Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 18 April

    69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил хийнэ

    2016 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлууд эхлээд байна. 2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын  ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 …

  • 18 April

    Кобигийн сүүлчийн тоглолтын “агаар” үнэд хүрэв

    Өнгөрсөн долоо хоногт алдарт сагсан бөмбөгч Коби Брайнт сүүлчийн тоглолтоо хийсэн нь түүний сая сая шүтэн бишрэгчдийн хувьд дахин давтагдашгүй мөч болов. Сүүлчийн тоглолтын үеэрх “Staples center”-ийн уур амьсгалыг хадгалж үлдэх гэрэл зураг, дүрс бичлэгээс гадна ууталсан агаар хүртэл тоглолтын дараа үлджээ. Цахим худалдааны “e-Bay” сайтад “Коби Брайнтын сүүлчийн тоглолтын агаар” гэгч ууталсан агаарыг зарахаар байршуулжээ. Дуудлага худалдаа 1 доллараас …

  • 18 April

    Монгол улсын Ерөнхий сайд төрийн үйлнээ “балчирдаад” байна

    Монгол улсын түүхэнд өвчиний дэгдэлтээр улс гамшигийн хэмжээнд хүрч байсангүй. Нэг талаас “цагаан” түүхтэй. Гэтэл 2016 он гарсаар “муу бүхий л” түүхийн эхлэл байсан гэхэд хилсдэхээргүй л болж байна. Үүнийг гаргалгааг Ерөнхий сайд “Хөнгөдөөд” байна гэж тайлахаас өөр арга алга. Үе үеийн Ерөнхий сайд нар нийгмийн “эмзэг” асуудлуудын “эхийг нь эцээхгүй тугалыг нь тараахгүйгээр” улс нийгмээ удирдан яваад болоод л …

  • 18 April

    “Хосбилгүүнзул”-ын захирал төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд тусална

    Сүүлийн үед нийгмийн сүлжээнд улаанбурхан өвчнөөр хүүхдүүд эндэж байгаа нь хэн хүний санааг зовоон байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдөр улаанбурхны өвчлөлийн эсрэг иргэд Зайсан дахь Бурхантай хөшөөний дэргэд “Бойтогтой жагсаал” зохион байгуулж өөрсдийн дуу хоолойг төр засагт хүргэн хандив цуглуулах аяныг зохион байгуулж, харамсалтайгаар хорвоог орхисон бяцхан үрсийнхээ араас зул өргөсөн юм. Тэгвэл энэхүү асуудалд компани байгууллагууд ч анхаарлаа хандуулан …

  • 18 April

    “Алдар”-ын тамирчин эх орондоо анх удаа таэквондогийн төрлөөр олимпийн эрх авлаа

    “Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилт үзүүлж буй сайхан мэдээ байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан бөгөөд Олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж зорилгодоо хүрлээ. Ийнхүү Монгол Улс түүхэндээ …

  • 18 April

    Мал төллөлт 43 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна. Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, …

  • 18 April

    Сонгинохайрхан дүүргийн фермерийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

    Сонгинохайрхан дүүргийн 21 р хороонд амьдарч байгаа иргэдийн  амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй гэж хороо дүүргийн  удирдлагууд харж байна. Тиймээс мал бүхий иргэд фермер эрхлэгчдийн анхны зөвлөгөөнийг зохион байгуулж,   фермер эрхлэгчдийн холбоог байгууллаа. Ингэснээр мал бүхий иргэд  эрх ашгаа нэгтгэж, хамтран ажиллах боломж бүрдэж байна гэж тэд үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн …

  • 18 April

    Бөө хэн нэгний үр удмыг “хараах” гэж ирдэггүй

    Дэлхий дээрхь энэ олон шашин дотор Монгол бөөгийн шашны тухай гайхамшиг маш ихээр яригдаж байдаг. Бөөгийн шашны тайлагдашгүй нууц, гайхамшгийн тухай үлгэр домог мэтээр л ярьдаг. Харин энэ цагт бөө мөргөлийн тухай үлгэр домгийн гэхээсээ илүү айдас төрүүлэм, жихүүцэм, эвгүй мэдээнүүд ихээр гарах болж. Бөө судлал бол далд ертөнц судлалын шинжлэх ухаантай холбогдох учиртай. Энэ олон шашны урсгал дотроос сүнсний …

  • 18 April

    Энэ сарын 21,22-нд захууд амарч тээврийн хэрэгсэл тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 3-5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Иймд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 18 April

    Жуулчдад үйлчлэх цагдаа нар хэлний мэдлэгээ дээшлүүлж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм. Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх …

  • 18 April

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХӨСҮТ-д ажиллаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн Бямба гарагт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр энэ үеэр тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнууд болон тус тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй уулзан санаа бодлыг нь сонсч ярилцлаа. Эрчимт эмчилгээний тасагт өнөөдөр 18 өвчтөн эмчлүүлж байна. Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс …

  • 18 April

    Зургадугаар сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нэгэн зэрэг олгоно

    Сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай уулзаж ярилцлаа.             Ойрын үед хийгдэх ажил юу байгаа вэ?              Сонгуулийн тухай хуульд зааснаар 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө нам, эвсэл, сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх ёстой. Мөн мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Энэ чиглэлээр Үндэсний аудитын газар, Сонгуулийн Ерөнхий Хороо хамтран ажиллаж байна. Үүний …

  • 18 April

    “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк гарлаа

    АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 15-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Дээд түвшний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа ихээхэн онцлогтой. АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан …

  • 18 April

    С.Төмөрхүү: Шинэ холболтын журмыг мөрдсөнөөр хэрэглэгчдийн нуруун дээрх ачаа багасна

    Ч.Үл-Олдох  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шинэ холболтын үйлчилгээ энэ сарын 15-аас эхлэн шинэ журмаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүрч эхэлнэ. Энэ талаар тус компанийнгүйцэтгэх захирал Ш.Төмөрхүүтэй ярилцлаа. -Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өнөөгийн байдал, холболтын ачаалал, даац  ямар байгаа вэ? -Манай компани өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын  нийт  327 мянга шахам хэрэглэгчид цахилгаан эрчим хүч …

  • 18 April

    Нярай хүүхэд халдварт өвчнөөр өвчилж буй нь хөхөөр хооллохгүй байгаатай холбоотой гэв

    -Эхчүүдийн 45 орчим хувь нь хүүхдээ хөхөөр хооллож байна- “Сүүлийн жилүүдэд 18-30 насныхан улаанбурханд өртөмтгий байна. Оноор нь авч үзвэл 1990-ээд оныхон. Нийгэм, цаг үе тогтворгүй байснаас үүдэн тухайн үеийн хүүхдүүд улаанбурханы эсрэг товлолт вакцинд хамрагдаж чадсан эсэх, тус вакцин чанартай байсан уу гээд эмч, мэргэжилтнүүдийн эргэлзээг төрүүлж байгаа олон асуудал бий” хэмээн ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр насанд хүрсэн иргэд улаанбурхан …