Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 19 July

    Сайд С.Ламбаа БНСУ-ын экспорт- импорт банкны ерөнхийлөгч Ли Док-хүүнийг УХТЭ-т хүлээн авч уулзлаа

    “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт – Импорт банкны ерөнхийлөгч ЛИ Док-Хүүнийг УХТЭ-т хүлээн авч уулзлаа. Уулзалтад монгол талаас ЭМСЯ-ны СБТГ дарга С.Энхболд, ГХААлбаны дарга Б.Янжмаа, СЭЗХэлтэсийн дарга Т.Баярсайхан, Сангийн Яамны ХСӨУГазрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл, Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ё.Амарбат, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн захирал Г.Баясгалан, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв …

  • 19 July

    “Оюутан цэрэг” хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан бол энэ жил …

  • 19 July

    Монголын дайчдыг НАТО-гийн медалиар шагналаа

    Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын цэргийн багийн III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаа манай цэргийн багийн алба хаагчдыг энэ сарын 15-нд “НАТО”-гийн медалиар шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, баазын …

  • 19 July

    Талархал

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлээр удирдуулан, Нийслэлийн шинэчлэлийн багт орж 4 жилийн турш ажиллан, Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэл, Үндэсний их баяр наадам  болон нийслэлийн хэмжээнд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад сэтгэл зүрхээ гарган ажиллаж Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан,  инженер хангамж, хот нийтийн аж ахуйн үйлчилгээний ажлуудыг дэмжин …

  • 19 July

    С.Батболдын фракци МАН-ын дарга М.Энхболдыг “шантаажилж” сайдын суудалд санаархав уу

    Бяцхан түүх сөхье… Энэ удаагийн УИХ-ын болон Аймаг, нийслэлийн сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл үзүүлж, үнэмлэхүй суудал олголоо. Ийм цаг үед МАН-ын дарга М.Энхболд болон намын удирдлагууд намынхаа өнгөрсөн 15  жил доторх түүхийг давтаж болохгүй. 2000 онд АН ялагдаж, МАН УИХ-ын 76 суудлаас 72 суудлыгн авч үнэмлэхүй олонх болсон үедээ Н.Энхбаяр гэдэг “хэмжээгүй эрхт эзэн”-ийг өөрсдөө ч мэдэлгүй төрүүлчихсэн …

  • 18 July

    Үрчийж харласан гарыг алимны шүүсээр арчлаарай

    Зарим эмэгтэйчүүд нүүрэндээ их анхаарал тавьдаг хэрнээ гоо сайхны бас нэгэн илэрхийлэл болох гараа тэр бүр анзаардаггүй. Тэгвэл энэхүү зөвлөгөөний дагуу гараа арчлаарай. Гаранд чийг дутагдсанаас болж хуурайшдаг. Иймд гэрийн нөхцөлд литр усанд цайны халбага сод, саван зорон хийж хөөсрүүлээд 15-20 минут дүр. Мөн төмс чанасан усанд дүрж болно. Хэрэв таны гар эвэршин хуурайшиж, арьс нь гуужсан бол зөөлрүүлэх тос …

  • 18 July

    Тарвага агнах, худалдаалах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    ЗӨСҮТөв нь өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна. Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандахыг хүсье. ДЭМБ-ын мэдээнээс …

  • 18 July

    Энхийг сахиулагчид үндэсний баяр наадмаа гадаадынханд сурталчилжээ

    Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөвдүгээр ээлжийн цэргийн багийнхан үндсэн үүргийнхээ хажуугаар эх орон, үндэсний соёл уламжлалаа дэлхийн орнуудын цэрэг эрст танилцуулж, сурталчилсан байна. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цэргийн багийн бие …

  • 18 July

    Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт хоёр өрөө байр өглөө

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд 70 жилийн түүхт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид илүүрхэн өнгөллөө. Үндэсний баяр наадамд амжилттай сайн оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдыг хүлээн авч уулзаж, баяр …

  • 18 July

    Зургаан удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ

    Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав. Объектын гал түймрийн улмаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Д (80 настай, эмэгтэй), Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэр, нас тодорхойгүй эрэгтэй нар тус тус өртөж нас барсныг аймаг, нийслэлийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Дорнод …

  • 18 July

    Монгол Солонгосын ижил түвшний эмнэлгүүд хамтрана

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж буй  төрийн айлчлалын  хүрээнд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам,  БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын тохиролцоонд  гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд  хоёр улсын  эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаа үргэлжилж Улсын нэгдүгээр, гуравдугаар  эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон  Монголын эмийн холбоодтой хамтран ажиллахаар  БНСУ-ын  Сөүл Сонму эмнэлэг, …

  • 18 July

    Дархан- уул аймгийн наадам өнөөдөр эхэллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр 2016 оны 07 сарын 18-ны өдөр 07.00 Дааганы уралдаан 09.00 Дааганы бариа /Морь барианы газарт/ 09.00 Өсвөрийн харваачдын хана хасаа харваа /Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд/ 10.00 Шагайн багийн харвааны нээлт /4 дүгээр сургуулийн зааланд/ 10.00 Насанд хүрэгчдийн хана харваа эхлэх /Миний …