Гурван бүдүүн хамтлагийн дуучин Шагай буюу А.Мөнгөншагайгийн бие даасан шинэхэн уран бүтээл болох “Гуч хүрсэн бүсгүй ” дууны клипийг толилуулж байна.
Мэдээ мэдээлэл
October, 2016
-
21 October
Дархан-Уул аймаг дахь нарны цахилгаан станцыг энэ онд багтаан ашиглалтад өгнө
Монгол Улс нарны анхны томоохон цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 10 мВт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм. Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн …
-
21 October
Цэгээ боомтод Хятад Монгол хоёр улсын хил орчмын иргэдийн 8 дахь үзэсгэлэн худалдаа нээв
Жил бүрийн 9-р сарын сүүлчээс, 10-р сарын аравдын үед Эзнээ хошууны эргэн тойрон дахь тоорой модны навч шарлан намрын үзэмж бүрдэх бөгөөд Хятадын үндэсний баярын амралт яг таардаг учраас Эзнээ хошуунд очих дотоодын жуулчин олширдог. Цэгээ боомтын хил орчмын иргэдийн үзэсгэлэн яармагт Тяньжинь хотоос авто машинаар аялж очсон Ню Жяньхүй хивсний үнэ сонирхож, Эрдэнэт үйлдвэрийн хивс борлуулагч Ууганбаяраас вичатыг нь …
-
21 October
Төрийн өндөр 236 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн …
-
21 October
“Петровис” ХХК-ийн түгээгч нар “Эр зоригийн алдар”-ын эзэд боллоо
Энэ сарын 4-нд Чингэлтэй дүүргийн Салхит орчмын автомашины замд жижиг оврын ачааны автомашинаас гал авалцахад тус газартай ойролцоо байрлах манай 7-р Шатахуун түгээх станцын Ж.Тунгалагтамир, Д.Цэнджаргал, Т.Номин-Эрдэнэ нарын ажилтнууд хамгийн түрүүнд очиж галыг унтрааж аюулгүй болгон, жолоочид анхан шатны тусламжийг үзүүлэн, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн билээ. Хүний амь, бие, эд хөрөнгө сүйдэхээс хамгаалж, эр зориг гаргасан ажилтнуудаараа компанийн …
-
21 October
Үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг болно
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон …
-
21 October
Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын айл өрхүүд дулаанд холбогдлоо
10 сарын 20 буюу өчигдөр Дархан сумын 25 дугаар хорооллын дулааны шугам сүлжээний дулаан хуваарилах төвийг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус хорооллын айл өрхүүд 100 хувь дулаанд холбогдож байгаа юм. Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын ажлыг анх 2013 оноос төлөвлөн төслийн ажлыг эхлүүлсэн юм. Бурхантхясаат ХХК …
-
21 October
Дэд сайд Б.Батцэцэг БНБУ-ын Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Минск хотноо зохион байгуулах, Беларусийн талаас дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлалыг хэрэгжүүлэх …
-
21 October
Төрийн соёрхолт Н.Наранбаатар:Наадмын нээлт, хаалтыг найруулахдаа бодож байсныхаа 30 хувьд л хүрсэн
Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа. -Та энэ жилийн Үндэсний их баяр наадмыг найруулсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье? -Монгол төрийн наадам найруулна гэдэг бол асар том хариуцлага. Дээр үед хүмүүс “Голын цэнгэлдэх” гэж ярьдаг байсан төв цэнгэлдэхдээ баяр наадмынхаа нээлтийг үзэхээр ирдэг. Наадмын нээлтийг үзэх гээд л ард түмэн минь хамгийн гоё хувцсаа өмсөөд ирдэг шүү …
-
21 October
“Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбумын гэрээтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй таван жилийн урт хугацааны гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрийн нийт дүн болох 100 гаруй тэрбум төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас ажлын тав хоногийн дотор “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн. Энэ асуудалд Эрдэнэт үйлдвэрээс албан ёсоор хариу тайлбар хийсэн байна. Эрдэнэт …
-
21 October
Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форум боллоо
БОАЖЯ,Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форумийг өнөөдөр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх санал санаачлагыг дэмжих зорилтыг тавин ажиллаж байгаа бизнесийн байгууллагууд уг форумд оролцов. Байгаль орчны менежментийн систем,ISO, 14001стандартыг бизнесийн байгууллагад нэвтрүүлснээр бий болох бизнесийн өгөөжийн талаар хувийн хэвшлийн төлөөлөгчид илтгэл …
-
21 October
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Авлигатай тэмцэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж эхэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгах зорилгоор хяналт шалгалтыг хийж байгаа юм байна. Шалгалтын явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарт даган мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, нийтийн албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм …
-
21 October
Японы иргэнийг Хятадад цаазаар авчээ
ГУАНЖОУ./Kyodo/. Мансууруулах бодис хууль бусаар хил давуулан худалдсан япон залууг Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид пүрэв гарагт цаазаар авчээ. Гуандун мужийн төв Гуанжоу хот дахь Японы Ерөнхий консулын газрын мэдэгдсэнээр, энэ залуу зургаан жилийн өмнө тус мужийн Дунгуан хотод 8 кг метамфетамин буюу “мөс” хэмээх мансууруулах бодисыг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдсон байна. 2014 онд түүнд цаазын ял оноож байсан аж. Хэрэгтнийг удахгүй цаазаар …
-
21 October
Хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл