-Явган алхахын ач тус- Зүрхний шигдээc: 7 хоногт 2-4 цаг хурдан алхах нь зүрхний шигдээсний эрсдэлээс 54 хувь сэргийлж чаддаг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл: 7 хоногт бүр 3 цаг хурдан алхаснаар гүйсэн булчирхайн үрэвслийн үед зүрхний титэм судасны өвчлөлийн эрсдэлээс 40 хувь сэргийлэх болно. Хамрын хөндийн үрэвсэл: Өдөр бүр алхаснаар амьсгалын дээд замын халдвар авах эрсдлийг 30 хувь бууруулдаг. Уушигны архаг …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
8 November
Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохгүй
Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
8 November
Цайз захад портер нүүрсний үнэ 140000-210000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна
Хүйтний ам наашилсан энэ үед иргэд өвлийн бэлтгэлээ базаадаг. Нийслэлийн хүн амын дал гаруй хувийг эзэлдэг гэр хорооллынхон өвөлдөө хэдийнэ бэлтгээд эхэлжээ. Эдгээр айл өрхүүдийн өвлийн түлшний хэрэгцээг хангах хамгийн ойрхон эх үүсвэр нь Налайх, Багануурын уурхай. Жил бүрийн намар түлээ, нүүрсний үнэ хамгийн хямд тооцогддог бөгөөд хүйтний эрч чангарах тусам нэмэгдэх нь бий. Энэ жил түлээ, нүүрсний үнэ хамгийн …
-
8 November
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэнийг шалгаруулав
Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 359, Чингэлтэй дүүргийн Засаг Даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/442 тоот “Иргэдийн төлөө хороо, Өрхийн эрүүл мэндийн төв хамтдаа болзолт уралдаан зохион байгуулах тухай” захирамжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Мэндцолмон” Өрхийн эрүүл мэндийн төв хамтран “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн шалгаруулах …
-
8 November
Маргаашнаас эхэлж ихэнх нутгаар цас орж, шуурна
Цаг уурын байгууллагаас гаргасан 7 хоногийн тойм мэдээнээс харахад 2016 оны 11 дүгээр сарын 04, 05, 06-ны өдөр нутгийн хойд хэсэг буюу Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 11-28 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны байдлаар улсын болон орон нутгийн чанартай хаагдсан зам, даваа байхгүй. Өнөөдрийн хувьд …
-
8 November
Хонины цэцэг өвчинтэй тэмцэх талаар үүрэг чиглэл өглөө
Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Төрмандах, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа нар Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн офицер бүрэлдэхүүнтэй видео хурал хийлээ. Уг хурлаар “Хонины цэцэг” өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгсөн юм. Дорноговь, Дундговь аймгуудад энэ оны …
-
8 November
Д.Батбаяр:Монголчуудадаа Кёкшүзан Д.Батбаяр гэдэг хүн оффшор дансгүй гэдгээ мэдэгдэхийг хүссэн юм
Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Кёкшүзан Д.Батбаяр: 5 сард намайг анх оффшор данстай гэж Даваагийн Батбаяр буюу Кёкшүзан Д.Батбаярыг гэж мэдэгдсэн. Би өөрөө Оффшор дансны асуудалд эмзэглэж явдагийн үүднээс энэ асуудлаар мэдээлэл хийж байна. Даваагийн Батбаяр гэдэг хүн оффшор дансгүй юм байна гэж НD Монгол телевиз эзнийг нь олж өгсөн. Энэ бол өөр хүн байна . Орхон …
-
8 November
Хүний хувь заяа, нэр алдар хоорондоо холбоотой
Хүмүүний хувь тавилан болон түүний нэр хоорондоо нягт харилцан холбоотой байдгийг нотолж чадсан хэмээн судлаачид мэдээлэв. Тэдний олж мэдсэнээр бол тухайн хүний нэрнээс түүний амьдралын их зүйл шалтгаалдаг аж. Тэр хүний баримтлах амьдралын хэв маяг хүртэл шалтгаалдаг гэнэ. Тийм учраас эцэг, эхчүүд өөрийн хүүхдэд өгөх нэрийг сонгохдоо маш анхааралтай, болгоомжтой хандах хэрэгтэй юм. Тухайн хүүхэд жаахан байхаасаа л өөрийн нэрэнд хандах …
-
8 November
Геологийн төв лабораторийн захирал Ө.Оюунбаатар 60 гаруй мэргэжилтнийг халах тушаал гаргажээ
“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин төрийн албанаас үндэслэлгүй халагдсан иргэдийн мэдээллийн дагуу, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээ, сурвалжлага, нийтлэлийг хүргэж байгаа билээ. Энэ удаад бидэнд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ажилтнууд хандсан юм. Тэдний ярьж буйгаар тус лабораторийн захирал Ө.Оюунбаатар энэ сарын 1-ний өдөр 60 гаруй мэргэжилтнийг ажлаас халаах тушаал гаргажээ. Ингээд дээрх хүмүүст мэдэгдэх хуудас өгсөн байна. …
-
8 November
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 193 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзлээ
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 452 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 193 нь зөрчилгүй байсан бол 4-ийг нь буцааж, 27-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 228 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …
-
8 November
Дорноговь аймагт үзлэг зохион байгууллаа
БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газар, Аймгийн засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд Хөх хотын Олон Улсын Монгол эмнэлгийн эмч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй үзлэгийн баг 2016 оны 11 сарын 03-наас 05-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Уламжлалт анагаах ухаан-Рашаан сувиллын төв дээр ажиллаж, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт 17 сая төгрөгний өртөг …
-
8 November
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Вакцин, биобэлдмэлийн зохицуулалт” сэдэвт сургалт эхэллээ
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс бүсийн улс орнуудын вакцин, биобэлдмэлийн зохицуулалтыг хангаж ажилладаг Эмийн зохицуулалтын үүрэг бүхий яам, байгууллагын үйл ажиллагаанд 2013 онд үнэлгээ хийсэн. Үнэлгээний дүнд үндэслэн эмийн зохицуулалтын үйл ажиллагааны чадавхийг сайжруулах нь зүйтэй гэж үзэн Филипин, Камбожи, Лаос, Монгол, Вьетнам зэрэг 5 оронд эмийн зохицуулалтын талаар шийдвэр гаргах түвшинд болон хэрэгжүүлэх түвшинд ажиллаж …
-
8 November
Дархан-Уул аймагт Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтууд явагдаж байна
Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэнд хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжилтнийг хамруулах, хяналт тавьж байх онцгой үүрэг байдаг. Энэхүү үүргийг үндэслээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр төрийн албан хаагчдийг мэргэшүүлэх хөтөлбөрийг энэ сарын 3-наас эхлэн хэрэгжүүлж байна. Мөн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн …
-
8 November
Монгол улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ хоорондын Консулын XVIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 7-ны өдөр болов. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг олон төрлийн асуудлыг хэлэлцдэг зөвлөлдөх механизм юм. Консулын энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, …
-
8 November
Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварлаа
Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага 11 дүгээр сарын 07 -ны өглөөний 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ. Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний …