Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 22 July

    ЭМСЯ-ны сайд С. Ламбаа cахилга хариуцлагатай ажиллахыг сануулав

    Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өчигдөр  яамныхаа нийт албан хаагчдыг хүлээн авч уулзаж юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн солигдож буй энэ үед  хүн бүр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж сахилга хариуцлагатай ажиллахыг сануулаад өнгөрсөн богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр  С.Ламбаа нь  2008-2012 онд  Эрүүл мэндийн сайдаар,  сүүлийн найман сарын хугацаанд  Эрүүл мэнд, спортын яамны Төрийн …

  • 22 July

    Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Түүнчлэн иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан 2016 он гарсаар …

  • 22 July

    УИХ-ын байнгын хороодын даргад нэр дэвшигчид

    Улсын Их Хурлын Байнгын хороо  өчигдөр үдээс хойш хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо:  Тус байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад 2000 оноос хойш Улсын Их Хурал, …

  • 22 July

    Засгийн газар 16 яам, ерөнхий чиг үүргийн 6 яамтай ажиллахаар болов

    Өчигдрийн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай,  хэлэлцсэн билээ. Засгийн газрын бүрэлдэхүүний саналыг гишүүдийн дийлэнх нь дэмжиж баталлаа. Ингээд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд 13 яам үүнээс ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 7 яамтай, бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайдтай ажиллахаар болж байгаа юм.

  • 22 July

    Улаанбаатарт өдөртөө бороо орно, 20 хэм дулаан

    Малчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны долоодугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун …

  • 21 July

    Ерөнхийлөгч Бан Ги Мүнтэй утсаар ярив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг  сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив. Ярианы эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан Монгол Улсад болж өнгөрсөн АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсанд …

  • 21 July

    ШШГЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    ШШГЕГ-ын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагчид аа,  Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Та бүхэнд ШШГЕГ үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн цогтой халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. …

  • 21 July

    Шилдэг үсний тайралтууд

        http://brightside.me/inspiration-girls-stuff/15-women-who-proved-that-cutting-your-hair-short-can-be-a-fantastic-idea-182455/

  • 21 July

    Жүжигчин Лэндсей Лохан хуримаа хийнэ

    Жүжигчин Лэндсей Лохан энэ онд багтаж хуримаа хийхээр төлөвлөж буй аж. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас Оросын бизнесмэн Игорь Тарабасов гэгчтэй болзох болсон юм. Хос Нью Йорк хотноо амьдардаг билээ. Игорь саяхан Лоханд гэрлэх санал тавьсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Жүжигчин Лэндсей Лохан энэ онд багтаж хуримаа хийхээр төлөвлөж буй аж. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас Оросын бизнесмэн Игорь Тарабасов гэгчтэй …

  • 21 July

    Дархан уул аймгийн наадмаар Ганболдын Ганням түрүүллээ

    Дарханчууд энэ сарын 18-20-ны өдрүүдэд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил Дархан хот байгуулагдсаны тэгш ой тохиож буй тул Дарханчууд урьдын жилүүдээс өргөн дэлгэр наадлаа. Баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, сумын заан С.Очирбат, аймгийн арслан Г.Ганням …

  • 21 July

    Б.Батцэнгэл: “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байна

    Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорсон. “Алдрын од” шагналын эзэн болсон Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт 7 дугаар сарын 30-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ тоглолтын тухай бид Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа. –Харанга хамтлагын гишүүдэд “Алдрын од” одонг нь хэзээ зүүж өгөх вэ?  -“Алдрын од” одонгоор шагнах үйл ажиллагаа нь “Найрсаг …

  • 21 July

    Засгийн газрын бүтцийг баталлаа

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн …