Мэдээ мэдээлэл

January, 2023

  • 16 January

    С. Жавхлантбаатар: Шинээр орж ирсэн эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргасан

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр шинээр орж ирсэн автобуснуудын үйлчилгээний маршрутын төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоогийн байдлаар 117 автобус ирсэн. Өнөөдөр эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргана. Шинэ автобустай холбоотойгоор төлөвлөлтөд өөрчлөлт орсон. 53 км-ээс хол явж байсан гурван урт шугамыг богиносгож, 10 …

  • 16 January

    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын Улсын Их Хурлын гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2023.01.16) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тухай хууль болон дагалдах бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий …

  • 16 January

    Б.Энхбаяр:Данс хөөх шалгалт дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж бодож байна

     Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсгол хянан шалгах түр хорооны 8 гишүүний ирцтэйгээр 9 цаг 19 минутад Төрийн ордонд эхэллээ.   Сонсголыг Улсын Их …

  • 16 January

    Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна

    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв …

  • 16 January

    АТГ:Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 119 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 105 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 16 January

    Монгол тамирчин мөсөнд авиралтын Дэлхийн цомоос анх удаа медаль хүртлээ

    Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр мөсөнд авиралтын Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны тамирчин болов. Мөн Азийн АШТ-ий мөнгөн медаль авсан амжилт үзүүллээ. ОУХМ Н.Хэрлэн нь Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин. …

  • 16 January

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 31 жилийн ойн өдрийг тохиолдуулсан үндэсний бөхийн хүчит барилдаан энэ сарын 13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо. 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын уугуул, …

  • 16 January

    Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

    Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа. -Зам, талбайн цэвэрлэгээний 28 машины зориулалт болон үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Энэ машин бол зам, талбай цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. …

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны нэгдүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Орхон-Сэлэнгийн хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр …

  • 13 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын …

  • 13 January

    Фото:Бүх нийтийн их цэвэрлэгээ

    Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав.  11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ.   Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …

  • 13 January

    Үндсэн хуулийн өдөр тохиож байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс.. Монгол Улсын Их цааз (Үндсэн …

  • 13 January

    Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлүүдийг Улсын Их Хурлын гишүүн, …

  • 13 January

    Ж.Лхагвасүрэн: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно

    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа. -Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр …

  • 13 January

    Энэ сард оруулж ирэх 100 автобусны эхний ээлж нь Улаанбаатарт ирлээ

    Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20  автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний …