Гуравдугаар сард Америкт Доналд Трамп Бүгд найрамдах намаас ялалт байгуулан Ерөнхийлөгчид нэр дэвших болсноор америкчуудын Google-ээр “хэрхэн Канад руу шилжих вэ” гэсэн хайлт ихэсчээ. Түүнчлэн өнгөрсөн сард Их Британид болсон санал асуулгын дараа Их Британичууд ч гэсэн Google-с дээрхтэй адил асуултын хариуг хайж эхэлсэн аж. Google-ийн мэдээллийн албанаас хүмүүс Канадыг хамгийн тохиромжтой улс болгон харж байх шиг байна гэжээ. Америк, …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
8 July
Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хүрэлсүхийн Энхжаргал НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр …
-
8 July
National Geographic сэтгүүлийн шилдэг зураг “Монгол адуучин”
Жил бүр National Geographic сэтгүүлээс зохион байгуулдаг аяллын сэдэвт гэрэл зургийн уралдааны энэ оны шилдгүүд шалгарчээ. Энэ жил тус уралдаанд нийт 10000 гаруй бүтээл ирснээс шилдгийн шилдэг бүтээлийг Хонг конгийн гэрэл зурагчин Anthony Lau ийн Монгол адуучин залуу өвлийн шуурган дунд адуугаа тууж буй бүтээл хүртсэн байна. Anthony Lau National Geograpgic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа – ” Гайхалтай зураг дархын тулд надад ердөө хэдхэн боломж байгаа гэдгийг …
-
8 July
Засгийн газарт иргэдийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх санал хүргүүлнэ
МҮЭХ-ноос УИХ болон Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр 7 зүйл бүхий санал хүргүүлэх болжээ. 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнө МҮЭХ-ноос нам, эвслүүдэд “Иргэдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хүргүүлжээ. Үүнийг нь нам эвслийн бүлгүүд хүлээн авч, өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Энэ удаагийн сонгуульд дийлэнх олонхын суудал авсан МАН ч …
-
8 July
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 19 хүн төрийн дээд одон медаль хүртлээ
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хамт олноо ажил үйлсээрээ манлайлж ирсэн хүмүүс өнөөдөр төрийн дээд одон медаль хүртлээ. МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж шагналын хур буух ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн босгон дээр төрдөө ажлаа үнэлүүлж, …
-
8 July
“Гурван бүдүүн” хамтлаг өнөөдөр “CLUB 24”-д тоглоно
Монголын дууны урлагт өөрсдийн байр сууриа хэдийнээ олсон хамтлаг бол “Гурван бүдүүн”. Тэд “Цуг алхая”, “38-тай аав”, “Ижийгээ гомдоох учиргүй” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулдаг. Тэгвэл өнөөдөр залуусын хайртай хамтлаг маань “CLUB 24”-д Live Session-ийг Acoustic тоглолтоо хүргэх юм. Acoustic банзан гитартай тус хамтлаг хамгийн ХИТ дуунуудаа дуулахаас гадна хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлгээр дүүрэн үдшийг танд бэлэглэх гэнэ лээ. “CLUB …
-
8 July
“Улаанбаатарын үдэш” рок поп шоу Чингисийн талбайд болно
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан 7 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу зохион байгуулагдана. Энэхүү шоу арга хэмжээг UP MUSIC продакшн хариуцан зохион байгуулж …
-
8 July
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. “Учиртай гурван толгой” дуурь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил …
-
8 July
29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат томилогдлоо. Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг томилохыг дэмжлээ. Ж.Эрдэнэбатын намтар: -1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, -1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, -1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, -2002-2004 онд Удирдлагын академи, -2003-2005 онд Хөдөө аж ахуйн …
-
8 July
Сум,дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай саналыг УИХ-д хүргүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомын Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2016.07.07/ Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулснаа хүргүүлэв. Тус …
-
8 July
Жүжигчин:Т.Карма, Л.Дэмидбаатар, О.Бат-өлзий нар гавьяат жүжигчин цол хүртлээ
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг гавьяат жүжигчин цолоор шагналаа. Шагнал гардуулах ёслолын дараа …
-
8 July
Леонардо Ди Каприо-ийн шинэ найз бүсгүй
АНУ-ын жүжигчин, продюсер Леонардо Ди Каприо Лос-Анжелес хотод 1974 оны 11 сарын 11 нд төржээ. Тэрээр Оскарын кино наадамд 4 удаа нэр дэвшиж, 2016 онд шилдэг эрэгтэй гол дүрээр Оскарын шагналын эзэн болсон билээ. Кино наадмын шагналаас:”Оскар” (2016) “Алтан бөмбөрцөг” (2005, 2014, 2016) “BAFTA” (2016) “Мөнгөн баавгай” (1997) тус тус шагнал хүртэж байсан билээ. Тэрээр шинэ найз бүсгүйтэй болжээ. Леонардо Ди Каприо-гийн …
-
8 July
“Мал худалдаалах нэг цэг”-ийг байгуулжээ
Улсын баяр наадам угтан аймаг, сумдын малын худалдаачдад зориулж Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар “Мал худалдаалах түр цэг” байгууллаа. Захирамжийн дагуу энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт мал худалдаалах цэгийг байгуулжээ. Харин зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахыг хоригложээ. Засаг даргаас өгсөн үүргийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл