Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 12 September

    Өнөөдөр Мөрдөн байцаах албан үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн өдөр тохиож байна

    Монгол улсад Мөрдөн байцаах  алба үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн өдөр өнөөдөр буюу 9 сарын 12-ны энэ өдөр тохиож байна. Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт этгээдийг олж тогтоох  үйл хэргийг хөтлөн явуулдаг мөрдөн байцаах алба  үүсэн байгуулагдаад 70 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус албанаас төрсөн гарсан үе үеийн шилдэг мөрдөн байцаагчид гэмт  хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох үйл …

  • 12 September

    Баруун бүсийн спортын байгууллагуудын 3-р наадам Ховд аймагт болов

    Ховд аймагт Баруун бүсийн спортын байгууллагуудын спортын 3-р наадам зохион байгуулагдлаа.Баруун бүсийн биеийн тамир, спортын газрын тамирчид, ажилчдын энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөр тамирчид ажлын туршлага солилцох, сургалт зохион байгуулах, нөхөрсөг уралдаан тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээний нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрүүл мэнд, биеийн тамирын спортын асуудал хариуцсан ахлах …

  • 12 September

    Бүх нийтийн марафоны үеэр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд зөвлөгөө өгөв

    Жил бүр Achilles Mongolia төрийн бус байгууллагаас санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Итгэл, найдвар боломж” нэртэй Бүх нийтийн марафоныг зохион байгуулдаг. Энэ жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэмжин оролцож, тус марафон гүйлтийн үеэр 150-аад хүнд эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгсөн юм. Нийтийн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг НЭМХ-ийн хамт олонд марафон зохион байгуулагчдын зүгээс талархал дэвшүүлжээ.

  • 12 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ шинэ жарны хөгжлийн тооллыг эхлүүлж байна

    Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцогчдод  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эмч, сувилагч нар аа, Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа, Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ байдаг. Улс орныхоо ирээдүй хойчийг эрүүл энх өсөж торниулах их үйлсэд хүчин зүтгэж, сахин хамгаалж ирсэн хүүхдийн төрөлжсөн мэс …

  • 12 September

    Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа надаас үс, цус, хурууны хээний шинжилгээ авлаа

    Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан явдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг улс төрийн зорилготойгоор удаа дараалан шалгаж байгаа бөгөөд Монголын цагдаагийн байгууллага гадны экспертүүдийг энэ хэрэгт оруулах дургүй байгаа бололтой. Учир нь “хэрэг илрэх нь чухал биш хэнд ноогдуулах нь улс төрийн зорилго болоод байгаа” мэтээр харуулж байна. Ингээд Э.Бат-Үүлийн хэлсэн тайлбарыг хүргэе. Э. Бат-Үүл хэлэхдээ: …

  • 12 September

    Налайх дүүргийн Газрын алба хууль бус газар олголт хийж байсныг илрүүлжээ

    -Налайхын засаг даргаар тэргүүлсэн хууль бус газар олголт ба авилга, хээл хахууль- Налайх дүүрэгт Газрын албанд хуулийн дагуу газартай болох хүсэлтээ гаргаад 4-5 жил болж байгаа хэдий ч шийдүүлж чадахгүй өнөөг хүрсэн олон зуун иргэд байна. Дүүргийн Засаг дарга жирийн иргэдийнхээ газрын асуудлыг шийдэж өгөөгүй хэрнэ өөрсдийн ах дүү, намын нөхөддөө хэдэн зуун ГА-гаар нь өмчлүүлж байгаа хууль бус явдалтай …

  • 12 September

    Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд нэг цонхны бодлогоор гаргана

    Нийгэмд шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгон түүчээлж яваа залуусын нэгэн төлөөлөл болох Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтнаар ажиллахын зэрэгцээ “Монгол брэнд” төслийг санаачлаад өдгөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу? -Би МУИС-ийг 2004 онд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. 2013 онд АНУ-ын American Council сургуулийг Хэвлэл мэдээлэл ба …

  • 12 September

    Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна

    Монгол улс 1960 онд анх “цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн “цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм. Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрөгч гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг нэг цагаар …

  • 12 September

    “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын төсөл санал авч байна

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс …

  • 12 September

    Авлигатай тэмцэх газрын дэд даргыг авлигын хэргээр баривчиллаа

    ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн бямба гарагт Оросын ДХЯ-ны Авлигатай тэмцэх газрын “Т” удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Дмитрий Захарченког авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчиллаа. Сэжигтний төрөл төрөгсдийн байранд нэгжлэг хийх үеэр 120 сая орчим ам.доллар, хоёр сая евро бэлнээр олдсон юм. Анхандаа түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр саатуулсан аж. Гэтэл Захарченког баривчлах үед түүний машин …

  • 12 September

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Хүний эрх, ардчилал гэж хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хоёрыг хэлж байгаа юм

    “Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол найм дахь удаагаа 9-р сарын 9-ний өдөр  “Улаанбаатар” зочид буудалд боллоо. 2016 оны “Балдорж” шагналын эзнээр “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорсон юм. “Балдорж” шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч  Ц.Цэвээнхэрлэнгийн шагналыг уламжлал ёсоор  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан үг хэллээ.  Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Та …

  • 12 September

    Олон улсын буяны өдөрлөг зохион байгуулав

    Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатарт суугаа гадаад орны ДТГ-уудтай хамтран энэ есдүгээр сарын 10-ны өдөр уламжлал ёсоор олон улсын буяны өдөрлөг зохион явуулав. Энэ арга хэмжээний нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайдын гэргий Д.Бадамцэцэг, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, МЭХ-ны Ерөнхийлөгч Д.Эрдэнэчимэг, Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Н. Сейфферт зэрэг хүмүүс оролцов. Өдөрлөгийг нээж Эмэгтэйчүүдийн …

  • 12 September

    Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Н.Энхбаярын …

  • 12 September

    БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна

    БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна. Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө тууштай байр …