Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 24 August

    520 сая төгрөгийн залилангийн асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газарт хандана

    Япон Улсаас захиалгаа автомашин импортолдог “Алтан харилцаа” компанийн удирдлагууд залилан хийж, иргэдийг 520 сая төгрөгөөр хохироосон талаар өнөөдөр иргэн Э.Энхбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Тус компани нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдээс 520 сая төгрөгийн захиалга авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч автомашин оруулж ирээгүй байна. Иргэн Э.Эрхэмбаяр, ““Алтан харилцаа” компани нь автомшины захиалгыг интернетээр  авдаг. Иргэдээс хамгийн их 36 …

  • 24 August

    Tаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 5-наас 11-ны хооронд болно

    2 жилд тутам зохиогддог Tаеквондогийн өсвөр болон мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дуслуулсан хөлс бүхний тоогоор зүтгэж амжилтын Оргил өөд тэмүүлсэн Монгол улсын шигшээ баг бэлтгэлээ базаасаар…Хатуу биет хуглах төрөлд Дэлхийн аварга ОУХМ К.Сэйтхаан, Тулийн төрөлд Дэлхийн аварга ОУХМ Ж.Ганболд, Тулааны 64кг Дэлхийн аварга ОУХМ Н.Баярмөнх, 73кг Би , -80кг Дэлхийн аварга ОУХМ О.Баатарбек, +80кг Дэлхийн аваргын мөнгөн медальт СМ …

  • 24 August

    Монголын дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Хятадад алдаршиж байна

    Медалиас үнэтэй эх орны нэр төр Мандахнаран гэдэг залуу хүрэл медаль хүртээд алдрын тавцан дээр зогссон бол дэлхий даяар ингэтэл алдарших байсан нь юу л бол? Түүний дасгалжуулагчийн хувцсаа тайлаад шүүгчийг гөлөлзүүлж байгаа бичлэг өмнөд хөршид ч чамгүй дуулиан дэгдээгээд байгаа ажээ. Хятадын спортын хорхойтнууд энэ удаагийн буруу зөрүү шүүсэн асуудал дээр сэтгэгдлээ үлдээснийг уншихад сонин санагдаж байлаа. Миний уншсан …

  • 24 August

    Хотын даргын сонголт хэмнэлт үү, тансаглал уу?

    Тансаглалыг хумиж, эдийн засгаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ гэсэн сонгуульд ялаад удаагүй эх баригчдын амлалтыг иргэд мартаагүй. Иймээс ч хотын захирагч С.Батболдын өрөөний сонголт, тохижилтын талаарх зураг цахим сүлжээнд олны дургүйцлийг хүргэж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэг давхарт үүдэндээ жижиг хурлын танхимтай өмнөх нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өрөөг шинэ дарга голж, ийнхүү тамгын газрын гуравдугаар давхарт шинэ өрөөнүүд тохижуулан …

  • 24 August

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг ил тод мэдээлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй мэдээлэх тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбар болон дүүргийн Боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгав. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай …

  • 24 August

    УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны …

  • 24 August

    Эдийн засагчид STAND BY-ийг дэмжлээ

    Монголын шилдэг эдийн засагчид өчигдөр цуглаж эдийн засгийн хүндрэл түүнээс гарах гарц, шийдлийн асуудлаар хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн хүндрэлээс олон улсын байгууллагуудын тусламжтай гарч болох тухай доктор Ч. Хашчулуун илтгэл тавилаа. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас ОУВС-гийн өгдөг зээлд хамрагдах нь эдийн засгийг сэргээх нэг арга гэж үзэж байна. ОУВС бүх дүрэм журмаа 2011 …

  • 24 August

    Цэргийн дүйцүүлэх албан хаагчдад гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/609 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд  дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна. Үүнд: -Нэгдүгээр хэсэгт  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд -Хоёрдугаар хэсэгт  …

  • 24 August

    АН-ын шинэчлэлийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа

    Өчигдөр буюу 2016 оны наймдугаар сарын 23-ний өдөр Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Ардчилсан намын удирдлагууд, аймаг сумдын намын хорооны дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтад Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийн дарга П.Галиндэв, ажлын хэсгийн гишүүн Ш.Отгон-Өлзий, Б.Мөнхжаргал нарын төлөөлөл оролцож Ардчилсан намын шинэчлэлийн арга замууд, суурь зарчмууд, үзэл баримтлал, бодлого чиглэл Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах өөрчлөлт,  намын …

  • 24 August

    МББСБ-ын холбоо 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэнэ

    Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран  2016-2017 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “1000 цүнх challenge” аян зарлажээ.Тус байгууллага амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болсон байна.  “1000ЦҮНХ challenge” аяны хаалтын ажиллагаа маргааш  11.00 цагаас Сүхбаатарын талбайд болно.

  • 24 August

    П.Цагаан ажлаа өгөхөө мэдэгдлээ

      Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн  мэдээлэл хийж, ажлаа өгөх болсноо мэдэгдлээ. Тэрээр “Миний бие 2009 оноос хойш өнөөг хүртэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байдлын зөвлөх,  ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүхий л …

  • 24 August

    С.Зоригийн амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэв үү

    С.Зоригоос эхлэлтэй О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, Б.Энэбиш, Б.Дангаасүрэн гээд улстөрийн захиалгат аллагууд Ардчиллын хамгийн том сүүдрүүдийн нэг билээ. Эдгээр захиалгат хэргүүд Ардчиллыг албан тушаал, авлигын төлөө эхлүүлсэн хүмүүсийн хөлд тээглэсэн хүмүүс рүү чиглэсэн байсан нь харагддаг. Тэгвэл улстөрийн захиалгат хэргүүдийн хамгийн анхных гэгддэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүмүүс хэргээ хүлээсэн гэнэ. Хуулийнхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн байж болзошгүй гурван хүнийг Орхон аймгаас баривчилсан гэх …

  • 24 August

    Г.Мандахнаранд алтаар цутгасан ХҮРЭЛ МЕДАЛЬ гардуулна

    Монголын Чөлөөт Бөхийн Мастеруудын Холбоо болон бөх тайлбарлагч С.Шижирбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар Риогийн олимпд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Г.Мандахнаранд ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬ алтаар цутгаж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ. Тэд одоогоор хандивийн дансандаа 20 орчим сая төгрөг цуглуулсан бөгөөд хандив өргөх хүсэлтэй хүн бүрт нээлттэй аж. Уг үйл явдлын талаар …

  • 24 August

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван дурсгалт барилгаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна: Чин …

  • 24 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлцгээе

    “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Хяналт шалгалт 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. …