Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 21 September

    Банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байна” гэж онцоллоо. Тэрээр“Засгийн газар ипотекийн зээлийг …

  • 21 September

    БОАЖ-ын яам ахмадын зөвлөх үйлчилгээтэй боллоо

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол  салбарынхаа ахмадуудыг хүлээж авч уулзлаа. Тэрбээр ахмадуудад УИХ, Засгийн газар, БОАЖ-ын салбарын бодлого шийдвэрийг танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Ахмадууд  салбарынхаа сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, байгаль орчны тулгамдсан асуудлуудаар санал бодлоо  уламжиллаа.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгохоор тодорхой заалт туссан. Энэ заалтыг хэрэгжүүлэхээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 19-ний …

  • 21 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гаванагийн Их сургуульд тавьсан “гайхамшигтай” лекц

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ-КУБЫН ХАРИЛЦАА Энд хүрэлцэн ирсэн эрхэм өндөр дээд зочид болон Гаванагийн их сургуулийн удирдлага, нийт профессор, оюутнууд болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Манай хоёр орон дэлхийн хоёр бөөрөнд оршдог. …

  • 21 September

    12 жилтний 12 жилийн ТӨӨРӨГ

    Хулгана жилтний төөрөг арван хоёр жилд Хулгана жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – Ажил алба хийгээд амраг сэтгэлийн хувьд жаргал амсана. Хөгжиж мандах нэг жил болно, өвчин зовлонгүй, ажил үйлсдээ амжилт олох бөгөөд санаанаас гадуур мөнгө болон эд зүйл олж баян элбэг амьдрах буй. Зохиол тууривах аваас жилийн эцсээс наана хэвлүүлвэл өгөөжтэй болно. Хулгана жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – …

  • 21 September

    Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй Мандела

    Өдгөө 53 настай Аша Мандела гэгч эмэгтэй дэлхийн хамгийн урт үстээр шалгарсан байна. Түүний хувьд 20 настай байхаасаа үсээ ургуулахаар шийдэж нэг ч удаа тайруулаагүй гэнэ. Бүсгүй 25 жилийн турш үсээ ургуулсан бөгөөд анх 20 настай байхдаа урт үстэй болсноор өөрийгөө төсөөлж мөрөөддөг байжээ. Тэрбээр өдгөө нөхөр хүүгийн хамт амьдардаг. Хааяа хүүгээ үсэндээ ороогоод явдаг гэнэ. Тэр ихэнхдээ хүүгээ тэврэх …

  • 21 September

    Оюутны эрүүл мэндийг дэмжих сар дуу хуур, инээд наргиагаар эхэллээ

    Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг жил болгон уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор өчигдөр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын их …

  • 21 September

    П.Ариунбилэг: Шүүгч болох гэж 20 жил тээсэн мөрөөдөл минь хэвээрээ

    Шүүгчийн туслахаар 20 дахь жилдээ ажиллаж буй П.Ариунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр анх хуульчийн мэргэжлийг эзэмшихдээ л шүүгч болно гэж зорьсон. Хуульчийн мэргэжлийн оргил гэгдэх шүүгчийн албан тушаалд хараахан хүрээгүй ч шүүхийн ажлын гүнд цаг наргүй зүтгэж өдий хүрсэн түүнээс шүүх, шүүгч, шүүхийн шинэтгэлийн талаар хамгийн бодитоор сонсохыг хичээв. – Таны бодлоор шүүгчийн туслах гэж хэн бэ, товчоор хэлбэл? – Шүүгчийн туслах бол шүүхийн …

  • 21 September

    НҮБ-ын ЕА-н 71 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгчийн хэлсэн үг

    “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД: МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ” Ноён Дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг  ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг  бүрэн дэмжиж ажиллах болно. Ноён Дарга аа, Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа энэ …

  • 21 September

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” нисэх буудлын дарга болжээ

    Мэргэжлийн Засгийн газрыг ураг төрлийн томилгоог хамгийн олноор хийж байна хэмээн олон нийт шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийг үргэлжлүүлсэн томилгоо өчигдөр болжээ. “Дүнжингарав” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн нөхрөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болгосон байна. Ямартай ч энэ томилгоог тойрсон шүүмжлэлүүд цахим орчинд идэвхтэй өрнөж байна.

  • 21 September

    Монгол, Азербайжаны гадаад харилцааны сайд нар дээд, өндөр түвшний айлчлалын ач холбогдлыг тэмдэглэв

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Элмар Маммадяров-тай 9 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Төв байранд уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын  дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцолж, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах талаар санал солилцов. Сайд …

  • 21 September

    Цацрагийн үүсгүүрийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирэх зөрчил эрс багасчээ

    “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэллээ- МХЕГ-аас “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөлтэй хамтран Замын-Үүд боомтод зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, …

  • 21 September

    Д.Дэмбэрэл ”Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн болох гэнэ

    “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэдний оронд ямар хүмүүсийг томилох нь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь, нөгөө 60 хувиар бууруулахаар яригдаж байсан 30 саяас дээш төгрөгийн цалинтай албан тушаалуудын тоонд “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүд ордог юм. Жирийн хүний хувьд энэхүү …

  • 21 September

    “Петровис” ХХК-ийн Үндэсний сурын баг улсын дөрвөн тэмцээний хоёрынх нь түрүүг авчээ

    Петровис” ХХК-ийн үндэсний сурын баг өнгөрсөн наймдугаар сарын 16-19-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон Үндэсний сурын холимог багийн Улсын аварга шалгаруулах харваа болон Баруун бүсийн чуулга харваанд амжилттай оролцлоо. Тэмцээнд тус баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон бол дараа нь зохиогдсон Баруун бүсийн чуулга цуваа харваанд спортын дэд мастер Пойлуурын Баярсайхан 32 онож, спортын дэд мастер Баяндүүрэнгийн …

  • 21 September

    БНЭУ-ын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна

    БНЭУ-ын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн байгууламжид 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө зэвсэгт этгээдүүд балмад халдлага үйлдсэний уршгаар цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна. Амь үрэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ялдамд террорист ажиллагаа нь тус бүс нутгийн тогтвортой байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүчин чармайлтанд саад учруулах ёсгүй гэж Монгол Улс …