Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн. Улмаар өнөөдөр шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахаар боллоо. Дөрвөн өдрийн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн юм. Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
27 December
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд, “Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 …
-
27 December
Чуй Сүн Шилийн охиныг интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ
Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албанаас түүний охин Жонг Ю Раг Олон улсын эрэн сурвалжлах Интерпол байгууллагаар эрэн сурвалжлуулах хүсэлт тавьжээ. Түүний ээж Чуй Сүн Шил нь охиныхоо нэр дээр гадаадын орнуудад компани байгуулж, уг компанийн дансанд их хэмжээний гадаад валют төвлөрүүлж байсан байна. Хэргийг мөрдөн байцааж байгаа тусгай албаны зүгээс …
-
27 December
Шинэ жилийн цэнгүүний үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ
Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2016 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны …
-
27 December
Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна /Бичлэг/
Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.
-
27 December
Үндэсний аюулгүй байдал ба давхар иргэншлийн асуудал
Иргэн миний бие хэд хоногийн өмнө гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын “Давхар иргэншилтэй байхаас айж болгоомжлоод байх зүйлгүй” гэсэн ярилцлагыг уншаад, үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй тухай фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа маш олон хүмүүс утас, цахимаар холбогдлоо. Бухидсан, эгдүүцсэн хүмүүс олонтоо байхын зэрэгцээ яагаад болохгүй юм, юу нь аюултай байгаа юм гэж асуугсад ч цөөнгүй байх …
-
27 December
Зарим халдварт өвчний вакцины зардлыг малчин өөрөө төлдөг болно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, одоо мөрдөж байгаа хүчин төгөлдөр хуульд зохицуулалтгүй байгаа асуудлуудыг шинээр тусгах, мөн бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж, зарим …
-
27 December
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т тэтгэмж олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний 5 сартайгаас нь эхлэн 5 сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, 3 ба түүнээс …
-
27 December
Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эгүүлэн татах саналаасаа Засгийн газар татгалзлаа. Ингэснээр УИХ уг хуулийн төслийг Засгийн газраас анх өргөн барьсан төслөөр нь дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Төсөлд, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй: -хүнсний үйлдвэрлэл, -хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, -барилгын материалын үйлдвэрлэл, …
-
27 December
Өнөөдөр болох үйл явдлууд
МУИС 09.00 цагт:Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, Түүх, археологийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Монголын тусгаар тогтнол-1911 он: түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд болно. ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан оролцож үг хэлнэ. Автотээврийн үндэсний төв 09.00 цагт:Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүд дөхөж хөдөө, орон нутгийг …
-
26 December
Оны шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Сумъяа тодорлоо
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол болж, 2016 оны спортын салбарын шилдгүүдийг шалгарууллаа. Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Д.Отгондалай, шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Х.Эрдэнэт-Од нар тус тус шалгарсан байна. Дээрх гурван номинациас гадна шилдэг баг, шилдэг залуу тамирчныг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, тус холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг юм. “Бөртэ …
-
26 December
Дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот жагсаж байна
Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот орсон талаар харамсалтай тоо баримт байна. Агаарын бохирдлын улмаас иргэд, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, амьсгалын замын өвчин хүндрэх нөхцөл болж буйн зэрэгцээ ураг амьгүй болох зэрэг ноцтой асуудал үүсэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл болон энэ сарын 23 ны …
-
26 December
Эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог
Нялх, балчир хүүхэдтэй ээж, аавууд нэгдэн өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэнд ба агаарын бохирдол“ сэдэвт жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Улирлын чанартай ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн жагсаалд оролцож буй эцэг эхчүүдэд хандан ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон иргэдэд энэ үед урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болох талаар тодорхой зөвлөмжүүдийг өглөө. …
-
26 December
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг батлан гаргасан. Тус хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг …
-
26 December
Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийв
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батласан билээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулж өнөөдөр /2016.12.26/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл