Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа уг …
Мэдээ мэдээлэл
May, 2023
-
24 May
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байна. Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл …
-
24 May
Б.Болор-Эрдэнэ:Би зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна
Боловсролын зээлийн сангаас зээл авч, эргэн төлөөгүй хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлаж байгаа. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа Боловсролын зээлийн сангаас авсан 32,000 ам долларын зээлийнхээ талаар тайлбар өгчээ. Тэрбээр “Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100% тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудал болон …
-
24 May
310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ
Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн юм. Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг …
-
24 May
Л.Энх-Амгалан: О.Сийлэгмаатай уулзаж албан ёсоор уучлал гуйсан
Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны …
-
24 May
Улаанбаатарт өдөртөө16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ. 2023 оны тавдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар …
-
23 May
“УБТЗ” ХНН, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа
Замын-Үүд – Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгаа дэмжих үндсэн арга замын нэг билээ. Энэ зорилгоор “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 3 жил шахам үргэлжилсэн …
-
23 May
Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын явцтай Соёлын сайд Ч.Номин, Дэд сайд М.Батбаяр нар танилцлаа. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтцийн ажил дуусаж дотоод тохижилтын ажил эхэлсэн байна. Ингэснээр барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн бөгөөд 2023 оны намар барилгын ажил дуусна гэж гүйцэтгэгч компани мэдээллээ. Уг театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 330 …
-
23 May
“Энхээ-Мэндээ” хүүхэлдэйн баатрууд хүүхэд багачуудад эрүүл мэндийн зөвлөгөө хүргэнэ
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хүн амд өвчнөөс сэргийлэх “энгийн дадал” болох амны хаалтаа зүүх, гараа угаах, зай барих, дархлаагаа дэмжих зэрэг олон төрлийн зөвлөгөө мэдээллийг өгч байсан “ЭНХЭЭ-МЭНДЭЭ” 2 өнөөдрөөс хүүхэд, багачуудад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг түгээхээр боллоо. Өнөөдөр ЭНХЭЭ-МЭНДЭЭ” 2 Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагчидтай уулзаж, бага балчираасаа эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс …
-
23 May
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгохоос татгалзъя
Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авна уу. Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын 1 уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн …
-
23 May
Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан талаарх гомдлуудыг Хүний эрхийн дэд хороогоор нээлттэй хэлэлцэнэ
Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 19-ний өдөр холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах чиглэлээр хугацаатай үүрэг өгсний дагуу уг …
-
23 May
“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн …
-
23 May
Төрийн өмчит компаниуд, аж ахуйн нэгжүүдийг хувийн хэвшилтэй зэрэгцүүлж өрсөлдүүлэхгүй гэдгийг Ерөнхий сайд зарлалаа
Дэлхий нийтийг түгшээсэн Коронавирус цар тахал нь Монгол улсыг ч мөн тойролгүй дайраад гарсан билээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал олон ААН-үүдийг үүд, хаалгаа барихад хүргэж, санхүүгийн маш том дарамтад оруулж байв. Харин эдийн засгийн хүнд нөхцөлтэй тухайн үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга авч байсан нь иргэдийн ачаанаас бага ч болов хөнгөлж өгсөн юм. Тухайлбал, ус болон …
-
23 May
“Дэлхийн циркчдийн их наадам”-д гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчдэд 34 сая төгрөг олгоно
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас дэлхийн циркчдийн их наадамд оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 2023 оны 1-р сард зохиогдсон …
-
23 May
Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон. Улмаар 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулна. Тэгвэл энэхүү товын дагуу 2023 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 24 буюу маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн шалгалтад орохоор Улаанбаатар хотод 1587 иргэн …