Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.01/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 94 дэх хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрбээр Монголын ууган дунд сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль бол Монгол Улсын ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана, элсэж орно гэдэг …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
1 September
Фото:Хан-Уул дүүргийн 18-р сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Өнөөдөр өглөө 08 цагт Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн нээлтийн ажил болж өнгөрлөлөө. Нээлтийн ажиллагаанд дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг, 18 дугаар сургуулийн захирал Х.Чинбат, сургуулийн багш нар болон сурагч, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн авъяслаг сургачид урлагийн тоглолт үзүүлсэн юм. Хан- уул дүүрэг
-
1 September
Дахин төлөвлөлтийн бодит байдлыг иргэдийн хуралд оруулна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “хүн амьдрах боломжгүй” гэж дүгнэсэн Хан-Уул дүүргийн 2, 3-р хорооны нутаг дэвсгэр дэх “Нэхмэлийн шар” гэгддэг 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16, 3, 4, 8, 9-р байрыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэрийг 2014 онд гаргасан ч өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэх компани тодорхой болоогүйгээс иргэд хана, таазнаасаа суулт өгч, цуурсан байрандаа эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байгаа юм. Энэ …
-
1 September
Нийслэлийн хэмжээнд 31000 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ
Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101 650 хүүхэд хамрагджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
1 September
Түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 43 ам доллар болно гэж Дэлхийн банк таамаглаж байна
Дэлхийн банкнаас өнгөрөгч 8 дугаар сарын 26-нд мэдэгдэхдээ, “Нефть үйлдвэрлэгч зарим орны хангамж тасалдах тэрчлэн эрэлт хэрэгцээ нэмэгдэхтэй зэрэгцэн 2016 оны түүхий нефтийн үнэ баррель бүрдээ 43 ам доллар болон өсөх хандлагатай байна” гэжээ. Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн “Том оврын бараа бүтээгдэхүүний зах зээлийн хэт төлөв” улирлын сэтгүүлд тэмдэглэхдээ, Канад, Нигерийн нефтийн үйлдвэрлэл тасалдсаны улмаас энэ оны хоёрдугаар улирлын …
-
1 September
Нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна
Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий …
-
1 September
Улсын их хурлын дарга М.Энхболд СД-ийн 1 дүгээр дунд сургуулийн хичээлийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов
УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Эрхэм хүндэт багш сурган хүмүүлэгчид ээ, Хүүхэд багачууд, сурагчид аа, Та бүхэнд болон та бүхнээр уламжилж, Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн энэ хүндтэй индэр дээрээс Монгол Улсын өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж байгаа …
-
1 September
Франц сурагчид Монгол гэрт хичээллэнэ
Францын Фландерс хэмээх 700 гаруй иргэнтэй тосгоны хүүхдүүд Монгол гэрийн хэв загвартай ангид хичээллэхээр болжээ. Энэ ангийг 70 мянган еврогоор босгосон бөгөөд эхний ээлжинд 20 сурагч суралцуулахаар болоод байгаа гэнэ. Сургуулийн захирал Маретз ” Энэ анги нь Төв Азийн нүүдэлчин улс болох Монгол орны хэв загварыг хадгалсан бөгөөд дуу чимээ сайн нэвтрүүлдэг. Мөн дээрээ болон хоёр хаалга нь шилэн байгаа нь гэрэл …
-
1 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцлоо. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 62 бүлэгт 2400 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн долоон бүлэгт 303 зургаан настан элсэн орж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдмийн өргөөнд цугласан хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Ерөнхий сайд хуучнаар Ажилчны районы …
-
1 September
Шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа
Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баян, Баянжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр нутгуудаад гараад байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг өвчинтэй тэмцэх, түүнээс урдчилан сэргийлэх талаар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон А/628 захирамжийг энэ сарын 30-нд гаргасан. Тэгвэл тус захирамжийн биелэлт хэрэгжилттэй танилцахаар өнөөдөр /наймдугаар сарын 31-нд/ Нийслэлийн засаг …
-
1 September
Цахилгаан шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх есдүгээр сарын хуваарь
Та бүхэн зарлагдсан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сар өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил 2/IX Баянзүрх 10:30-17:30 2, 21, 27-р хороо, Бага Дарь эхийн 3-12, Сэлбийн 36-46-р гудамж, Ангрол-ойл, Содмонгол групп, Морьд хур, Кевико, Цагаан орой, Гуулинсайхан, Сити палас ХХК-ууд, ШШГЕГ-ын хорих 441-р анги, ЦХБАӨЗ болон эдгээрийн ойр орчмоор 5/IX Баянгол 11:00-12:30 3-р хороо …
-
1 September
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголын нэр ертөнцийн чихнээ” теле хичээл эхэллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заав. Хичээлийг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, “Монголын мэдээ” сувгаар болон олон нийтийн MNB.mn цахим хуудас онлайнаар шууд дамжууллаа. Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.
-
1 September
О.Баасанхүүг намын дайсан болгов уу?
Намын даргынхаа төлөө олны өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйлж чаддаг зориг, зүрхтэн МАХН-д бий. Тэгвэл Э.Эрдэнэжамъян гэх тэрхүү залуу улстөрч яг одоо анхаарлын төвд байгаа нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, басхүү дагаж мөрдөх хугацааг нь хойшлуулж байгаа эрх баригчдын үйлдэлтэй холбогдуулан хэвлэлд тайлбар өгсөн байна. Тэрбээр ярихдаа “Эрүүгийн хуулийг 2017 оны долоодугаар сарын 1-н хүртэл хойшлуулна гэдэг чинь Ерөнхийлөгчийн сонгуулийг …
-
1 September
Казахстаны Чимкент хотын удирдлагууд Г.Отгонцэцэгийг Ланд Круйзер Прадо болон нэг өрөө байраар шагналаа
“Рио-2016” олимпын наадмын анхны хүрэл медальт шавь Галбадрахын Отгонцэцэгийг маань Казахстан улсын Чимкент хотоос Ланд Круйзер Прадо жийп машин болон нэг өрөө байраар шагнаж урамшууллаа. Хийсэн хөдөлмөрийг нь бодитоор үнэлсэн Казахстан улсын Чимкент хотын удирдлагуудад баярлалаа. Г.Отгонцэцэгтээ аз жаргал, сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, Токио-2020 олимпын наадамд аварга болохыг аүсэн ерөөе. Дараагийн олимп чинийх болно. Багш Дашжамцын Энхбаатар
-
1 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат долдугаар сургуулийн нээлтэнд оролцоно
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хичээлийн шинэ жилийн баярт оролцож, багачуудад баяр хүргэнэ. Тэрбээр Нисэх дэх нийслэлийн долдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 08.30 цагт оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл