Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 31 December

    Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд

    Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон хуучны болоод орчин цагийн шинэ жилийн баярын тухай бүх цаг үеийн шилдэг дуунуудыг  хүргэж байна.  

  • 30 December

    “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний өв, соёл, уламжлалаа сэргээх талаар анхааран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор өнгөрсөн жилээс өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм. Өнөөдөр буюу аргын тооллын 12 дугаар сарын 30, билгийн тооллын өвлийн илүү дунд сарын  шинийн 1-ний Улаан нохой өдөр Богд хааны ордон музейн …

  • 30 December

    Согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалж байна

    Баяр ёслолын арга хэмжээний үеэр архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал ихээр бүртгэгддэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө, оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатайг  Улаанбаатар хотын …

  • 30 December

    Хүүхдийн бэлэг хэрхэн зөв сонгох вэ

    Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын ажлын хүрээнд эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй …

  • 30 December

    Монгол Улсын соёлын элчээр Ц.Уранчимэг томилогдлоо

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ-ын Калифорнийн их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг 12 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өглөө. Доктор Ц.Уранчимэг нь 1995-2002 онд СУИС, Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байгаад 2009 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд “Нүүдлийн их хүрээ хийдийн Монголын хожуу үеийн Буддын шашны урлаг” сэдвээр …

  • 30 December

    Шуурхай мэдээ:Зарим замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ

    Шинэ жилийн баярын өдрүүдийг тохиолдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ХУД-ийн нутаг дэвсгэр Богд Жавзандамба хутагтын гудамж буюу “ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ”-өөс “ЭВСЭГ” дэлгүүр хүртэлх зам зүүнээс баруун тийш 1 чиглэлийн хөдөлгөөнтэй боллоо.

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн маргааш болно

    Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. …

  • 30 December

    Томоохон зах, худалдааны төвүүдийн баярын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

      “Хар хорин” худалдааны төв Арванхоёрдугаар сарын 29,30-нд 07.00 – 18.00 цаг хүртэл ажиллана Арванхоёрдугаар сарын 31-нд 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана Нэгдүгээр сарын 1,2-нд амарна “Нарантуул” худалдааны төв Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-19.00 хүртэл ажиллана Нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна “Бөмбөгөр” худалдааны төв Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 09.00-20.30 хүртэл ажиллана Нэгдүгээр сарын 1-нд амарна Барс худалдааны төв Арванхоёрдугаар …

  • 30 December

    Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хүүхдийн бэлгэнд боосоор байна

     МХЕГ-ын байцаагчид Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь эхийн 5Д байрлах “Янгир хайрхан” ХХК-ийн “Хан хөхий” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүр нь хадгалах хугацаа хэтэрсэн, савлагааны битүүмжлэл алдагдсан  бүтээгдэхүүнүүдийг бэлэгний уутанд савласан, мөн хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрсэн байна. МХЕГ

  • 30 December

    Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана

    Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалтыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Хүүхдийн …

  • 30 December

    Нийслэлийн удирдлагууд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ, Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Хувь хүн, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр билээ. Бид иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрт тусгасан амлалт, ажил, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. …

  • 30 December

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    2016 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм, …

  • 29 December

    З.Энхболд: Энэ Засгийн газар “Тавантолгой”-г хамгийн муу хувилбараар явуулах гэж байна

    Ардчилсан намын дарга З.Энхболд “Тавантолгой”-н асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр шинэ жилийг далимдуулан Засгийн газар “Тавантолгой”-г гэндүүлж зарах гээд байгаа учраас мэдээлэл хийж байна гэсэн юм. Мөн “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс “Тавантолгой”-н орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар “Тавантолгой”-г явуулахаар шийдэх гэж байна. Энэ …