Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 28 December

    Монгол залуу Туркэд дээрэм, хүчингийн хэргээр баривчлагджээ

    ИСТАНБУЛ. /dailysabah/. Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын иргэн, 32 настай Э. Т гэгчийг тус хотын цагдаа нар баривчилсан байна. Хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ. Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн …

  • 28 December

    Улаанбаатар хотын 2016 оны онцлох 10 ажил

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон нийслэлийн удирдлагын шинэ баг ажлаа хүлээн аваад 6 сар өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг танилцуулж байна. 1.Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ НИТХ-ын Анхдугаар хуралдаанаас нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны долоодугаар сарын 6-ны өдөр батламжилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 28 December

    МҮОНРТ-ийн ерөнхий захиралд Н.Дэмбэрэлийн нэр яригдаж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос МҮОНРТ-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Ажлын хэсэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид орж ажилласан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд МҮОНРТ-ийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Шалгалтын дүнгээр бол МҮОНРТ-д хууль хэрэгждэггүй юм …

  • 28 December

    УИХ-ын З.Нарантуяа “Монполимет”-ийн Ц.Гарамжавыг үнэн нүүр царайг илчлэв

    -Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа шүү. Судалгаагүй зээл авсны төлөө та бас хариуцлагаа хүлээгээд энэ зээлээ хугацаанд нь төлөх юм бол 111 тэрбум төгрөг чинь хорогдох гээд байна- УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд үгээ хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын цөөнхийн бүлгийн З.Нарантуяа …

  • 28 December

    УИХ-ын даргын айлчлалын үеэр монголчуудад өгсөн гадныхны сануулга

    УИХ-ын дарга М.Энхболд ОХУ болон Персийн булангийн орнуудаар ажлын айлчлал хийсэн. Хойд хөрш болон Арабын нэгдсэн Эмират, Саудын Арабын вант улсад айлчилна гэсэн албан мэдээгээр үдүүлсэн УИХ-ын дарга Кувейт улсад ч айлчлалаа үргэлжлүүлсэн. Түүний айлчлалын үеэр гадаад ертөнц монголчуудыг хэрхэн хүлээн авч, ямар үгсийг хэлж, сануулга үлдээж байсныг товчлон хүргэе. ОХУ: Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй ОХУ-аас айлчлалаа …

  • 28 December

    Налайх дүүрэгт “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлжээ

    Налайх дүүргийн ЕБС-иудын дунд хэрэгжүүлсэн “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 12 сарын 26-ны өдөр 119 дүгээр сургуульд боллоо. Тус хөгжлийн хөтөлбөрийг Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран өнгөрсөн 3 сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дүүргийн ЕБС-иудын 9-12 дугаар ангийн 2100 гаруй сурагч хамрагджээ. Хөтөлбөрийн хаалтад дүүргийн Засаг дарга Засаг дарга Ч.Раднаабазар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга …

  • 28 December

    Ц.Сандуй шилдэг сурагчдад шагнал гардууллаа

    Сонгинохайрхан дүүргийн тэргүүний 65-р сургууль өчигдөр 2016 оны шилдэг сурагчдаа шалгарууллаа. Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн ахлах ангийн болон бага ангийн тус бүр 10 сурагчийг шилдгээр шалгаруулсан байна. Шилдгүүдээ тодруулах тус сургуулийн баярын үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хүүхэд багачууд маань хуучин оныхоо амжилтыг дүгнэж, шинэ …

  • 28 December

    Агаарын бохирдлын эсрэг хамтдаа сургалт зохион байгуулав

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд хор судлалын төвийн эрдэм шинжилгээний төвөөс “Орчны эрүүл мэнд ба агаарын бохирдол” сэдэвт сургалтыг Талх Чихэр ХК дээр зохион байгууллаа. Тус сургалтаар агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо ямар байх болон гэрийн дотоод орчны нөхцөлд агаарын чанарыг хэрхэн сайжруулах талаарх товч зөвлөмжийг өгсөн нь үр дүнтэй байлаа. Агаарын бохирдлын эсрэг хамтдаа

  • 28 December

    АН-ын бүлэг ЭСЯ-дыг татан буулгах асуудлаар завсарлага авчээ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дээр АН-ын бүлэг завсарлага авсан. Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 22-нд өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан. Мөн “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч …

  • 28 December

    Өнөөдөр болох үйл явдал

    Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. УЛААНБААТАР ХОТ 09.00 цагт: Төрийн тусгай албаны алба хаагчдын шинэ эмнэлгийн нээлт болно. Утас :94040240 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 10.00 цагт: Эрчим хүчний яамны байранд салбарын ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулна. СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 10.00 цагт: Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан …

  • 28 December

    УИХ-ын чуулган хуралдана

    УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 28-ны лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна. “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын …

  • 27 December

    Баярын үеэр 18 чиглэлд 32 автобус үйлчилнэ

    Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2016 оны 12 дугаар сарын 31-нд 23:00-00:30 цагийн хооронд  болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас …

  • 27 December

    “Монголын тусгаар тогтнол 1911:Түүх, соёл, баримт ” эрдэм шинжилгээний хурал болов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран “Монголын тусгаар тогтнол-1911: түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгуулав. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, түүх судлалын тэргүүлэх эрдэмтэд, эрдэмтэн багш, судлаачдын төлөөлөл оролцлоо. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж …

  • 27 December

    Хөдөө, орон нутгийг зорих гэж буй иргэддээ зөвлөж байна

    Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүд дөхөж зуслан болон хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замд албан ёсны гэрээгүй тээвэрлэлт хийж буй жолооч нар нь ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчих, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг …

  • 27 December

    Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарч хуралдлаа УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанд …