УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, М.Билэгт, Ц.Даваасүрэн нар /2016.12.16/ -ны өдөр Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа. Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг ямарваа нэгэн генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
17 December
“Богд хайрханы хишиг” барилдаан маргааш болно
Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Богд хайрханы хишиг” барилдаан болох гэж байна. Барилдаанд энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдах юм. Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 14 цагаас “Богд хайрханы хишиг” барилдаан “Бөхийн өргөө”-нд болно. Монгол бөхийн өргөө
-
17 December
ОХУ-ын Төрийн Думын болон Холбооны зөвлөлийн дарга нартай уулзлаа
ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа. Уулзалтуудын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтсон олон жилийн түүхтэй, уламжлалт, найрсаг харилцааны …
-
17 December
15 сая төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэсэн залуус баригджээ
ЦЕГ болон Монголбанк хамтран мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэсэн залуусын талаар мэдээлэл хийлээ. Иймэрхүү гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болжээ. Цагдаагийн ерөнхий газарт 2016 он гарсаар 10, 20 мянган төгрөгийн дуурайж, хуурамчаар хийсэн гэх 259 гомдол иржээ. Нийт ирсэн гомдлын 37 материалд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй аж. Хуурамч мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн …
-
17 December
Жирэмсэн үеийн ургийн оношилгоог ОУ-ын түвшинд хийдэг болж байна
Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу ЭХЭМҮТ-ийн 8 эмч “Эх, ургийн анагаах ухаан судлал”-аар төрөлжсөн нарийн мэргэшлийг эзэмшиж, үнэмлэхээ гардан авлаа. Тус эмч нар тусгай хөтөлбөрийн дагуу 3 жилийн хугацаанд цахимаар болон ажлын байран дээрээ суралцсан бөгөөд сургалтын үр дүнд жирэмсэн үед ургийн оношилгоог олон улсын практик удирдамж, стандартын дагуу хийх чадвартай болж байгаа …
-
17 December
Ирэх онд хэмнэлтийн горимоор ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого, чиглэл цаашид анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад оролцож, үг хэллээ. “НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвийг хэлэлцэж баталсан. Ирэх онд төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, …
-
17 December
Автомашины татвараа энэ сарын 25-наас өмнө төлөхийг анхааруулж байна
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. …
-
17 December
Нийслэлд хүүхдийн шинэ эмнэлэг барина
Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт орны зохицуулалт хийх, эмч сувилагчдын тоог нэмэх, шаардлагатай эм тариа захиалах, томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулах зэрэг олон талын арга хэмжээг авч эхэлсэн билээ. Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Мөн Түргэн …
-
17 December
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 2016 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм, …
-
16 December
“Хас Транс” ХХК-ийн тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх гэрээг цуцаллаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг аж. “Хас Транс” ХХК тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, …
-
16 December
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн саналыг тусгана
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд анх батлагдсан байдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг …
-
16 December
Гамшгийн эрсдэлийн сургалт явуулна
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Жавиертэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн турш хэрэгжүүлэх сургалтын төсөл эхлүүлж байгаа юм байна. Сургалтын зардал нь АНУ-ын гадаад улс орнуудын гамшигт туслах санхүүгийн байгууллагаас санхүүжигдэж байгаа аж. Төрийн байгууллагынхны гамшгийн менежментийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, …
-
16 December
Ж.Эрдэнэбат: Монгол Улсын хөгжлийн гарц нь эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дэд дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хийх Засгийн газрын ээлжит мэдээллийг Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүд та бүхэнд …
-
16 December
Г.Уянга: Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй
УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудастаа “Батзандангаа дэмжихээр найзууд нь өчигдөр цугларлаа. АН-ыг аврах нь Монголд хэрэгтэй гэж үзвэл Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй харагдана. Бусад нь яагаад АН-ыг өөрчлөхийг би ойлгохгүй байгаа. 26 жил тэд л байсан бус уу? Хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх. Харин найз …
-
16 December
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас удааширсан, онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэлээ
Б нь согтуугаар 2009 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт амьдрах хохирогч Б-ийн гэрт түүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эрхнэртэйгээ хардаж, өс хонзонгийн сэдэлтээр онц харгис, хэрцгий аргаар зодож санаатай алсан хэрэг үйлдэгдсэн Хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл