Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 1 December

    Налайх дүүрэгт ХАБЭА-н салбар зөвлөл байгуулагдлаа

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Налайх Түгээх төв зэрэг байгууллагын …

  • 1 December

    Ж.Батзандан АН-ын дарга болж НЭГ тэрбум ТАВАН саяын өрөө төлөх үү

    Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа даргаа сонгоно. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн дотор Ж.Батзандан гишүүний АН-ын даргын төлөөх амбиц хүчтэй илэрч байна. Тэрээр “Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ” хэмээн мэдээлсэн. Ил мэдээлэл үүгээр хязгаарлагдах төдий боловч намын дарга болох гэсэн цаад шалтгааныг олон хувилбараар ярьж байна. Ж.Батзандан иргэний хөдөлгөөн …

  • 1 December

    Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулна. Дуудлага худалдаа болоход тав хоног үлдээд байна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут …

  • 1 December

    Дүүргүүдийн ИТХ-ын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө

    НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ. Тэрээр хотын хөгжил дүүрэг, хорооны хөгжлөөс эхлэхийг онцлоод “Иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллаарай” гэж захилаа. Уулзалтын үеэр мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга …

  • 1 December

    БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, гурван агентлагийн даргыг шинээр томилов

      Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, саяхан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалаас чөлөөлжээ. Мөн өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөл, түүний оронд Х.Батбилэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Х.Батбилэг нь нийслэлийн онцгой байдлын газрын даргаар …

  • 1 December

    Согтуу хүн бол өвчтэй хүн биш

    “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалын талаар хоёр яамны анхны хэлэлцүүлэг болж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, СЭМҮТ-ийн дарга Л.Насанцэнгэл болон ХЗЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газраас холбогдох албаны хүмүүс оролцлоо. Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу бол согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, …

  • 1 December

    Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна

    Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын комисс, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Ю.Цэдэнбалын академи хамтран Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Цэл залуу 24-хөн …

  • 1 December

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна

    Ерөнхий сайдын 120 дугаар захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Уг хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар 2015-2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2016-2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулгамдсан асуудал болоод …

  • 1 December

    Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр танилцуулах уулзалт болно

    Монгол улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 447 дугаар тогтоолоор Хоол тэжээлийн талаарх хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийг бууруулах зорилго бүхий “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр батлагдсан. Хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байгаагаас үзэхэд хоол тэжээлийн шимт …

  • 1 December

    “Fantasy” насанд хүрэгчдийн дэлгүүр үнэгүй бэлгэвч тараана

    Жил бүрийн 12-р  сарын 01 буюу дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. Монгол улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба өнөөдрийн байдлаар ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа бол 80 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг судалгаа гарчээ. Тэгвэл Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллагууд, төрийн бус, гадаадын тусламжийн байгууллагууд болон хувийн …

  • 1 December

    С.Зоригийг жирийн хүмүүс хөнөөсөн юм бол нууцын зэрэглэлд оруулах шаардлага байна уу

    Энэ хэдэн томчууд Монголын ард түмнээр ёстой нэг тоглох шиг болж байна аа. С.Зоригоос өгсүүлээд төр, түмнээ гэсэн хүмүүсийг бүгдийг нь хордуулж хөнөөчихөөд эхнээс нь шийдвэрлэж байгаа царай нь энэ. Элэг хөшөөм тавилттай шоуг ард иргэд бид гадарлаж байгаа ч эрх биш урагшилж байгаад нь бас талархаж л сууна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийг 18 жилийн турш мөрдсөн хууль, …

  • 1 December

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэн эх орондоо буцаж байгааг нь тохиолдуулан  хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Такэнори Шимизү цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсад нийтдээ 5 жил 2 сар ажиллажээ. Энэ хугацаанд хоёр …

  • 1 December

    “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ

    “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд  УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы хуралдаанд үг хэллээ. УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Тиймээс эрхэм төрийн түшээд та бүхний анхаарлыг энэ асуудалд хандуулъя гэж бодлоо. Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, …

  • 1 December

    Ж.Батзандан АН-ын дарга болж нэг тэрбум 5 саяын өрөө төлөх үү?

    Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа даргаа сонгоно. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн дотор Ж.Батзандан гишүүний АН-ын даргын төлөөх амбиц хүчтэй илэрч байна. Тэрээр “Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ” хэмээн мэдээлсэн. Ил мэдээлэл үүгээр хязгаарлагдах төдий боловч намын дарга болох гэсэн цаад шалтгааныг нь олон хувилбараар ярьж байна. Иргэний хөдөлгөөнхнийг …

  • 1 December

    НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

    Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Өнөөдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.