Мэдээ мэдээлэл

December, 2022

  • 5 December

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгийг хэллээ. Мөн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, …

  • 5 December

    АТГ:Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28- наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …

  • 5 December

    Монголын Пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртэв

    Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Х.Амарсанаа энэ …

  • 5 December

    ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино

    Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай …

  • 5 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 12-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон …

  • 4 December

    Эерэг нийгмийн төлөө хамтдаа

    1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3–ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Түүнээс хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 30 дахь жилдээ тэмдэглэн, өнгөрүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр бол тэмдэглэлт баяр гэхээсээ илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг нийгмээрээ олж харж, гарц гаргалгаа эрэлхийлэх ёстой чухал өдөр. Мөн эл …

  • 3 December

    Нийслэлийн 2023 оны төсвийг ₮1,742.3 тэрбумын орлого төвлөрүүлж, ₮1,148.9 тэрбумын зардал санхүүжүүлэхээр баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.  Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн эхэнд Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд өгч буй тус газрын дүгнэлтийг танилцууллаа. Тэгэхдээ Нийслэлийн татварын бааз суурийг нэмэгдүүлж, нийслэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах замаар орлого нэмэх боломж байгааг хэллээ. Мөн хоёроос дээш …

  • 2 December

    Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

    НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн …

  • 2 December

    Д.Амарбаясгалан: Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын үр дүн нэг, хоёр жилийн дотор гаргахад амаргүй

    Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хурлыг нээж үг хэллээ. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлууд багагүй үр дүнтэй байсан боловч ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлуудад шийдэл хэрэгтэй байсаар байна. Үндсэндээ Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд агаар, орчны бохирдол …

  • 2 December

    Ханбогд кашимер компани “ХАМГИЙН ТОГТВОРТОЙ БРЭНД” цом хүртлээ

    Ханбогд брэндийн Regina коллекци Монгол Улсаа төлөөлөн анх удаа Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Middle East Fashion Week-2022” олон улсын загварын шоунд урилгаар оролцож “Хамгийн Тогтвортой Брэнд” цом гардан авлаа.  “Middle East Fashion Week -2022” зохион байгуулж байгаа Ойрхи Дорнод бол өвөрмөц соёл уламжлалтай, нийгэм эдийн засгийн онцгой байршилтай улс орнуудыг багтаасан бүс нутаг юм.  Ойрхи Дорнодын орнуудаас эдийн …

  • 2 December

    Уул уурхайн салбарын ажилтнуудад ХАБЭА-н сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна

    Өнөөдөр Европын холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ, МҮЭ-ийн холбоо, Монголын ЭХГУУ-н ҮЭ-үүдийн холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих  нь төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны, уул уурхайн салбарын анхан шатны хороодын дарга,  “ХАБЭА-н ажилтнууд, аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагуудад сургалт, хэлэлцүүлгийг зохион …

  • 2 December

    Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ

    “Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, …

  • 2 December

    Д. Лхамсүрэн Олон улсын буудлага спортын холбооны салбар зөвлөлийн даргаар сонгогдлоо

    Египтийн нийслэл Каир хотод Олон улсын буудлага спортын холбооны 70 дахь удаагийн их хурал болж байгаа бөгөөд манай улсаас Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, допингийн эсрэг комиссийн гишүүн Н.Цогтсайхан нар оролцож байна. Тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход Итали улсын иргэн Лучиано Росси 53 …

  • 2 December

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 12-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …

  • 1 December

    Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК 152 сая ам.долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.12.01/ Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн …