Мэдээ мэдээлэл

September, 2025

  • 1 September

    Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төсөл батлагдлаа

    Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит бус хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм болон намын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлах, намын даргыг сонгох гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Их хурлын ээлжит бус хуралдааны эхэнд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож …

  • 1 September

    Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө. Ирэх жилийн төсвийн  бодлого макро түвшинд төсвийн …

  • 1 September

    Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна

    Нийслэлийн хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль юм. Тус сургуулийг 1975 онд байгуулсан бөгөөд өдгөө 50 жилийн ойтойгоо золгож буй. Тус сургуулийн нээлтэд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр оролцлоо. Энэ хичээлийн жилд уг сургуульд 29 бүлэгт 380 гаруй сурагч суралцаж …

  • 1 September

    Нийслэлийн ерөнхий боловсролын 25.162 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдана

    Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2025 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 19.300 хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж, 7 хоногийн 2-3 өдөрт сүү ууж байна. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 5 сургуулийн 5862 хүүхдэд 7 хоногийн 1-2 өдөрт …

  • 1 September

    Төр хөрөнгө хураах уу, хөрөнгөө хураах уу

    Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Хүлээлт үүсгэв. Айдас төрүүлэв. Зарим нэгэнд улс төрийн “оноо” цуглуулах завшаан болов. Үндсэн хуулинд заасанчлан шударгаар хөрөнгөтэй болох эрхээ эдэлсэн хэн бүхэнд хамааралгүй нь ойлгомжтой. Тэд хүлээж байна. Шударга бусаар, авлига, албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөтэй болсон “нөхдүүд”ийн хөрөнгийг хураана …

August, 2025

  • 29 August

    Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. …

  • 29 August

    С.Эрдэнэболд:Ардчилсан намын даргыг Үндэсний бодлогын хорооны 390 гишүүний саналаар сонгоно

    Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд “Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ өчигдөр хуралдсан. Энэхүү хурлаар АН-ын удирдлага буюу дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ийнхүү наймдугаар сарын 29 буюу өнөөдрийн 11.40 цагаас оройны …

  • 29 August

    УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ өглөө

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын даргад өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор өглөө.Тэрбээр хүсэлтээ өгснийхөө дараа мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Миний хувьд Ардчилсан намын гишүүнээр элсээд 25 жил, АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогдоод 10 жил, АН-ын УТЗ-ийн гишүүнээр сонгогдоод найман жил болж байна. Мөн сүүлийн хоёр парламент дамжин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж …

  • 29 August

    А.Амартүвшин: 2025 онд нийслэлээс боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийг зарцуулаад байна

    2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс сургууль, цэцэрлэгийн бэлэн байдал, барилгын явц, урсгал засварын ажилд хяналт тавин, асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Энэ хүрээнд боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр боловсролын салбарын ажлыг эрэмбэлж, зөв дэс дараатай гүйцэтгэх нь чухал. Тухайлбал, улсын сургуульд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдсэний дараа …

  • 27 August

    ОУХМ Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ХҮРЭЛ медаль хүртлээ

    Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд  болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна. Өнөөдөр тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль …

  • 27 August

    Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлдэг зарим чиг үүргийг хорооны Засаг даргад шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын дүүрэг, хороодын Засаг дарга нартай хийж буй гурав дахь  удаагаа уулзалт хийлээ.  Өмнө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болон зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд уг хэлэлцүүлэг болж, үүрэг даалгаврын хэрэгжилт болон хороодод хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газраас нийслэлийг хэрхэн дэмжих, бодлогын түвшинд хэрхэн уялдаж ажиллах талаар …

  • 27 August

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламж барих түншлэлтэй гэрээ байгууллаа

    Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина. Энэ хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендерийг зарласан. Гүйцэтгэгчээр хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК …

  • 27 August

    НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ. Уг санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000 орчим …

  • 26 August

    Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид алтан медаль хүртлээ

    “Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр 2025 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцсон ба спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн …

  • 26 August

    Цаасан суурьтай мэдээлэл цахимжиж Төрийн өмчийн мэдээлэл ил тод, найдвартай болох эхлэл тавигдлаа

    Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг систем дээр ажиллах арга зүйг түгээх сургагч багш буюу системийн хэрэглэгчдийг бэлтгэх сургалтыг нийслэл, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэллээ. Тэрбээр төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн харилцаа …