Мэдээ мэдээлэл

December, 2022

  • 28 December

    2022 оны Шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Отгонжаргал, Л. Энхрийлэн нар тодорлоо

    Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол  энэ сарын 26-нд  Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – ДОЛГОРЖАВЫН ОТГОНЖАРГАЛ (ЧӨЛӨӨТ БӨХ) Жилийн өмнө тэрбээр 20 насандаа оны шилдэг залуу тамирчны шагналыг гардсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр …

  • 28 December

    Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийн тухай Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт тусгай зөвшөөрөл олгох …

  • 28 December

    Н.Мандуул: Хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхэд улс төрийн дэмжлэг чухал байлаа

    Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.    Энэ оны нэгдүгээр сард Засгийн газар, Ерөнхий сайд Хөгжлийн банкны өрийг төлөхгүй байгаа хүмүүсийг зарлана гэж мэдэгдсэн. Энэ хугацаанд хэр хэмжээний өр төлөгдсөн бэ? Тухайн үед хэр хэмжээний өр байсан нь одоо хэд болж буураад байна вэ? -Болсон процессыг эхлээд танилцуулахад, өнгөрсөн жилийн эцсээр нийт …

  • 28 December

    Дээд шүүхэд 42 жил ажилласан Ж.Тэгшдэлгэрт хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын дээд шүүхийн Архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэр гавьяаныхаа амралтыг авч байгаатай холбогдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээний үеэр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Архивын мэргэжил бол түүхийн үнэн зөвийн баталгаа болсон нотлох баримтыг хамгаалдаг онцлогтой хууль зүйн мэргэжил. Архивын баримт …

  • 28 December

    Хөгжлийн банк 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

    Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх …

  • 28 December

    Улаанбаатар хотод 14-16 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …

  • 27 December

    Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Нийгмийн шинэ гэрээ  хэлэлцээр” хэлэлцүүлэгт  оролцож,  “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын 800 …

  • 27 December

    2022 оны шилдэг эрэгтэй тамирчин:Мөнхтөрийн Лхагвагэрэл (ЧӨЛӨӨТ БӨХ)

    Чөлөөт бөхийн хүнд жинд цахиур хагалж яваа М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, оны шилдэг тамирчнаар дахин тодорлоо. Тэрбээр 2022 онд дэлхийгээс мөнгөн медаль зүүж, Туркийн олон улсын тэмцээнд үзүүрлэж, Казахстаны тэмцээнээс хүрэл медальтай ирсэн төдийгүй дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байна.

  • 27 December

    2022 оны Шилдэг залуу тамирчнаар Ш. Энхийн-Од тодров

    Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн Шилдэг залуу тамирчин төрөлд 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од, өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын …

  • 27 December

    2022 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар М.Анхцэцэг тодорлоо

    Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ (ХҮНДИЙН ӨРГӨЛТ) Тивийн аваргад итгэлтэй түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн туйванч бүсгүй М.Анхцэцэг авсан оноогоороо эмэгтэй тамирчдыг тэргүүлж, 2022 оны …

  • 27 December

    2022 оны Шилдгийн шилдэг тамирчнаар Ц. Цогтбаатар тодорлоо

    Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. 2022 ОНЫ МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН – ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР (ЖҮДО БӨХ) Монгол Улсын гавьяат тамирчин Ц. Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга …

  • 27 December

    Д.Ганчимэг: МҮОНТ-ийн шинэ жилийн хөтөлбөр өнөөдрөөс үзэгчдэд хүрч эхэлнэ

    Шинэ жилийн баярыг тохиолдуулан МҮОНТ-ээр ямар нэвтрүүлэг гарахаар төлөвлөгдөж байгаа талаар тус телевизийн Ерөнхий продюсер Доржготовын Ганчимэгтэй ярилцлаа. -МҮОНТ-ээр шинэ жилийн баярыг тохиолдуулан үзэгчдэд онцлог ямар нэвтрүүлэг хүрэхээр бэлтгэгдэж байгаа вэ? -Манай телевиз нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд цэнхэр дэлгэцээр 55 жил үзэгчидтэйгээ мэндчилж байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд ч үзэгчидтэйгээ учран золгохдоо олон сайхан контент бэлтгэн явуулдаг. Энэ уламжлалынхаа …

  • 27 December

    Шинэ жилийн дурсамж бүтээх “Green fest-2022” арга хэмжээ нээлтээ хийлээ

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр албан ёсоор нээлээ. Тус арга хэмжээг БОАЖЯ, НЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. …

  • 27 December

    Дурсамж бэлэглэж, баяр түгээсэн Харшийн сүлд модны наадам

    НЗДТГ, Монголын Хүүхдийн  ордонтой хамтран жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам боллоо. Арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилж буй тус наадамд оролцсон хүүхдүүд нэгэн өдрийг баяр хөөр дуу бүжгээр дүүрэн өнгөрүүлэв. Монголын Хүүхдийн ордон НӨТБ-ын захирал Б.Цэнгэлмаа “Монголын Хүүхдийн ордон 1958 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Харшийн сүлд модны наадмыг уламжлал болгон зохиож буй. Энэ удаа …

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, явган шуурга шууна.2022 оны 12-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …