Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 22 July

    Сургууль, цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 22-28-ны хооронд болно

    Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулагдахаар болжээ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй …

  • 22 July

    Модель С.Сарнай нүүр будалтын хичээл заахаасаа “ичиж” сургалтанд суув

    Японд боловсрол эзэмшиж, гадаадын загвар өмсөгчидтэй мөр зэрэгцэж алхаж явсан С.Сарнай эх орондоо ирээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч загварын амжилтуудаараа олонд төдийлөн танигдаж амжаагүй бүсгүй. Харин тэрбээр “Яг түүн шиг” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсоноос хойш богино хугацаанд олны танил болсон төдийгүй түүний урласан даашинзнаас өгсүүлээд нүүр будалтын хичээлүүд нь хүртэл охид хүүхнүүдийн анхаарлыг ихээр татаад байгаа. Загвар өмсөгч С.Сарнай …

  • 22 July

    Төв аймгийн Баянчандмань дахь амьтаны хүрээлэн

    Монгол дахь цор ганц амьтны хүрээлэн Төв аймгийн баяндчандмань сумд байрлаж байна. Энэхүү амьтны хүрээлэн  2015 оны 7 сараас эхэлж Баянчандмань суманд үйл ажиллагаагаа эхэлж  хүүхэд багачуудын нүдийг баясгаж байгаа билээ. Дашримд хэлэхэд энэхүү амьтны хүрээлэн тогосыг хосоор нь тэжээдэг юм байналээ. Хачирхалтай нь эрэгтэй тогос нь эмэгтэй тогосынхоо анхаарлыг татахын тулд өд сэдээ дэлгэдэг юм байна. Тус амьтны хүрээлэн …

  • 22 July

    Монгол улс дугуйн спортын дэлхийн аваргатай боллоо

    Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Б.Тэгшбаяр оролцож, илт даваа тэргүүлж, залуучуудын дэлхийн аварга боллоо. Доорх бичлэгээс та бүхэнд сүүлийн 7 тойрог буюу Б.Тэгшбаярын илт тасархай түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байгааг үзэх боломжтой. Түүний энэхүү гайхалтай амжилтаар Монгол түмэн бахархаж байна. Б.Тэгшбаяртаа улам илүү их амжилтыг хүсэн ерөөе.  

  • 22 July

    ОУОХ-ын Удирдах зөвлөл Оросын тамирчдын асуудлаар ням гарагт хуралдана

    Оросын баг тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэхээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ удирдлага энэ ням гарагт хуралдана. ОУОХ өчигдөр мэдэгдэл хийхдээ “бид Спортын арбитрын шүүхийн /САШ/ шийдвэрт дүн шинжилгээ хийх ёстой” гэв. Оросын тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулахыг хориглосон шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо гаргасныг эсэргүүцэн ОХУ зарга мэдүүлсэн ч Спортын арбитрын шүүх /САШ/ уг шийдвэрийг дэмжжээ. …

  • 22 July

    Д.Трамп: Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ дахин тэргүүлэгч орон болно

    АНУ дэлхийн тэргүүлэгч орон байхаа больсон. Гэхдээ хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвоос дахин тэргүүлэгч орон болж чадна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/ нэр дэвшигч Дональд Трамп мэдэгдэв. Тэрбумтан Дональд Трамп БНН-ын Үндэсний их хуралд үг хэлэхдээ “би бол Америкийн хөдөлмөрчин ажилчдын дуу хоолой” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр ярихдаа “бид ялан дийлэхээ больсон. Гэвч бид дахин ялж эхлэх болно. …

  • 22 July

    Монголын мэдээллийг “МОНЦАМЭ” 44 оронд түгээж байна

    “Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн түүхт 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал тус агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр /2016.07.22/ болж байна. Хурлын үеэр “МОНЦАМЭ” агентлагийн дарга А.Баатархуяг хэлэхдээ “Манай агентлаг мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, анхдагч эх сурвалжаас нь авахыг зорьж ажилладаг. Цаашдаа хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт мэдээллийн орчин үеийн технологийг хэрэглэж, олон улсын түвшинд өрсөлдөх, …

  • 22 July

    Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгчид улаанбаатарт чуулж байна

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ. Уулзалтыг монголын хуульчдын холбооноос 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулж байна. Уг чуулга уулзалтад олон улсын хуульчдын холбоо, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Австрали, Шинэ Зеланд зэрэг 30 орчим улсын хуульчдын холбоодын ерөнхийлөгч оролцож байна. Энэхүү 27 дахь чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус …

  • 22 July

    Даншиг наадмын үеэр Очирваань бурханы дүрийг зална

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг 2 дахь жилдээ  8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж  байгаа юм.  Наадмын үеэр  Монголчуудын …

  • 22 July

    Цагдаагийн алба хаагчдыг нийслэлийн засаг дарга урамшууллаа

    Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж,  Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр  уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/532 дугаар захирамжаар шагнуулж байгаа цагдаагийн  алба хаагч …

  • 22 July

    Баянхошуу, долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шатыг эхлүүлэхээр санамж бичиг үзэглэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний …

  • 22 July

    АСЕМ-ийн зочдод монгол хоолны амт, үйлчилгээний соёлоо харууллаа

    Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын үеэр Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж , АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх эрх авсан зочид буудлын дэргэдэх зоогийн газруудад мөрдөх “Хоолны жишиг цэс”ийг батлуулсан. Гадаад хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран  тогооч нарын дунд 3 шатны …

  • 22 July

    Цахилгааны гэмтлийг засварлав

    Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд 2016 оны 07 дугаар сарын 20,21-нд хэвийн ажиллалаа. Иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас нийт 11 санал гомдол хүлээн авч шуурхай зохицуулалт хийж холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж ажилласан. Үүнд: Зооноз Өвчин судлалын үндэсний төв-1, Мэдээлэл Шуурхай удирдлагын төв /102/-3, Нийслэлийн Өмчийн харилцааны газар-1, …