Мэдээ мэдээлэл

March, 2023

  • 22 March

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22-НЫ 08 ЦАГААС 20 ЦАГ ХҮРТЭЛ: Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр нойтон …

  • 21 March

    С.Батсайхан:Газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх шаардлагатай

    “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнд Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр “Хөрсний суулт, нуралт, гулсалт гэдэг бол чухалчилж авч үзэх ёстой үзэгдлүүд. Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод баригдсан барилгуудын ихэнх нь ууланд байна. Гадаргуугийн налуу 15 …

  • 21 March

    Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна

    “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайхан барилга байгууламжийн зураг төсөл, зохиогчийн хяналт сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр “Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна. Монгол Улсын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Зохиогчийн хяналтын хувьд түгээмэл …

  • 21 March

    Б.Ууганбаяр:Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалт зохион байгуулна

    “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд Турк Улсад болсон газар хөдлөлтийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хуваалцсан юм. Тэрбээр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд ирэх тавдугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын …

  • 21 March

    УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ

    УИХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн хуралд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үүрэг чиглэл өгчээ. Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдах явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг зарлаж, олон улсын гэрээ эрхзүй, конвенцын хүрээнд тэднийг шилжүүлэн авчрах ажлыг эхлүүлсэн. “Шүгэл” …

  • 21 March

    МАН:Хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД БҮРД ОЛГОХ чиглэлийг Засгийн газарт өглөө

    УИХ дахь МАН-ын бүлэг  өчигдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. 1. УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, Аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо. 2. УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг …

  • 20 March

    Явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавина

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн …

  • 20 March

    Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Гуравдугаар сарын 10, 13-нд Энхтайваны өргөн чөлөөнд явдаг Ч:1 чиглэлд туршилт хийж, өглөө автобусны эцсийн буудлаас явдаг байсныг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөсөн. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь …

  • 20 March

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийлээ. Тэрбээр дэлхийн эдийн засаг, геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс судалгаанд суурилсан урт хугацааны стратегитай байх нь чухал. Төрийн бодлогод эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоо хэрэгтэй байгааг тэмдэглээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа …

  • 20 March

    БНСУ дахь Монгол иргэд төрийн үйлчилгээ авч эхэллээ

    Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ. “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан …

  • 20 March

    Ч.Сугармаа: Жолооч, тээвэрчид ээ, амьдрал залгуулдаг авто замаа хайрлая

    Зам, тээврийн хөгжлийн яамны АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаатай ярилцлаа. –Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын засвар, арчлалтад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Замын засвар арчлалтад шинээр зам барихаас илүү анхаарах ёстой байдаг. Замын эвдрэл, хагаралд ДААЦ ХЭТРЭЛТ хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Яамны зүгээс авто замд нэмж эвдрэл гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Энэ …

  • 20 March

    Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган зохион байгуулна

    Гуравдугаар сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 03 дугаар сарын 20-24-ний өдөр зохион байгуулна. Чуулганыг угтаж: “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр,“Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын …

  • 20 March

    С.Төмөрдулам: Нийслэлийн хэмжээнд барьж байгаа барилгуудад урьдчилсан үзлэг, шалгалт хийнэ

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа. -Барилга байгууламжийг ашиглалтад оруулах явц хэрхэн өрнөдөг вэ? -Монгол Улсын хэмжээнд барилга барьж …

  • 20 March

    Ц.Тулга: Барилгын чанар, аюулгүй байдалд бүх түвшинд анхаарах шаардлагатай

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас хотын барилга байгууламжуудын газар хөдлөлт тэсвэрлэх чадавхийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар тодрууллаа. –Улаанбаатар хотын барилгын аюулгүй байдал, чанар, эрсдэлийн …

  • 20 March

    Т.Баярсайхан:Хан-Уул дүүргийн 20–р хороонд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арьс ширний “Булигаар” ХК-д ажиллаж, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй санал солилцлоо. Тодруулбал, тэрбээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын төлөөллийг байлцуулан Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн …