Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 17 October

    Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг онлайнаар шалгаж болно

    Хүүхдийн мөнгөний олголт, хэрэгжилтийг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-аар зохицуулдаг. Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдлаас хамаарч Монгол улсын Их хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Босго оноо тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 28-ны …

  • 17 October

    “Маамуу нааш ир” дууг улс даяар нэг цагт, нэгэн зэрэг дуулна

    Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон энэхүү дууны 60 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудын талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд …

  • 17 October

    Батлан хамгаалах их сургуулийн 95 жилийн ой боллоо

    Монгол Улсын боловсролын ууган байгууллагын нэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт “Батлан хамгаалах их сургууль” нь анх 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэгээр байгуулж байсан бөгөөд өдгөө түүхт 95 жилийнхээ ойг тэмдэглэж байна. ойн баярын хурал энэ сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд болж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын …

  • 17 October

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.10.17/ хэвлэлийн хурал зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстойг онцлов. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурлын дарга болон Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан …

  • 17 October

    Бидний ямар ч хэрэглээнд үхлийн тун бий

    Хүн гэдэг амьтан амьдралынхаа хэрэглээнд хэр хэмжээгээ тааруулж  байх нь нэн чухал. Орчин үеийн эмзүйг үндэслэгч Парацельс “Бүх зүйл – хор, бүх зүйл – эм, үүний аль алиныг нь тун хэмжээ тодорхойлдог” гэж маш тодорхой хэлсэн байдаг. Дэлхийд аливаа бодис өөрийн гэсэн үхлийн тунтай байдаг аж. Согтууруулах ундааны үхлийн тун Согтууруулах ундаа нь амин чухал шаардлагатай бүтээгдэхүүн биш нь мэдээж. …

  • 17 October

    Сайн хөтөлбөрүүдийг зогсоосон МАН “Сайн хамаатан” хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол төрийг хэн нэгнийг хүмүүжүүлдэг туршилтын талбар болголоо

      “АН буруу жишиг тогтоодог, МАН түүнийг нь давтдаг” хэмээх ардын үг бий. Албан тушаал, ашиг сонирхлын төлөө нэгнийгээ ч хөнөөдөг чаддаг ардчилсан нэр зүүгчид Монгол Улсад маш олон буруу жишгийг тогтоож, МАН түүнийг нь давтсаар байна. Албан тушаалыг ажил, хариуцлага гэхээсээ илүү авлига, эрх ямба болгосон нь энэ АН-ынхан. Харин тэдэнтэй барьцах мэт муу бүхнийг нь үргэлжлүүлж байсан нам …

  • 17 October

    ХХААХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Засгийн газар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар тэмдэглэлд тусгагдсан үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 14 өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын …

  • 17 October

    Хотынхоо ойг угтан НААҮГ-ын хамт олон 11 бүтээлч ажлыг хийжээ

    Дархан хотын 55 жилийн ойг угтаж аймгийн НААҮГ-ын хамт олон өнөөдрийн байдлаар 11 бүтээлч ажил хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, авто замын тусгаарлах зурвасын ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийг автын ослоос урьдчилан сэргийлэх, хотын доторхи хүн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1124м газар 232 ширхэг төмөр шон суулгаж хамгаалалтын хашаа хийжээ. Тус хамгаалалтын хашаанд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүүднээс …

  • 17 October

    Дисней гүнж нарыг Манга зургаар зуржээ

    Дисней   гол дүрийн гүнж нарын зургийг Японы манга нь зураач Мари Мэрьем, хэрхэн зурсаныг үзнэ үү  . 1.Цасан гоо 2. Cinderella 3. Аврора 4.Алиса 5. Ариел 6. Belle 7. Jasmine 8. Pocahontas 9.Tiana 10. Merida 11.Rapunzel 12.Elsa 13. Anna

  • 17 October

    Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдаж байна

    Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтаар хорт хий утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах …

  • 17 October

    Эрчим хүчний хэмнэлтийн сургагч багштай боллоо

    Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төсөл, ХБНГУ-ын “Интегрейшн И-И” ХХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэж чадавхижуулахаар Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна. Сургалтын хөтөлбөрт  онол дадлагыг хослуулан, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай ажиллуулах мэдлэг, мэргэжлийн …

  • 17 October

    Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газарт ажиллалаа

    Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбат болон албаны бусад хүмүүс Өмнөговь аймгийн ЭМГ-т ажиллалаа. Тус газар нь ЭЗУМХ, ЭТҮХ, НЭМТ гэсэн нэгжүүд, 25 ажилттантай үйл ажиллагаагаа явуулж байна. ЭМГ-ын дарга эрүүл мэндийн байгууллагуудын өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдсан асуудлуудыг танилцуулан,  Баян-Овоо сумын шинэ эмнэлгийн тохижилт, тоног төхөөрөмж 110 сая төгрөгийн асуудлыг улсын төсвөөр шийдүүлэх , СДЭ, СЭМТ-үүдийн …

  • 17 October

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ

    Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар заасан байна. Мөн зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон гэрээт цэрэгт элсүүлэх хяналтын тоог баталлаа. Гэрээт цэргийн албанд …

  • 17 October

    Лхагва гарагт зах, худалдааны төвүүд амарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт,  соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ …