Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 29 June

    Сонгуулийн ирц улсын хэмжээнд 55 хувьтай явагдаж байна

    17.00 цагийн байдлаар Улсын хэмжээнд санал хураалт 55 хувьтай байна Орон нутагт   12.00 цагийн байдлаар 17.00цагийн  байдлаар   Архангай аймаг   1 тойрог -22,9 71,1   2 тойрог-26,6 59,1   3 тойрог-26,1 69,4   Баян- Өлгий аймаг   4 тойрог-16,3 57,5   5 тойрог-18,4 68,2   6 тойрог -14,8 64,9   Баянхонгор аймаг   7 тойрог-35,6 53,3   8 …

  • 29 June

    Хүй долоон худагт 6000 авто машины зогсоол ажиллуулна

    Энэ жил наадамчдыг Монголдоо үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобусаар тээвэрлэхээр бэлтгэл хангажээ. Өнгөрсөн жилийн хувьд наадмын талбайд 15 ширхэг цахилгаан автобусаар үйлчилж байсан бол өнөө зун тоог нь нэмэхээр болсон байна. Автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний замыг тавьсан байна. Мөн энэ жил Хүй долоон худагт үзэгчдийн суудлын тоог нэмж байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол үзэгчдийн суудал хоёр …

  • 29 June

    Нэрс цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

    Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг  багасгадаг  тэгвэл чихрийн шижингийн хоёрдугаар үед хамрагдсан өвчтөнүүд  нэрс жимсийг хэрэглэх нь сайн үр дүнтэй. Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгахаас гадна гэдэс эвгүйрэх, хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөөтэй. Энэхүү жимс нь байгалийн цэвэр анитибиотик учраас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

  • 29 June

    Нийслэлд сонгуулийн ирц 15 цагийн байдлаар 36.9 хувьтай байна

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн  9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 15 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа. …

  • 29 June

    Туркийн нисэх буудалд террорист халдлага гарч 28 хүн амиа алдлаа

    Туркийн Ататурк Олон улсын нисэх буудалд өнөө өглөөний 6:42 цагт террорист халдлага гарсан тухай CNN агентлаг шуурхай мэдээ дамжууллаа. Олон хүний амь эрсэдсэн аймшигт хэргийг 3 амиа золиослогч төв хаалганы дэргэд бөмбөг дэлбэлсэн гэж Истанбул мужийн захирагч Васип Сахины хэлж байна. Дэлбэрэлтийн улмаас 28 хү нас барж 60 гаран хүн их багах хэмжээгээр бэртжээ. Зохион байгуулалттайгаар дэлбэрлт болсон байна. Ататурк нисэх …

  • 29 June

    Шуурхай мэдээ: Тог тасарснаас БГД-ийн дөрвөн хорооны иргэд сонгуулиа өгч чадахгүй байна

    Улсын их хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж буй энэ өдөр зарим тойргийн хэсгийн хороодод тог тасарсан тухай мэдээлэл ирээд байна. Эрчим хүчний найдвартай байдлаа хангаж онцгой байдалд ажиллах ёстой хэсгийн хороодод ийнхүү удаа дараа тог тасарсан нь хачирхалтай. Тэр дундаа Улсын их хурлын сонгуулийн 70-р тойрогт удаа дараа эрчим хүчний асуудал үүссэн нь сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөх вий гэсэн …

  • 29 June

    Өтгөн цайнаас татгалзаарай

    Үргэлж өтгөн цай уувал эрүүл мэндэд муу. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин сэдэрнэ. Иймд өглөө хярам, буцалсан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цайн биенд шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг   багасгадаг. Цус төлжилтийг сааруулж, даралт бууруулдаг төдийгүй унтахын өмнө өтгөн цай уувал нойр хулждаг.  

  • 29 June

    АН-ын нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдлүүдийг баримттайгаар дэлгэлээ

    МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-ын төв штабын зүгээс хууль хяналтын байгууллагаас шалгаж, хариуг нь эцэслээгүй хэрэг, үйлдлүүдийг мэдээлэхгүй байхыг хичээж байлаа. Гэтэл АН-ын удирдлагууд увайгүй үйлдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгаж, эцэслээгүй хэргүүдийг сургаар мэдээлж МАН-ын нэр дэвшигчдийн нэр хүндэд халдлаа. Тиймээс МАН-ын сонгуулийн штабаас АН-ын нэр дэвшигчдийн …

  • 29 June

    НИТХ-ын дарга Д.Баттулга саналаа өглөө

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 10-р хэсгийн санал авах байранд 11:00 цагт саналаа өглөө. Тэрээр нийслэлчүүддээ хандан иргэнийхээ эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • 29 June

    Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ

    Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ. Энэ жилийн хувьд долдугаар сарын 18-24-нд 11 аймаг баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-наас хойш наадмаа тэмдэглэхээр товлосон байна. Харин Өмнөговь аймаг наадмын өмнө буюу долдугаар сарын 9-10-нд наадмаа зохион байгуулахаар болжээ.

  • 29 June

    Улс төрийн намын удирдлагууд СЕХ-нд шаардлага хүргүүллээ

    Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар  харъяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, …

  • 29 June

    Сэлэнгэ аймгийн 25-р тойрогт сонгуулийн ирц 48 хувьтай хамгийн өндөр байна

    Өнөөдөр Улсын Их Хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж байна. Өнөөдөр 12 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа тухай мэдээлэл хийсэн юм. Аймаг орон нутгийн ирц хоцорч ирсэн бөгөөд зарим аймагийнх ирээгүй байсан юм. Ингээд ирцийг  танилцуулая: Орон нутагт Архангай аймаг 1 тойрог -22,9 2 тойрог-26,6 3 тойрог-26,1 Баян- Өлгий аймаг 4 тойрог-16,3 5 тойрог-18,4 6 тойрог -14,8 …

  • 29 June

    МАХН-ын дарга Н.Энхбаяр саналаа өглөө

    МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, гэргий О.Цолмонгийн хамт 60 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд ирж УИХ, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө.

  • 29 June

    Наадмын сүлд дуутай болов

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар …

  • 29 June

    Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа

    Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхойлоод уг хуулийн 70.1.6-д “…бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” мөн зүйлийн 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн …