Мэдээ мэдээлэл

October, 2023

  • 4 October

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар, – УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, …

  • 4 October

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2023 оны аравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хагаст нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 3 October

    Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ

    Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн …

  • 3 October

    Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

    Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна. Зайсангийн хос гүүрний эхнийх нь ашиглалтад орсон, ажлын явц 68 хувьтай. …

  • 3 October

    С.Чинзориг:Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягт шаардахгүй боллоо

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид  үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг. Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй …

  • 3 October

    АТГ:Эрүүгийн 18 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 18 хэргийг …

  • 3 October

    Б.Энхбаяр:Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажлаа сайн хийж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.10.02/ өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Дараагийн хотын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болжээ. Хэрэв Х.Нямбаатар хотын даргаар томилогдвол, ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр томилогдох чигтэй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр ” Би Ерөнхий сайдтай уулзаагүй. Хууль зүй, …

  • 3 October

    Д.Сумъяабазар:Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. Зам …

  • 3 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. 2023 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 …

  • 2 October

    Д.Сумъяабазар:Хотын иргэдээсээ уучлалт хүсэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн талаараа мэдээлэл хийлээ. Тэрээр “Хотын даргын ажлыг авснаас хойш жагсаал цуглаан, цар тахал гээд амаргүй, хүнд үетэй нүүр тулсан. Энэ үед УИХ, Засгийн газартай сайн ойлголцож, ААН-үүдтэйгээ, ТББ-уудтайгаа харилцан ойлголцож байлаа. Хот гэдэг нэг хүний удирдлагаар, нэг намын удирдлагаар явдаг асуудал биш. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг …

  • 2 October

    Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайд буруутай хүмүүст хариуцлага тооцохоор болсон

      УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/ хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгсөн. Нэгэнт түгжрэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан ч алдаа гаргасан болохоор өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэлд ужгирсан хоёр, гурван том асуудал бий. Газар олголт, хот төлөвлөлтийн зөрчлүүд, …

  • 2 October

    Х.Болормаа:Мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил зориулсан ахмадуудаа үргэлж халамжилж байх ёстой

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран дүүргийнхээ 20 мянга гаруй ахмадын төлөөллийг Соёлын төв өргөөнд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Жил бүрийн аравдугаар сарын 01-нийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн …

  • 2 October

    Ж.Сүхбаатар:Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

    Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өглөө. Тэрээр “Надад хийсэн гэм буруутай зүйл байхгүй. Гэхдээ ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Миний бие нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн учир албан тушаалаасаа …

  • 2 October

    Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

      Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл явдал ямархуу дээд эрэмбэд очсоныг ертөнцөд нотолж байгаа явдал. Солонгосоос автобус нийлүүлсэн компанийн удирдлагыг авчраад, Монголд авчирсан “Тэнүүн огоо” гэгчийн захирал хамт байлцаад ард түмнээс хүлцэл өчив. Гэвч хүлцэл өчсөн хэрнээ, автобусаа шинэ болохоо, мөн Монголд худлаа мэдээлэл түгээгдсэний улмаас нэр төрөө сэргээлгэх, шүүх цагдаад …

  • 2 October

    Ардчилсан намын гишүүд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 25 жилийн өмнө энэ өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Жил бүрийн энэ өдөр талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, гэр бүл, найз нөхөд журмын нөхөд, хамтран зүтгэгчид нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр түүний хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.