Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг 1999, 2005, 2014 онд тус тус батлан хэрэгжүүлсээр ирсэн ба …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
4 January
Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 47 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар эмнэлгийн чөлөөтэй учир УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг даргалсан юм. Тэрбээр хуралдааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжив. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2016 оны …
-
4 January
Цэргийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Засаг даргын А/853, дүүргийн Засаг даргын А/797 дугаар захирамжийн дагуу дүүргүүдийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс Цэргийн бүртгэл эхэллээ. Цэргийн бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хамрагдана. …
-
4 January
Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх аж. Санамж бичгийн …
-
4 January
Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт явагдаж байна
Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий …
-
4 January
Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 50 минутад Тэнүүн – Огоо ХХК-ны Ч:2 “Шархад 3, 4 хороолол”-ын чиглэлд явж байсан автобусанд 50 нас орчмын эрэгтэй МУБИС-аас сууж, арслантай гүүр өнгөрөх үед автобусан дотор гэнэт ухаан алдаж унасан байна. Тухайн автобусны жолооч Ж.Өлзийтайван түргэн дуудаж …
-
4 January
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөнө. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад …
-
4 January
БЗДХ, ХДХВ, ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр шинэ төсөл боловсруулж байна
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар саналыг сонслоо. Тухайлбал, тус зөвлөлийн гишүүд БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй Глобаль сангийн төслийн хугацаа энэ оноор дуусгавар болж байгаатай холбогдуулан Шилжилтийн үеийн төлөвлөгөө боловсруулж, Глобаль сантай байгуулсан гэрээний заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Түүнчлэн Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2018-2020 онд …
-
4 January
Хөгжлийн банкны хэргийг шалгах ажлын хэсэг байгуулав
Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын …
-
4 January
С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг олж илрүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа
1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шүүхээр шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэмээн үзэж шүүх тэдэнд 24-25 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан”гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг …
-
4 January
Клинтоныхон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй
Билл болон Хиллари Клинтон нар энэ сарын сүүлчээр Вашингтон хотноо болох Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж мягмар гарагт тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгч асан Жорж Буш болон түүний гэргий Лаура нар тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдээд “бид төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг харахыг хүсч байна” гэжээ. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Манхэттены бизнесийн магнат Д.Трамп энэ сарын …
-
4 January
Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл Мэндийг дэмжих жил” болгон зарлалаа
Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбараа тэргүүлэх чиглэл болгон тодорхойлоод байна. Энэ утгаараа дүүргийн Засаг дарга 2017 оны анхны А/01 тоот захирамжаараа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох, иргэний …
-
4 January
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын …
-
4 January
2017 онд Хятадын дипломат ажиллагаа улам идэвхжинэ
2017 онд Хятадын дипломат ажиллагаа нь улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо үргэлжлэн хамгаалж, улс орныхоо өөрчлөлт, хөгжлийн болон тогтвортой их талд цаашид үйлчлэн, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлст өөрийн хувь нэмрээ үргэлжлэн оруулна. Үүнтэй холбоотойгоор 2017 онд Хятадын дипломат ажиллагаа улам идэвхжинэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 3-ны өдөр илэрхийлэв.
-
4 January
Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүд өмнөх Ерөнхийлөгчийн хуулийн сайн талуудыг хадгалж авч үлдсэн эсэх, бие даасан хууль боловсруулах шаардлага байсан эсэх зэрэг асуудлыг тодруулж байв. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Хуулийн төсөлтэй холбоотой саналаа УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл