Нийслэлээс олон жилийн турш алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлэн авах, ашиглалтыг нь сайжруулах, дахин төлөвлөх, дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь сургууль, цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно …
Мэдээ мэдээлэл
August, 2025
-
26 August
“Нүүдэлчин-2025”: Өсвөр бөхийн барилдаанд Б.Батбилгүүн түрүүлэв
“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн нийтийн монгол бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх С.Баянжаргал түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат залуу бөх Г.Лувсандорж үзүүрлэв. Дөрөвт Налайх дүүргийн бөх Э.Баатар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат бөх З.Мягмаржав нар үлдлээ. Харин өсвөр бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын шандас …
-
26 August
“Нүүдэлчин” соёлын фестивалийн тайзнаа язгуур урлагийн тоглолт боллоо
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан …
-
25 August
Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шагайн харваанд “Цэц баян” баг түрүүлэв
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус фестивалийн шагайн харвааны тэмцээнд долоон багийн 6-16 насны 56 харваач өрсөлдлөө.Тэмцээнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат А.Хаш-Эрдэнэ ахлагчтай “Цэц …
-
25 August
Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо
Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах /2025.08.22/захирамж гаргалаа. Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны …
-
25 August
Адуучин тэмцээнд Увс аймгийн Өмнөговь сумын Н.Баатарсүрэн түрүүллээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үндэсний спортын отгон төрөл болох адуучин тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн нийт 35 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрт Увс аймгийн Өмнөговь сумын харьяат “Нүүдэлчин-2024” фестивалийн адуучин тэмцээний дэд байр, аймгийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт, сумын хошой аварга, бүсийн тэмцээний хошой алтан медальт, адуучин Н.Баатарсүрэн шалгарав. Харин дэд байрт Багануур дүүргийн адуучин, “Нүүдэлчин-2024” фестивалийн тэргүүн байр, …
-
23 August
“Нүүдэлчин-2025” соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Э.Сумьяабат түрүүлэв
Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, Монгол Улсын начин Э.Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр …
-
22 August
С.Амарсайхан:“Нүүдэлчин” фестиваль бол түүх, уламжлал, өв соёлыг сэргээн сануулж, залуу үед өвлүүлэх төв тайз юм
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 4 дэх жилдээ Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь Монгол Улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг таниулж, аялал жуулчлал болон эдийн засгийг дэмжих зорилготой үндэсний болон олон улсын чухал арга хэмжээ юм. Фестивальд 21 аймаг, нийслэлийн 450 гаруй өв уламжлагч өөрсдийн авьяас чадвар, өв соёлыг …
-
22 August
“ABU Робокон 2025 Ulaanbaatar” олон улсын тэмцээн Ням гарагт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Тэмцээний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров “Бид хоёр жилийн хугацаанд дүрмээ боловсруулж, 2024 оны …
-
21 August
Б.Марал-Эрдэнэ “TOUR OF MONGOLIA” олон өдрийн уралдаанд дөрөв дэх удаагаа түрүүлэв
Баруун бүсэд зохион байгуулагдсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia 2025” Монголын олон өдрийн уралдаан өндөрлөв. Баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км замыг туулж уралдахад “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б. Марал-Эрдэнэ түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртлээ. “Tour of Mongolia” нь Монголын олон өдрийн уралдаан нэртэйгээр анх 1965 онд болоход ОУХМ Я.Баатар түрүүлж байсан бөгөөд түүнээс …
-
21 August
А.Амартүвшин:Энэ жилээс Улаанбаатар хотод хагас коксон түлш хэрэглэнэ
Уурын болон усан халаалтын зуух ажиллуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх байгууллагыг түүхий нүүрс түлэхийг ирэх сарын 15-аас хориглосон. Байгууллагууд түүхий нүүрсний оронд мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа. Тэрбээр “Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. Есдүгээр сарын 15-аас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль, цэцэрлэгийн 20 …
-
21 August
“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна. Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв …
-
21 August
Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2025 оны их цэвэрлэгээ хийх хуваарь болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Их цэвэрлэгээг энэ сарын 23,24-ний өдрүүдэд хийх бөгөөд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэнэ. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод жилд 8 их …
-
21 August
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй …
-
21 August
Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван үе шаттай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл