Эрхэм хүндэт ард иргэд, оюутан залуучуудаа. Тариаланчид, ногоочдын маань хичээл зүтгэл, байгаль цаг агаарын таатай нөхцөлийн үр дүнд 2016 онд манай улс чамлахааргүй арвин ургац хураан авах боломж бүрдээд байна. Улсын хэмжээгээр 375.3 мянган га талбайд үр тариа, 22.0 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 63.8 мянган га талбайд тосны ургамал, 25.3 мянган га талбайд тэжээлийн ургамал, 4.2 мянган га …
Мэдээ мэдээлэл
August, 2016
-
24 August
Газрын наймаачид шүүхийн хаалга татаж эхэллээ
ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид иргэний өгсөн гомдлын нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албаны дарга Б-г саатуулж, цагдан хорьсон байна. Тэрбээр тус дүүргийн “Их цуурайтын ам”-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгосны хөлсөнд 200 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Б дээрх мөнгийг авсан аж. түүнийг үйлдэл дээр нь Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ …
-
24 August
Хуулийнхан олон хууль зөрчсөн асуудлыг нуун дарагдуулсан гэв
УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг өнөөдөр Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын менежер Б.Бат-Эрдэнэ мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлснээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амиа алдсан гэж өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан юм. Улмаар хэргийг …
-
24 August
Паралимпд оролцох Хятадын баг тамирчдын хувцас
Паралимпд оролцох Хятадын баг тамирчдын хамтын ажиллагааны түнш болох 361° компаниас Хятадын спортын төлөөлөгчдөд тусгайлан зураглан бүтээсэн тоглолтын хувцас болон шагнал хүлээн авахад өмсөх хувцсыг 8-р сарын 23-нд Бээжинд албан ёсоор олонд дэлгэв.
-
24 August
Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкмантай уулзлаа
Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг тууштай дэмжиж, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт НҮБ болоод түүний харъяа байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, …
-
24 August
“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийт 287 мянган ам метр талбайг цэвэрлэжээ
Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал /хөл газрын ургамал/ харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 07-р сарын 01-нээс 09-р сарын 01-нийг хүртэл зохион байгуулан, ажиллаж байна. “Шарилжгүй Улаанбаатар” аян 2 үе шаттай бөгөөд эхнийх нь 07-р сарын 01-нээс 07-р сарын 30-ныг хүртэл Үндэсний их баяр наадам, АСЕМ-11 …
-
24 August
Гадаад харилцааны яам дэргэдээ цэцэрлэгтэй болно
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан. ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тус яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Улсын төсвийн санхүүжилтээр 75 хүүхдийн цэцэрлэг …
-
24 August
520 сая төгрөгийн залилангийн асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газарт хандана
Япон Улсаас захиалгаа автомашин импортолдог “Алтан харилцаа” компанийн удирдлагууд залилан хийж, иргэдийг 520 сая төгрөгөөр хохироосон талаар өнөөдөр иргэн Э.Энхбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Тус компани нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдээс 520 сая төгрөгийн захиалга авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч автомашин оруулж ирээгүй байна. Иргэн Э.Эрхэмбаяр, ““Алтан харилцаа” компани нь автомшины захиалгыг интернетээр авдаг. Иргэдээс хамгийн их 36 …
-
24 August
Tаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 5-наас 11-ны хооронд болно
2 жилд тутам зохиогддог Tаеквондогийн өсвөр болон мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дуслуулсан хөлс бүхний тоогоор зүтгэж амжилтын Оргил өөд тэмүүлсэн Монгол улсын шигшээ баг бэлтгэлээ базаасаар…Хатуу биет хуглах төрөлд Дэлхийн аварга ОУХМ К.Сэйтхаан, Тулийн төрөлд Дэлхийн аварга ОУХМ Ж.Ганболд, Тулааны 64кг Дэлхийн аварга ОУХМ Н.Баярмөнх, 73кг Би , -80кг Дэлхийн аварга ОУХМ О.Баатарбек, +80кг Дэлхийн аваргын мөнгөн медальт СМ …
-
24 August
Монголын дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Хятадад алдаршиж байна
Медалиас үнэтэй эх орны нэр төр Мандахнаран гэдэг залуу хүрэл медаль хүртээд алдрын тавцан дээр зогссон бол дэлхий даяар ингэтэл алдарших байсан нь юу л бол? Түүний дасгалжуулагчийн хувцсаа тайлаад шүүгчийг гөлөлзүүлж байгаа бичлэг өмнөд хөршид ч чамгүй дуулиан дэгдээгээд байгаа ажээ. Хятадын спортын хорхойтнууд энэ удаагийн буруу зөрүү шүүсэн асуудал дээр сэтгэгдлээ үлдээснийг уншихад сонин санагдаж байлаа. Миний уншсан …
-
24 August
Хотын даргын сонголт хэмнэлт үү, тансаглал уу?
Тансаглалыг хумиж, эдийн засгаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ гэсэн сонгуульд ялаад удаагүй эх баригчдын амлалтыг иргэд мартаагүй. Иймээс ч хотын захирагч С.Батболдын өрөөний сонголт, тохижилтын талаарх зураг цахим сүлжээнд олны дургүйцлийг хүргэж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэг давхарт үүдэндээ жижиг хурлын танхимтай өмнөх нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өрөөг шинэ дарга голж, ийнхүү тамгын газрын гуравдугаар давхарт шинэ өрөөнүүд тохижуулан …
-
24 August
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг ил тод мэдээлэхийг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй мэдээлэх тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбар болон дүүргийн Боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгав. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай …
-
24 August
УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа
Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны …
-
24 August
Эдийн засагчид STAND BY-ийг дэмжлээ
Монголын шилдэг эдийн засагчид өчигдөр цуглаж эдийн засгийн хүндрэл түүнээс гарах гарц, шийдлийн асуудлаар хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн хүндрэлээс олон улсын байгууллагуудын тусламжтай гарч болох тухай доктор Ч. Хашчулуун илтгэл тавилаа. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас ОУВС-гийн өгдөг зээлд хамрагдах нь эдийн засгийг сэргээх нэг арга гэж үзэж байна. ОУВС бүх дүрэм журмаа 2011 …