2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд 3,4 дүгээр ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах сургалт эхэллээ. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий …
Мэдээ мэдээлэл
August, 2025
-
20 August
Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ Экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ …
-
20 August
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны А1052 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 174 ширхэг уурын болон усан халаалтын зуухуудад есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх …
-
20 August
ОБЕГ:Үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй танилцлаа. ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан …
-
19 August
Хүнд суртлыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх талаар 17000 гаруй иргэн, ААН санал ирүүлсэн байна
Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр (2025.08.19) боллоо. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд С.Жавхлан болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай, төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийн талаар мэдээлэл сонсож Засгийн газрын хуралдаанд …
-
19 August
Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан …
-
18 August
Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байна. Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан …
-
18 August
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлээс сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд нэмэлт санхүүжилт гаргалаа. Тодруулбал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.2 …
-
18 August
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор нээсэн. Тэгвэл бусад нүхэн гарцын төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Санхүү, эдийн …
-
18 August
А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 341 дүгээр цэцэрлэгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ашиглалтад оруулсан. Гэвч үүнээс хойш 8 сарын хугацаанд цэцэрлэгийн тоног төхөөрөмж болон ширээ сандал, шүүгээ, хөнжил, гудас гээд хүүхдүүдийн хэрэглэх эдлэл хэрэглэлийг хариуцсан яам нь худалдаж аваагүй байна. Тиймээс энэ цэцэрлэгт суралцахаа хүлээж байгаа тусгай хэрэгцээт 50 гаруй хүүхэд, энгийн хэрэгцээт 200 гаруй хүүхэд 2025-2026 оны хичээлийн …
-
15 August
“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ
“Монголын төмөр зам” ТӨХК-аас төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ДАБЛЬФИШ” төмөр замын мэргэжлийн боловсролын сургуультай хамтран богино хугацааны түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ. Энэ сургалтын хүрээнд замчин, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч гэсэн ангиудад нийт 40 гаруй сурагчдыг орон нутгаас буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгаас сургаж төгсгөх юм. “Монголын төмөр зам” ТӨХК …
-
15 August
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Архаг ангилалд багтдаг оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн. Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж …
-
15 August
Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс Aqua хиймэл дагуулын MODIS-ын мэдээгээр гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлсэн байна. Үнэлгээгээр наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 61 хувьд …
-
15 August
Монголын төмөр замын салбарт анхны хосолсон хөдөлгүүртэй “HYBRID” зүтгүүр ашиглалтад орлоо
Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, анхны hybrid буюу хосолсон хөдөлгүүртэй зүтгүүрээ “Монголын төмөр зам” ТӨХК албан ёсоор хүлээн авлаа. Энэ зүтгүүр нь 2014 оноос ашиглалтын хугацаа дуусч, хадгалагдаж байсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2ТЭ116-2001 загварын зүтгүүр юм. Нэг жилийн хугацаанд БНХАУ-ын мэргэжилтнүүд болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн инженер, техникийн ажилчид хамтран иж бүрэн шинэчилж, …
-
15 August
Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл