Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 1 August

    Өнөөдрөөс 171 микрог үйлчилгээнд явуулахгүй

    Ашиглалтын 12 жилийн хугацаа нь “дууссан”, насжилт өндөртэй микро автобуснуудыг иргэдийн аюулгүй байдлын үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байхаар шийдсэн. Гэсэн ч АСЕМ, сонгууль, микрочдын жагсаал гэхчилэнгийн хэд хэдэн шалтгааны улмаас микронуудыг үйлчилгээнээс хасах хугацааг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих байсныг энэ сарын 1-ныг хүртэл хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр 8 сарын 1 болж, Нийслэлийн Тээврийн газраас гаргасан судалгаагаар тогтоосон 171 микро …

  • 1 August

    АТГ-ын дарга Х.Энхжаргал олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

    Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм. Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од авлигатай тэмцэх амаргүй албанд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд алд цагаан хадаг барьж мэндчилэв. Тэд авлигатай тэмцэх ажилд олон …

  • 1 August

    Олимпийн эхний найдвар Ц.Цогтбаатар

    Рио-гийн олимпийн наадамд монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай тамирчид бол жүдогийнхон. Жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэлнэ. Жүдогийн онцлог нь тухайн өдрөө медальтнууд тодордог билээ. Тэгвэл наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” техник спорт клубын тамирчин Ц.Цогтбаатар зодоглох юм. Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ дэлхийн чансааны …

  • 1 August

    Г.Маралмаа давж заалдана

    Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, одоо хоригдож байгаа хугацааг нь ял эдэлсэнд тооцож, 4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг гаргасан билээ. …

  • 1 August

    Б.Насанбаяр:Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш зогсооно гэж байхгүй юм байна лээ

    БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа. -Б.Насанбаяр доктор хамгаалсан гэдэг содон сонсогдлоо. Энэ их ажлыг хэзээ амжуулчихав? -2009 оноос хойш боловсролтой холбоотой судалгаанууд хийсэн л дээ. Түүнээс өмнө ч Эрдэнэтэд ажиллаж амьдарч байхдаа нийгмийн төлөвшил, хүмүүсийн харилцаа хандлага, боловсролын хэрэгцээний талаар судалгаанууд хийж байсан. Яагаад улсын төсвийн 20 хувь, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зараад байхад боловсрол үр …

  • 1 August

    “Арми-2016 ” олон улсын цэргийн тэмцээнд монголын дайчид оролцож байна

    Москва хотын ойролцох Алабино полигоны “Патриот” паркад “Арми-2016” олон улсын цэргийн тэмцээний нээлт 2016 оны 7 дугаар сарын 30-нд боллоо. Нээлтэд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу оролцжээ. Өнгөрсөн жилээс эхлэн явагдаж эхэлсэн уг тэмцээнд орос улстай найрсаг харилцаатай улс орнуудын хамгийн шилдэг, мэргэжлийн цэргийн алба хаагчид төрөл бүрийн уралдаан тэмцээнд хүч хурд, авхаалж самбаагаа үзэж уралддаг юм. 2015 …

  • 1 August

    Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоног эхэллээ

    “Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо”-оос санаачлан 1992 оноос эхлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоногийн аяныг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. ДЭМБ-ын чуулганаар 2025 он гэхэд 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллолтыг 50%-д хүргэхээр зорилт дэвшүүлсэн. Эхний нэг цагийн дотор ангир уургыг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг …

  • 1 August

    “Зэвсэгт хүчин ба сэтгүүлч” арга хэмжээг зохион байгуулав

    Олон нийтэд үнэн зөв мэдээлэл дамжуулах, тухайн салбарын үйл ажиллагааг сурталчлах, таниулж ойлгуулахад хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Дөрөв дэх засаглал хэмээх хэвлэл мэдээллийн байгууллагатай батлан хамгаалах салбарынхан өнө удаан жилийн туршид хамтарч ажилласаар иржээ. Энэ удаа “Зэвсэгт хүчин ба сэтгүүлч” чөлөөт уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт хэвлэл мэдээллийн 23 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, зураглаачид оролцсон бөгөөд уулзалтын эхэнд ЗХЖШ-ын …

  • 1 August

    Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ

    Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрийн хуралдаанаас П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг, П.Ганхүү нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, сайд нар  яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын …

  • 1 August

    Өнөөдөр болох үйл явдлууд

    10:00 цаг: “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын наадмын талаар Гандантэгчэнлин хийдэд мэдээлэл хийнэ. 11:30 цаг: “Үндэсний мэдээллийн төв”-д МАН-ын гишүүд дэмжигчид “Цэгцлэх хөдөлгөөн” байгуулсан талаар мэдээлэл хийнэ. 12:00 цаг: ЭЗДТГ-т Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг Улаанбаатар хотод 3 дахь жилдээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 13:00 цагт: СХД-ийн 17 дугаар хороонд баригдаж байгаа “Тольт” сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн …

  • 1 August

    Бугатын өдрүүд 2016 үзэсгэлэн болно

    “БУГАТ ХОТЫН ӨДРҮҮД  – 2016”                       Үзэсгэлэн худалдаа: 2016.08.05-07-ны өдрүүдэд ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:    МОНГОЛ ТАЛААС Дэмжигч байгууллага: Монгол улсын Барилга, хот байгуулалтын яам Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Нийслэлийн засаг даргын тамгын газар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар Гүйцэтгэгч байгууллага: Монгол улсын Мишээл экспо ХХК ХЯТАД ТАЛААС: Ерөнхий зохион байгуулагч: …

  • 1 August

    Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын яамны тамгыг Засгийн газрын гишүүн Г.Мөнхбаярт гардуулж өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга хүлээлгэн өгөхдөө Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт хандан барилгын салбарт гарсан гажуудлыг засч, барилгын салбарын хөгжлийг түргэтгэх олон ажил, арга хэмжээ хийж хэрэглүүлж, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажиллахыг хүсэв. Ажил хүлээлцэхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ …

  • 1 August

    НИТХ-ын ажлын албаны даргаар М.Буяндэлгэрийг томиллоо

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд  Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа. М.Буяндэлгэр нь  1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 …

July, 2016

  • 30 July

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажлаа хүлээн авлаа

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагаас яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг гуравдугаар шатлалын эмнэлгийн тэргүүн магнайд ажиллаж байсны хувьд энэ салбарыг маш сайн удирдаж чадах хүн гэж тодорхойлоод түүнд ажлын амжилт хүсэв. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд …

  • 30 July

    Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: Бидний хийсэн, бүтээснийг үнэлж энэ шагналыг олгож байгаа ч энэ нь илүү ихийг бүтээгээрэй гэсэн захиас болов уу гэж бид ойлгож байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Хонхны дуу” клубын санаачилгаар Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын од”-оор шагнаж, хүндэтгэлийн самбарыг байршуулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг шалгарсан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршууллаа. …