Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 9 September

    Зургийн уралдааны ялагч Австрийг зорино

    “Хог хаягдлаа багасгая,ангилан ялгая, дахин боловсруулъя” сэдэвт зургийн уралдааныг НҮБ-ын Аж үйлдвэрийн газраас хүүхэд багачуудын дунд  зохион байгуулж байна. Уралдаанд 10-14 насны хүүхдүүд зурагт хуудасны  төрөлд оролцох бөгөөд сэдвийн хүрээнд зөвхөн ганц бүтээлээр өрсөлдөх боломжтой аж. Мөн гэрэл зураг сонирхогч 15-20 насны залуус  сэдвийн хүрээнд өөрсдийн авсан гэрэл зургаар өрсөлдөх юм байна. Шагналын сангийн хувьд бусад уралдаан тэмцээнээс харьцангуй өндөр …

  • 9 September

    Олон улсын аудитор Лионед Дворкин Стандартчилал, хэмжил зүйн газар ISO 9001-ыг амжилттай хэрэгжүүлж байна

    Бүгд Найрамдах Франц Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, баталгаажуулалтын байгууллага /AFNOR/  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газарт олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдалд хөндлөнгийн аудит хийсэн. Ингээд 2015 оны 10 сард AFNOR-оос Стандартчилал, хэмжил зүйн газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001нэвтрүүлж чадсан гэж үзэн гэрчилгээ гардуулсан байна. Энэ нь Төрийн захиргааны байгууллагаас анх удаа ISO 9001-ыг хэрэгжүүлсэн байгууллага болсон аж. Мөнхэрэглэгчийнхээ …

  • 9 September

    Дархан-уул аймаг энэ сарын 12-нд иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө өгнө

    Монголын Хуульчдын холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Залуучууд театрт хууль сурталчилах өдөрлөг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. darkhan.gov.mn

  • 9 September

    Нийтийн тээврийн “Городок-дүнжингарав худалдааны төв” чиглэлд өөрчлөлт орлоо

    Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэл болон ХО:4 …

  • 9 September

    Авто замын бүтээн байгуулалтад хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзатын үеэр эртний түүхэн уламжлалт харилцаа өнөө цагт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гэх мэт бүх салбар чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг талууд онцоллоо. Хоёр улсын эдийн …

  • 9 September

    Ил захидал

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид Баянзүрх дүүрэгт 23 жил ажиллаж, амьдарч байна. Ардчиллын төлөө үзэл бодол, үнэт зүйлсийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр 26 жил зүтгэсэн ахмадуудаа төлөөлөн танд хандаж байна. БЗД-ийн Ардчилсан нам огт биш болсон гэдгийг таниулъя. БЗД-ийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа одоо өөрийн удирдлага дор байгаа бүх намын гишүүдээ хараат байдалд оруулж, өөрийн …

  • 9 September

    Налайх дүүргийн удирдлагуудын намдаа барьж буй “бэлэг”

    Налайх дүүргийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч Дашхүү, О.Ганболд нарт тус бүр холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн байна. Засаг дарга Х.Болдбаатарын хувьд Налайх дүүрэгт хэрэгжсэн тендерийн комисс ахлан ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү болон дүүдээ их хэмжээний тендер авч өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон байдаг. …

  • 9 September

    “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг”, “Хотын засаглалыг сайжруулах” төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ

    Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” (ТСБД) төслийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. ТCБД төсөл хэрэгжих хугацаанд Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт …

  • 9 September

    Б.Ууганхүү паралимпээс хүрэл медаль хүртлээ

    Рио-2016 паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Б.Ууганхүү хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялснаар ийнхүү паралимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр паралимпид оролцож байгаа монголын тамирчидын медалийн салхийг хагалж  анхны медалийн эзэн боллоо.

  • 9 September

    “Оюу Толгой”-н Монгол, гадаад ажилчдын цалингийн ялгаа

    “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн Газрын “Эрдэнэс Оюу Толгой” компаний хамтарсан “Оюутолгой” компанид өдгөө 3,000 орчим хүн ажиллаж байна. Албан ёсны мэдээлэлд дурьдсанаар бол нийт ажилтнуудын 93 хувь  нь Монголчууд гэнэ.Гэсэн хэдий ч Монгол ажилтнуудын цалин гадаад ажилтнуудынхтайгаа харьцуулахад хэтэрхий бага гэсэн шүүмжлэл бий.Үүнийг ч шүүмжилж, иргэн С.Гантуяа тус компанийг шүүхэд өгч, ялалт байгуулж байсан юм.  Тэгвэл үүнтэй холбоотой …

  • 9 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 16-р хороо Цэргийн 21, 22, Сүүний 22, 27-р байр, ШШГЕГ-ын ЦТП, 21-р цэцэрлэг, 40-р ясли, Нью жуулчин констракшн, Үржиншадүвлин хийд, Бүрдэл ХХК, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, …

  • 9 September

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан  байна. 2016 оны есдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун амйгуудын нутгаар багавтар үүлтэй,бусад нутгаар үүлэрхэг. Төв, Говь,Зүүн аймгуудын  нутгийн зарим газраар  бороо орно. Салхи ихэнх нутгаар  баруун хойноос секундэд 5-10 метр. Говийн аймгуулын зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай,Хангай, …

  • 9 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 9. Баасан гараг.  Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 8. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. 19:50 цагт сар тал болно. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …

  • 8 September

    iPhone 7-той танилцуулгыг хүргэе

    АНУ-ын Сан Франциско хотод Apple компани шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийлээ. Тодруулбал, iPhone 7, iPhone 7 Plus болон Apple Watch 2 зэрэг шинэ цувралууд олны хүртээл болж байна. Хоёр камертай     Илүү том хийгдсэн iPhone 7 Plus гар утас 12 мегапискел бүхий хос камертай хийгдлээ. Нэг нь илүү өргөн өнцөгтэй линз бол нөгөөх нь мэргэжлийн аппаратад хийгддэг линз юм байна. Хоёр …

  • 8 September

    НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийг баталлаа

    Нью-Йорк хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийг баталлаа. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлэв. Тэрээр НҮБ-ын Хүн амын сангийн Монголд хэрэгжүүлсэн өмнөх таван хөтөлбөр нь манай улсын эмэгтэйчүүд, охид, хүүхэд, залуучуудын …