зардлыг өсгөхгүй

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр (2023.05.17) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх юм. Д.Тогтохсүрэн: …

  • 17 May

    Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг чөлөөллөө Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцрууллаа. Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл …

  • 17 May

    Ч.Номин: Орон нутгийн соёлын салбарын ажилчдад зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно

    Соёлын сайд Ч.Номин өнөөдрийн (2023.05.17) Засгийн газрын хуралдаанд “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг танилцуулж, батлууллаа. Ингэснээр 2023 оны байдлаар орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллаж байгаа 3002 албан хаагч таван жилд тутамд олгох мөнгөн тэтгэмжийг авах юм.Тэтгэмжийг олгоход нийт 13.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ТҮ ангиллын 886 албан хаагчид 3.7 тэрбум төгрөг, ТҮСУ ангиллын …

  • 17 May

    Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг БШУ-ны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

    Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар  Соёлын тухай хуулийн дагуу Орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Манай …

  • 17 May

    Ч.Номин: Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг БШУ-ны салбартай дүйцүүлж нэмнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригдаж байдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан соёлын яамгүй байснаас үүдэн гарсан асуудал. Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа. Ер нь дундаж цалин …

  • 17 May

    Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, намын жагсаалтаар 50 гишүүн сонгоно

    УИХ-д суудалтай намын төлөөлөл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга Д.Тогтохсүрэн: ҮХӨ-ийг хийхдээ хоёр үндсэн зарчим барьж ажилладаг. Нэгд, олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах. УИХ-ын гишүүд өнгөрсөн 7 хоногт тойрогтоо ажилласан. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй. АН 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг …

  • 17 May

    Богд хааны ордон музейн засварыг Энэтхэгийн сэргээн засварлагчидтай хамтарч хийнэ

    Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хэрэгжүүлж буй соёлын хамтын ажиллагааны хүрээнд урлаг, уран бүтээл, утга зохиолын ажилтнуудын өргөн хүрээг хамарсан олон улсын фестиваль, форум зохион байгуулагдаж байгааг талууд уулзалтын эхэнд онцлон тэмдэглээд цаашид хамтарч хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцов. Тухайлбал, Соёлын сайд …

  • 17 May

    “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус хүлэмж нь нэг дор 10,000 үрсэлгээ гаргаж, сард 20 тн, жилд 150-200 тн ургац хураан авах хүчин чадалтай. Цаашид 20.000 кв.м шилэн хүлэмж ашиглалтад оруулж, нарийн ногоог төрөлжүүлэн тариалах, 50-70 …

  • 17 May

    Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр …

  • 17 May

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр болж байна. Хуралдаанаар: – Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, – “Петро дачин Тамсаг” ХХК болон “Дошен газрын тос Монгол” ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, – Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, – “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, …

  • 17 May

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга …

  • 16 May

    М.Баяраа: УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сард дуусна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл  УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил  цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сард дуусна. Хотын …

  • 16 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 5 сарын 15-ны байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар давлаа

    Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны 5 дугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны 5 сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн үзүүлэлт юм. Тус компани …