Мэдээ мэдээлэл

June, 2023

  • 29 June

    Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эрчимжүүлэхэд санал нэгдэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа …

  • 29 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн өмнөд хэсгээр хална. 2023 оны зургаадугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 …

  • 28 June

    Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.28/ хуралдаан 10 цаг 27 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж,  дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсаны дараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. …

  • 28 June

    Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол Улсын 817 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 117 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Н.Жанцанноров, Ерөнхий продюсероор Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий …

  • 28 June

    Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

    Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт 2023 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд болох гэж байна. Уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээ дэлхийн нийтэд тулгарсан сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад …

  • 28 June

    “Соёлын наадам” 15 дахь жилдээ Хүй долоон худагт зохион байгуулагдана

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдөр, уяачдын наадмыг 07 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна. Нүүдэлчин монголчуудын өвөг …

  • 28 June

    Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрлээ

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи” группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн …

  • 28 June

    Б.Батцэцэг: Эмэгтэй удирдагчид нийгмийн харилцааны бүх салбарт эерэг үр нөлөө үзүүлдэг нь олон баримтаар нотлогдсон

    Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 29-30-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярилцлага өглөө. -Энэ сарын сүүлчээр манай улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болох гэж байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, агуулгын талаар мэдээлэл өгнө үү? -Олон улсын …

  • 28 June

    Ковидын төсвөөр нээлттэй сонсгол хийнэ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хурал өчигдөр /2023.06.27/ боллоо. Тус хурлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналын дагуу Коронавируст халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл тусламж, дотоодын иргэн, аж ахуй нэгжүүдийн  хандив тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг …

  • 28 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдлээ

    БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын Төв …

  • 28 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв. Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь …

  • 28 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо …

  • 27 June

    Монгол, Вьетнам хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов

    БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь нар хоёр талын уулзалт хийв. Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа …

  • 27 June

    “Орчны эрүүл мэнд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Эрүүл ахуйч, тархвар судлал, нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан хамтран “Орчны эрүүл мэнд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. “Орчны эрүүл мэнд” Олон …

  • 27 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо

    -Дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг “Зуны Давос” онцолж байна- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийв. Цар тахлын дараах эдийн …