Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 7 December

    12 сарын 29-нөөс нэгдүгээр сарын 01 хүртэл амарвал та зөвшөөрөх үү

    12-р сарын 29 өдөр бүх нийтийн амралтын өдөр харин 12-р сарын 31 болон 2017 оны 1 сарын 1-ны өдрүүд Хагас, Бүтэн сайн буюу амралтын өдөр таарч байна. Эндээс харахад 12-р сарын 30-ны өдөр ажилахаар болж таарч байна.Гэвч баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд ажилчин албан хаагчидийн ажлын үр бүтээмж муу байдаг. Тиймээс сэтгүүлч Г.Oтгонбаярын санаачилсан энэ өдрийг амралтын өдөр болгох …

  • 7 December

    Газар хөдлөлтийн эрсдэлд бэлэн үү?

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар хөдөлсөнөөс тус сумын 700 гаруй иргэнийг нүүлгэж шилжүүлсэн. Байдал хэдийгээр хэвийн болсон ч цаашид газар хөдлөлт болохгүй гэх баталгаа байхгүйг албаныхан анхааруулсаар байгаа билээ. Монголчууд тэр дундаа хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлчүүд бид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахад бэлэн болов уу. Мэргэжлийн байгууллагууд төдийгүй дэлхийн нийтийн жишиг бол …

  • 7 December

    Гал түймэрт өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд өртөж байна

    Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байна. Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө …

  • 7 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдрийг угтсан сарын аяныг амжилттай зохион байгууллаа

    Чингэлтэй дүүрэгт 4159 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 564 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэднийг дэмжсэн олон үйл ажиллааг явуулж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 1 сарын …

  • 7 December

    У.Хүрэлсүх: Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох хөдөлгөөнийг эхлүүллээ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн  “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт хэлсэн үг Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний амгаланг айлтгая. Гурван өдрийн өмнө буюу 12-р сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум орчмын нутаг дэвсгэрт 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт 31 удаа болсон талаар тухайн өдөр аймгийн Онцгой байдлын газраас надад шуурхай …

  • 7 December

    Н.Цагаанхүү: Адууг амьдаар нь экспортлохгүй

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд /ХХААХҮЯ/ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн 2016 оны 12-р сарын 5—ны өдрийн тушаалаар “Адууг амьдаар нь экспорлох”-ыг зогсоосон шийдвэрийн дагуу ХХААХҮ-ийн П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н. Цагаанхүү Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу амьд …

  • 7 December

    Гурван өөр ертөнц буюу “Энэ бол би”

    Улаанбаатар арт галерейд өнгөрөгч 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Энэ бол би” үзэсгэлэн нээсэн билээ. Хүсэл мөрөөдөл, хийж бүтээх ирмүүн их хүсэл тэмүүллээрээ жигүүрлэсэн гурван бүсгүй ертөнцийг өөр өөрийнхөөрөө дүрсэлж, өөр өөрийнхөө бийрээр буулгасан сонин содон, сэтгэлд дулаахан зургуудыг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Үзэсгэлэнд Л.Золбоо, Ч.Тунгалагтуяа, С.Намуунцэцэг нар өөрсдийн зургуудаа дэлгэсэн бөгөөд өнөөдөр тэдний …

  • 7 December

    Байгаль орчны чиглэлээр Байгаль орчны яамтай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар 2017 онд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээнд 2016-оны 12-р сарын 6-ны өдөр гарын үсэг зурлаа. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын …

  • 7 December

    ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын цагаан ордон, зарим хүрээлэнгийн ахлах албан тушаалтнуудтай уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Америкийн жилийн ээлжит уулзалтанд оролцохдоо Цагаан ордны ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал Д.Критэнбринк, мөн ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монголын асуудал эрхэлсэн дарга Р.Хасс нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлж, олон улсын болон бүс нутгийн харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов. Мөн тэрбээр Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Элчин …

  • 7 December

    МУГЖ Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилж 12 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээг гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсгаж, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа иргэнээ Монгол …

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2016 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн …

  • 6 December

    АН-ынхан хаалттай хуралдаж эхэллээ

    Ардчилсан намын VI Их хурал дөнгөж сая Соёлын төв өргөөнд үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Ингэхдээ хурлыг хаалттай горимд шилжүүлэв. Энэ удаагийн Их хурлаар АН-ын намын даргыг нийт саналын эрхтэй гишүүдийн саналаар сонгодог болох зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа юм. Тодруулбал, АН-ын дунд шатны дарга буюу аймаг, нийслэл, дүүргийн дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш өргөтгөсөн төлөөллөөр ил тод нээлттэй сонгон шалгаруулдаг …

  • 6 December

    Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн ЗДТГ-ын хурлын танхимд болж өнгөрлөө. Шуурхай зөвлөгөөнд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ж.Раднаабазар, Засаг даргын орлогчид, ЗДТГ-ын дарга, хороод, албан байгууллагын дарга, менежерүүд нийлсэн 50 гаруй хүн оролцлоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн ЗДТГ-ын Шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгавар болон биелэлтийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Өнгөрсөн …

  • 6 December

    Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна

    Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 7-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ гэх тул ОРОН НУТГИЙГ ЧИГЛЭН ЯВАХ ГЭЖ БУЙ ТЭЭВЭРЧИД, ЖОЛООЧ ТА БҮХЭН АНХААРАЛ, БОЛГООМЖТОЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО …

  • 6 December

    БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ

    БНСУ-ын Амьтан Ургамлын Хорио Цээрийн Газраас тус улсын агаарын болон усан хилээр малын гаралтай халдварт өвчин, хортон шавьж зэргийг үл нэвтрүүлэх зорилгоор тус улсыг зорин ирж буй аялагчдад санамж гаргасан байна. Хэрэв доорх төрлийн бүтээгдэхүүнийг ачаа тээшиндээ авч яваа бол хорио цээрийн байцаагчид мэдэгдэх, эсвэл хөдөө аж ахуйн чиглэлээр ажлын шугмаар авч явах бол урьдчилан мэдэгдэх, хэрэв мэдэгдээгүй тохиолдолд 5 …