Мэдээ мэдээлэл

September, 2023

  • 4 September

    “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа

    Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Аймаг тус бүрийн урт …

  • 4 September

    Засгийн газар:2024 оноос багш нарыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна

    Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа. 1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд …

  • 4 September

    “Боловсролд ээлтэй“ зургаан Засаг даргыг нэрлэжээ

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролд ээлтэй зургаан Засаг даргыг нэрлэлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам “Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хүүхэд бүрийн өмнө нээж өгөхийг зорьж байгаа билээ. Энэ боломжийг бүрдүүлэхэд цахим сургалтын ач холбогдол их юм. Хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг …

  • 4 September

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт 150 хэргийг шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.874, мөрдөн байцаалтын 2474 хэрэгт хяналт тавьж, нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: – Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.П нь тус эмнэлэгт хэвтэн …

  • 4 September

    Хятадын кино өдрүүд үргэлжилж байна

    “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 31-ний өдөр “Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийсэн билээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцов. Энэхүү үйл …

  • 4 September

    “Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдгүүд шалгарлаа

    Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урлаг соёлын арга хэмжээг энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Бид авьяас хэмээх нэг хэлтэй уриан дор Хятад дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жилийн тэмцээнд 100 гаруй хүн бүртгүүлж, шилдгүүдийг шалгарууллаа. “Хятад дууг хэн …

  • 4 September

    П.Сайнзориг: Допинг илэрсэн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан

    Өнгөрсөн наймдугаар сарын 21-ны өдөр Үндэсний бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс  энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Допинг илэрсэн бөхийн Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргах хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2023.09.04/ Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Энэ жилийн Үндэсний их …

  • 3 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангаж байна. Мөн уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт хийж улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэн, …

  • 3 September

    Говь-Алтай аймагт нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ …

  • 3 September

    Говь-Алтайн иргэд шударга ёсны тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, авлигын эсрэг тэмцлийг идэвхжүүлэн, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарч байна. 2020 онд Монгол …

  • 2 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:   Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт зочид оо. Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, …

  • 2 September

    Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ

    Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. …

  • 1 September

    Сүхбаатар дүүрэг Герман улсын Герман монголын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Барут Марк хотын захирагч  Петр Илк, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Михайл Эбэл болон ХБНГУ-ын Герман Монголын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Карстэн Виттке нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар дүүрэг болон Герман Монголын нийгэмлэгийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөгжүүлэх …

  • 1 September

    Л.Энх-Амгалан:Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах бодлого нь халамжийн бодлого биш

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ. Багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, …

  • 1 September

    Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа

    “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд батлуулахаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Уг төсөл нь 6 бүлэг, салбарын 14 үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн 34 үр дүн, хөтөлбөрийн 95 үр дүн нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн …