Мэдээ мэдээлэл

August, 2022

  • 3 August

    Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх  4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт …

  • 3 August

    Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх юм. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн …

  • 2 August

    Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина

    Нийслэлд Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4, ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байгаа аж. Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын …

  • 2 August

    ШӨТХГ: Зах, худалдааны төвүүдэд төмс 1,125-2,930 төгрөгөөр худалдаалагдаж байна

    Төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Монгол төмс Барс зах дээр бөөний үнэ кг нь 1,125₮, жижиглэн кг нь 1,500₮,Хүчит шонхор зах дээр кг нь 2,000₮,Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2,930₮,Миний сүлжээ худалдааны төвд кг нь 2,500₮,И-март худалдааны төвд кг нь 1,580₮,Номин худалдааны төв кг нь 2,499₮,Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2,500₮,Бокс …

  • 2 August

    Даншигт барилдах бөхчүүдийг энэ сарын 6-нд бүртгэнэ

    Хүрээ цам, Даншиг наадам наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас цагаас эхлэх аж. Харин Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцох ба нэг …

  • 2 August

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 235 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2022 оны 7 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өглөө. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 13 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх …

  • 2 August

    Төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

    Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын явцын мэдээлэл”-ийг нийслэлийн удирдах ажилтнууд сонслоо. УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд …

  • 2 August

    Дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийсэн. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, Ковид-19-ийн хариу арга хэмжээ зохион байгуулахын дээр нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй …

  • 2 August

    О.Чимэдцэрэн: Нүүрсээр зурах нь илүү амттай санагддаг

    Зураач О.Чимэдцэрэнтэй ярилцлаа. -Та хэзээнээс зурж эхэлсэн бэ? -Багаасаа зураг зурах дуртай, гадаа тоглодоггүй, цөөн найзтай хүүхэд байсан. Арван жилдээ шугам зургийн хичээлдээ дуртай, архитектурч болно гэж боддог байлаа. Тэгээд мэргэжлээ сонгоход хоёр сонголт байсан, архитектурч эсвэл зураач, бодож байгаад зураач мэргэжлийг сонгосон. -Зураач болоход гэр бүлийн орчин нөлөөлсөн үү? -Манай гэр бүлд зураач, урлагийн хүн огт байхгүй. Одоо бодоход …

  • 2 August

    Тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэгт хамруулаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд ойролцоогоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн дотор 15-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсөж, 2022 оны долдугаар сарын 25-ны байдлаар 55,046 …

  • 2 August

    “Даншиг наадам-Хүрээ цам” нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, олонд танигдсан

    Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:“Даншиг наадам-Хүрээ цам” нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм. Улс орнуудын аялагч, жуулчдыг татах, монголчуудын …

  • 2 August

    Г.Баярсайхан:Нүхэн гарцын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарч, гүйцэтгэгч компанийнхан 24 цагаар ажиллаж байна

    Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил ид өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа. Үүнээс үүдэн Яармаг, Нисэхийн авто замын ачаалал нэмэгдэж, иргэд бухимдахад хүрээд буй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн …

  • 2 August

    Элчин сайд Х.Кобаяши таван эрхэмд өргөмжлөлөө гардуулж өглөө

    Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах гурав дахь удаагийн ёслолын арга хэмжээ долдугаар сарын 28-ны өдөр болжээ.  Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаад дараах таван хүнд тус өргөмжлөлийг хүртээсэн байна. Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулжээ.  “Defacto” хүрээлэнгийн захирал …

  • 2 August

    Автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирус /Ковид-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүллээ. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу болон Их тойруу орчмын автобусны буудлуудаас цэвэрлэгээний ажил эхэлж байгаа бөгөөд цаашлаад хотын бусад хэсэгт байрлах автобусны буудлуудыг цэвэрлэх ажил …