Мэдээ мэдээлэл

June, 2023

  • 15 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн …

  • 15 June

    Х.Хишигбадрах: Иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зуслангийн дөрвөн аманд орц, гарц гаргана

    Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ. Бүр зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 …

  • 15 June

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 2023 оны зургаадугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч  борооны өмнө түр зуур …

  • 14 June

    “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023.06.14) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх,  үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, …

  • 14 June

    “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Чингис хаан Үндэсний музейд 6-р  сарын 16-ны өдөр Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” (Mongols in the Memories of Oscar Mamen) сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн, Монгол Улсыг хамаарагч Норвегийн Хаант Улсын ЭСЯ, Монгол Улсын ГХЯ-наас хамтран зохион байгуулж …

  • 14 June

    Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Юнеско бүртгэлээ

    ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар хурлын 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. Онон-Балжийн БЦГ нь Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, …

  • 14 June

    Ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд хохирлын нөхөн төлбөрийг тав дахин нэмэгдүүлж гаргуулна

    Иргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны  хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50.5 кг ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүжээ. Улмаар ургамлыг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд  ачиж, Д аймгийн  нутаг дэвсгэрт байрлах хяналтын пост хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Б-ийн уг үйлдлийн улмаас байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учирсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ.  Прокуророос …

  • 14 June

    Инфляц 11.3 хувь болж буурчээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц …

  • 14 June

    Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлж, энэ сарын 18-н хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргалаа. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд үнэгүй үйлчлэх юм. Мөн шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам …

  • 14 June

    Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон …

  • 14 June

    Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл боллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК  нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж …

  • 14 June

    “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь …

  • 14 June

    ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 хувь болж буурах төлөвтэй

    Олон улсын валютын сангийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна. Дэлхий даяар эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд ногоон хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг харуулж байна. Сүүлийн 170 гаруй жилд дэлхийн гадаргуугийн дундаж температур 1.09 хувиар …

  • 14 June

    У.Хүрэлсүх: Ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Чуулган нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлэхдээ, Ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн …

  • 14 June

    АТГ:Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …