Мэдээ мэдээлэл
October, 2016
-
14 October
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Архангай аймагт ажиллаж байна
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал суманд ажиллалаа. Тэрээр ирэх өдрүүдэд Цэцэрлэг, Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Хашаат сумын иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулах юм. Иргэдийн хувьд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн талаар түлхүү тодруулж …
-
14 October
2016-2017 онд хэрэгжүүлэх сүрьеэгийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Эрүүл мэндийн яам 2016-2017 онуудад хэрэгжүүлэх Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн шинэ төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай гэрээ байгууллаа. Энэ төсөл нь 1,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд нийт долоон салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан төслөө хэрэгжүүлэх юм. Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон салбарын оролцоог хангах зорилгоор төрийн болон ТББ, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн байгууллагуудыг хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсны нэг нь Нийгмийн эрүүл мэндийн …
-
14 October
Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ
Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр бол өөрийнх нь гаргасан 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 24.3 тэрбум иен юм. Зээлүүдийн хэмжээ ийн тодорхой, хаанаас, хэрхэн авсныг нь ч олон нийт мэддэг. Харин дээрх бондуудын хөрөнгө ямар замаар, хэнд олгогдож, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл тодорхойгүй гэгдэж байсан асуудлууд эхнээсээ ил болж …
-
14 October
Хятад улс тэрбумтнуудынхаа тоогоор дахин тэргүүлэв
БЭЭЖИН./ВВС/. Жил тутам нийтэлдэг Хятадын тэрбумтнуудын нэрсийн жагсаалт гарч, тус улс тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ын өмнө дахин гишгэлээ. Хятадад 594 тэрбумтан байгаа бол АНУ-д 535 тэрбумтан байна. Үл хөдлөх хөрөнгийн магнат, “Dalian Wanda” группын ерөнхийлөгч Ван Зеньлинь 32.1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Хятадын тэрбумтнуудын жагсаалтын тэргүүнд бичигдсэн бол “Alibaba” группын тэргүүн Жек Ма-гийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 41 хувиар өссөнөөр жагсаалтыг удаалжээ. Жек Ма 30.6 тэрбум долларын хөрөнгөтэй аж. АНУ-ын …
-
14 October
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ыг зорилоо
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Хятад Улсыг зорьжээ. Тэрбээр энэ сарын 14-17-нд Хятадад болох Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад МАН-ыг төлөөлж оролцоно. Мөн энэ хүрээнд М.Энхболд Хятадын албаны хүмүүстэй уулзах аж. Өнгөрсөн жилийн уулзалтад АН-ыг төлөөлж УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд оролцож байжээ. Ямартай ч, эдийн засгийн хямралыг даван туулахад эрх баригч МАН-д “Стэнд бай” хөтөлбөр юм уу Хятадын 4 тэрбум ам.доллар хоёрын …
-
14 October
Торгоны замын олон улсын бага хурал үргэлжилж байна
“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Хурлыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ- ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн …
-
14 October
Үнэртэй ус бэлэглэх гэж оролдоод зургаан сарын хорих ял авсан тохиолдол гарлаа
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины авлигын талаарх мэдээллийн ертөнцөд банкны ажилтанд үнэртэй ус өгөхийг оролдсон хятад бизнесмений тухай мэдээлэл нэлээд сонирхолтой нь байв. “Өмнөд Хятадын өглөөний сонин”-д мэдээлснээр данс нээлгэхээр өргөдөл материалаа бүрдүүлж байхдаа Гонконг дахь банкны ажилтанд “Шанел №5” үнэртэй ус өгөхийг оролдсон Хятадын бизнесменд зургаан сарын хорих ял оноожээ. Гонконг бол авлигад өршөөлгүй ханддаг газар. Хэрвээ Хятадад ийм …
-
14 October
Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэлээ
Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаазагалмайн хороотой хамтран “Хархорин” захаар үйлчлүүлж байгаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга түгээсэн байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал, …
-
14 October
“Шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх” төслийн зөвлөх багуудын уулзалт боллоо
“Монгол улсын Өрсөлдөөний орчныг сайжруулах” төслийн хүрээнд ЖАЙКА байгууллага, ШӨХТГ-аас боловсруулсан ажлын даалгаврын дагуу Өрсөлдөөний хууль ба бодлогын хэрэгжилтийг боловсронгуй болгоход чиглэсэн дараах таван судалгааны ажлыг хэрэгжүүлэх Зөвлөх үйлчилгээний багуудыг энэ оны 8 дугаар сард сонгон шалгаруулсан юм. Үүнд: • Монгол улсын зах зээлийн шударга өрсөлдөөн, өрсөлдөөний хууль эрх зүйн талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт болон зах зээлийн өнөөгийн төлөв байдал, …
-
14 October
Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум”-д оролцож үг хэллээ
Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт ноён Ишигэ, Энд хуран цугларсан зочид, төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Юуны өмнө “Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож буй бизнес эрхлэгч Та бүхэнд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Монгол …
-
14 October
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр энэ ордныхон онцгой хайр дурлалтай учрах сайхан боломж нээлттэй байна. Өнгөний сайханд хуурталгүй өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй бөгөөд таны өөртөө итгэлтэй байх занд чинь татагдах болно. Үдэш орой хүрээлэн буй хүмүүсийн харьцаа хэвэндээ орох болно. Таны хажууд байгаа хэн нэгэн таны хайр халамж, энхрийллийг санаж байх бөгөөд оройг романтик хэлбэрээр өнгөрөөх хэрэгтэй. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр зарим …
-
14 October
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шинзо Абэтэй албаны ёсны хэлэлцээ хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Японы худалдаа хөрөнгө оруулалтын форум болж Монголоос 50 гаруй, Японы 240 гаруй компанийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр зарим компани, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал, -Монгол Улсын “Энержи ресурс” ХХК Япон Улсын Сумитомо компанитай “Нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны харилцан ойлголцол”-ын санамж бичигт, …
-
14 October
Канад улсын авто зогсоолын менежментийн томоохон компани Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Канад Улсын “Империал паркинг” корпорацын захирал Лен Клаф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь Хойд Америкийн авто зогсоолын менежментийн томоохон компани бөгөөд Америк болон Канадын 100 хотод 3400 авто зогсоол ажиллуулдаг юм байна. Ноён Лен Клаф, бид хотын болон байгууллагуудын авто зогсоолын менежмент, тээвэр, ачилт, камержуулалт, төлбөрийн системийн иж бүрэн …
-
13 October
Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалт болох өдөр: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8:30 цагт Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа: 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: 1.Эрх зүйн бүрэн чадамжтай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл